”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Ухань хотын метроны үйл ажиллагааг сэргээж эхэллээ

Ухань хотын метроны үйл ажиллагааг сэргээж эхэллээ

БНХАУ-ын Хубэй мужийн засаг захиргааны төв Ухань хотын метроны үйл ажиллагааг сэргээжээ. Коронавирусний цар тахал дэгдсэний улмаас хотын метрог хоёр сар гаруйн хугацаанд зогсоогоод байсан юм.

Коронавирусний халдварт өвчин дэгдсэнтэй холбоотойгоор 01 дүгээр сарын 23-наас Ухань хотод тээврийн хөдөлгөөнийг түр хугацаагаар зогсоож, хотод ерөнхийдөө хорио цээрийн дэглэм үйлчилж байсан юм. Хотын нийтийн тээврийн хөдөлгөөнийг мөн түр хугацаагаар зогсоосон юм.

Одоогийн байдлаар, зорчигчдод зориулж 200 орчим халуун хэмжигчийг суурилуулсан 184 станцийн үйл ажиллагааг сэргээгээд байгаа аж. Түүнчлэн галт тэргэнд суух хүмүүсийн тоог хянах зорилгоор суудал дээр нэг нэгээрээ суухыг анхааруулсан наалт байршуулжээ. Мөн вагон бүрт дүрэм журмыг дагаж мөрдөж байгаа эсэхийг шалгах хянагчид байх аж.

Халдварт өвчний нөхцөл байдал хэвийн болж байгаатай холбоотойгоор Хятадын эрх баригчид 03 дугаар сарын 25-нд Хубэй мужид тогтоосон хөл хориог цуцалж, хүмүүсийн шилжилт хөдөлгөөн, бүс нутгаас орох, гарах эрхийн хязгаарлалтыг цуцалсан байна. 

 

 

Найруулагч:Б.Сүлдээ
Эх сурвалж:Ардын Өдрийн Сонин
Мэдээ үзсэн:482
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой