”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Малчин түмэндээ үйлчилнэ гэдэг хамгийн их аз жаргал

Үзэсгэлэнт сайхан Ордос хотын Отог хошуунд ийм хэсэг удирдлага бий.

Тэд дээд шаттай холбогдох байгууллагатай харилцаагаа сайжруулж хөрөнгө мөнгө, бусад асуудлыг шийдэж, намын байгуулалтыг чангатгаж, ард иргэдийн сэтгэлийг нягтруулан, залуу зандан насаа газар орны аж ахуйн хөгжил, иргэдийн баян чинээлэг амьдралд зориулж явна.

Тэд бол тосгонд суугаа нэгдүгээр нарийн бичгийн дарга нар юм. Энэ том “Гэр бүл” дунд ажил хөдөлмөртөө хариуцлагатай, хүн зондоо элгэмсэг, цог жавхаатай хийморьлог нэгэн залууг онцолж байна. Энэ хүн бол Отог хошууны Улс төрийн зөвлөлгөөний дарга Сүлд юм. Сүлд 2015 оны 10-р сараас эхлэн тус хошууны Улаан суурингийн Машинбулаг багийн нэгдүгээр нарийн бичгийн даргаар ажилласан. Цагийг олж нь ядуу буурай иргэдэд тусалж дэмжих, хамтын аж ахуйг хөгжүүлэх зэрэг ажлуудад өөрийн оюун ухаан, хүч хөлсөө харамгүй зориулж, өдгөө таван хавар, намрыг үдээд байгаа юм. Түүний хичээл зүтгэлийн үр дүнд Машинбулагийн малчид, тариачдын үзэл ойлголтод өөрчлөлт гарчээ. Багийн мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлийн суурь бүтээн байгуулалт их сайжирч, мал, тариалан харилцан уялдаж нэгнээ нөхөн, мал сүргийн бүтэц шилдэг болж, малчид, тариачдын орлого нэмэгдсэн баяртай үйл явдал болов. Одоо багийн услалтын тариалангийн газрын талбай 200 га, 11,188 толгой бог мал, 332 толгой бод малтай. Малчид, тариачдын хүн амын дундаж цэвэр орлого 8200 юаньд хүрсэн. 2016 онд бүртгэгдсэн гурван ядуу буурай өрхийн хоёр нь ядуурлаас ангижраад байна.

- Та Машинбулаг багт ирж байсан үеийн сэтгэгдлээ хуваалцаач?

- Би хөдөө өсөж бойжсон хүн. Машинбулаг бол тэр чигтээ мал аж ахуйн баг. Иймээс тухайн жилд хошуунаас намайг тосгонд суугаа нэгдүгээр нарийн бичгийн даргаар томилох үед дуртайяа хүлээж авсан. Мал аж ахуйн оронд төрж өссөн даргын хувьд малчин түмэндээ үйлчлэх нь хамгийн жаргалтай. Мэдээж мал аж ахуйн орон гэдэг утгаараа зам, цахилгаан, мэдээлэл холбоо нэвтрэх тал дээр харьцангуй хоцронгуй. Машинбулаг ч мөн адилхан. Намайг ирэх үед ихэнх малчид нарны энерги, салхины хүчний энергиэр гэрэлтүүлэг хийж, хэвийн цахилгаан нэвтэрсэн өрх цөөн байсан. Тариалан үйлдвэрлэлд хэрэглэх өндөр даралтат цахилгаан гэдэг ердөө ганц хоёрхон л айлд нэвтэрсэн байсан. Тэгээд би ажлаа эхлүүлэхээс өмнө малчин түмний үндсэн байдлыг ойлгохоор бараг хагас сар судалгаа хийж, үндсэн шатны ажлынхаа шаардлагаар олон түмний дунд орсон. Тэдний сэтгэлийн үгийг сонсож, бэрхшээлийг нь ойлговол сая тэдний итгэл, дэмжлэгийг хүлээж чадна гэдгийг ойлгосон доо.

- Таны бодлоор багт тулгарч байгаа хамгийн том бэрхшээл юу вэ? Яаж шийдэв?

- Мал аж ахуйн үйлдвэрлэлийн суурь бүтээн байгуулалт дутмаг. Зах зээлд орсны дараа аливаа бүхнийг өртгөөр хэмждэг болсон. Манай өнгөрсөн уламжлалт мал аж ахуй нэгэнт цаг үетэйгээ тохирохгүй болсон. Гэхдээ цаг үетэйгээ нийцүүлэн мал маллах, малын үүлдэр угсааг сайжруулж, малын ашиг шимийн орлогыг нэмэгдүүлэх хэрэгтэй. Цаг үетэйгээ зохицон мал маллая гэвэл худаг ус, машин цахилгаан, зам нэвтрэх асуудал юуны өмнө чухал. Бид хошууны Тариалангийн цахилгааны товчоотой идэвхтэй харилцсаны эцэст шинээр 20 гаруй айлд өндөр даралтат цахилгаан хүчний утас татаж цахилгаанаар ханган, усны хангалтыг сэргээж одоо багийн байнга суугаа 115 малчин тариачин өрхөөс 112 нь услалтын тариалангийн газартай болж, мал аж үйлдвэрлэлийн суурь бүтээн байгуулалт илт сайжирсан.

- Тосгонд суугаа дарга нарын чухал үүрэг хариуцлага бол цагийг нь олж ядуу буурай иргэдээ тусалж дэмжих. Энэ тухай танилцуулах уу?

- Машинбулаг багт бүртгүүлсэн ядуу буурай 3 өрх бий. Энэ 3 өрх өөр өөрийн гэсэн үндсэн шалтгаанаар ядуурсан. Гэвч бид оюун санааны хувьд эрч хүч нэмж, ажил үйлсээр ядуурлаас гаргах арга хэмжээ авсан. Юуны өмнө энэ гурван өрхөд зам, цахилгаан нэвтрүүлж, услалтын тариалангийн газар гаргаж өгсөн. Дараа нь малын тоо толгойг нь нэмэгдүүлэхэд анхаарч, ядуу өрх 50 мал худалдан авахад 15 мянган юаниар урамшуулж айл бүр 50 мал авсан. Бид энэ 3 өрхийг дэмжихэд үнэхээр их хүч зарцуулсан. Ядуу буурай өрх өрхийн нэг болох Наянбаярынхаар жишээлбэл, 2 километр зам тавьж, 0,67 га услалтын тариалангийн газар гаргаж, 83 метр кв талбайтай байшин, 300 гаруй метр кв талбайтай малын хашаа саравч, өвсний пин саравч барьж өгсөн. Том охиныг нь оюутан байхад жил бүр 6000 юаниар тэтгэж, бага охин нь оюутан болоход Сурган хүмүүжлийн товчооноос 40 мянган юанийн хүсэлт гаргаж тэтгэлэг өгсөн. Одоо Наянбаярынх 100 гаруй бог мал, 6 үхэртэй болж ядуурлаас ангижирсан.

- Багийн хамтарсан аж ахуйг хөгжүүлэх тал дээр та ямар бодит ажил хийсэн бэ?

- Багийн хамтарсан аж ахуйг хөгжүүлнэ гэдэг багийн ажил хэвийн явагдах, малчид, тариачдыг дэмжин тусалж, бүх талаар чинээлэг нийгмийг бүтээн байгуулахын бас нэгэн түлхүүр юм. Машинбулаг багт хамтын газар, хамтын сүрэг гэж байгаагүй. 2017 онд “Зуун аж ахуй зуун баг тосгоныг дэмжин туслах” үйл ажиллагаагаар хоёр аж ахуйгаас 100 мянган юанийн орлого хийж, 100 үржлийн мал худалдан авч, малчин өрхөд гурав гурваар нь өгч маллуулсан. Гурван малаас жилд нэг малаа буцаан хурааж, гурван жилийн дараа гурван малаа буцааж авах хэлбэрээр тодорхой орлого олох болсон. 2019 онд хошууны Мал аж ахуй, газар тариалангийн товчоо 300 мянган юанийн хөрөнгө мөнгө зохицуулж, Тостын голын дэнжид загасны цөөрөм байгуулж, 2.5 тонн жараахай тавьсан байдаг.

Намрын хураалтын цагт ядуу буурай өрхөд туслан эрдэнэ шиш хурааж өгөв

Сүлд малчдын гэр бүлийн байдлыг гүнзгийрүүлэн судална

Багийн удирдлага болон малчид, тариачдын төлөөлөл Сүлдэд талархлын туг хүргэж байгаа нь

Малчин айлд зээргэнэ худалдахад нь тусалж байна

Сүлд ядуу буурай өрхийн өвлийн төлийн байдлыг судлан танилцаж байгаа нь

Ядуу буурай өрхөд гурил хүргэн эргэн үзэж байна

Ядуу буурай өрхийн услалтын газарт жолоодлого хийж байгаа нь

Сүлд дарга ажлын өрөөндөө

Найруулагч:ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж:Солонго сэтгүүл
Мэдээ үзсэн:670
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой