”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Би эмч биш гэхдээ бид сайн дурын дайчид

Би эмч биш гэхдээ бид сайн дурын дайчид

“COVID-19”-ийн халдвар дэгдсэн тэр цаг мөчөөс эхлэн эмч сувилагчаас гадна нэлээд олон эгэл ард өрх гэр, элгэн саднаа ардаа орхин, алтан амиа үрэгдүүлэхээс буцахгүй алмаз мэт хатуу зориг өвөрлөн тахлын ард чимээгүй ажилласан билээ. Эмнэлгийн ажилтнууд биш ч гэлээ тэд өвчин халдвартай тэмцэх бүхий л чиглэлээр идэвхтэй ажиллаж, боломжийнхоо хэрээр бусдад туслан, өөрсдийн "байлдааны талбарууд"-аа хариуцан тахал өвчинтэй тэмцэхэд тус дэм үзүүлсэн юм.

 Дэн Сүнлянь бол “COVID-19”-ийн халдварын эсрэг тэмцэгчдийн залуусын төлөөлөл.  Хунань мужийн охин тэрээр Мань Юүнь хилийн хяналт шалгалтын газрын дадлагын ардын цагдаа юм. Энэ ажлаа тэрээр хатуу гэж ярихгүй, ядарч зүдэрлээ гэж хойш ухардаггүй нэгэн. Аав ээжийнхээ хайртай ганц охин дөрвөн жил дараалан гэртээ очин шинэлж чадаагүй билээ. “Охин минь ажлаа сайн хийгээрэй. Ар гэртээ битгий санаа зовоорой” гэж аав ээж нь үргэлж захина.

37 настай Жүөвэй бол Да Рүньфа Супермаркетын Үхань дахь Гү Сүө салбар дэлгүүрийн хүнсний ногооны хэсгийн ажилтан. Үхань хотод автобус зогссоноос эхлээд тэрээр 15 километрийн зайтай байрлах гэрээсээ унадаг дугуйгаар нэг цаг гучин минут явж ажлын газартаа хүрдэг болов. Тэрээр ийт байдалтайгаар 1 сар гаруй ажлын байраа сахиж билээ.

- Тахал хурдан устаж үгүй болоосой. Эхнэр охиноо их санаж байна. Гэтэл амарч болохгүй. Хүмүүст шинэ соргог хүнсний ногоо хүргэх хэрэгтэй гэлээ.

 Ван Чүньбө бол Үчаний Тяньжи эмийн сангийн ажилтан. Үхань хотын хорооллуудыг тусгаарлаж иргэд эм худалдан авахад хүнд болсон үед тэрээр эм авах шаардлагатай иргэдэд захиалгаар эм хүргэсэн байна. Өдөрт захиалгаар 100 гаруй эм хүргэдэг байна.

“Та бидэнд их тус болсон. Эмийг үүдэнд хүргэж өгөхийн дээр үнэ нэмдэггүй” гэж хүмүүс түүнд баярлан талархана. Ван Чүньбө:

- Энэ онцгой цагт бид хамтдаа харилцан туслалцах нь чухал. Би өчүүхэн тус хүргэсэн төдий гэлээ.

Цайлинь бол Үхань хотын агаарын тээврийн хөгжлийн группийн ХХК-ийн 90-өөд оноос хойш төрсөн барилгачин. 01-р сарын 25-ны өдрөөс эхлэн тэрээр эмнэлгийн төслүүдийн барилгын талбайд шаргуу ажилласан. Хүө Шэньшань эмнэлэг болон түр эмнэлгийн барилгын ажилд оролцсон байна.

- Би эмч биш, гэхдээ энэ хүнд хэцүү цагт иүү их тэмцэж ажиллах хэрэгтэй. Үхань хот тун удахгүй хэвийн байдалдаа орж, үзэсгэлэнтэй, дулаахан хавар эрт ирнэ гэдэгт найдаж байна гэлээ.

Лүө Сүнпин бол Үхань хотын ложистик түгээх станцын ажилтан. Тэрээр Үхань Шяхэ Эмнэлгийн төв байр, Үхань Улаан Загалмайн Эмнэлэг болон бусад зориулалтын эмнэлгүүд бараа хүргэдэг. 01-р сарын 24-ний өдрөөс эхлэн тэрээр гэртээ харихгүй ажлын байраа сахисаар.

- Бидний өдөр бүр хүргэдэг багцуудад янз бүрийн газраас тусламж үзүүлсэн олон төрлийн эмнэлгийн хэрэгслүүд бий. Олон хүнд хэрэгтэй учир би энэ ажлыг сайн хийх хэрэгтэй гэлээ.

Хүбө бол Үхань хотын супермаркетын хүргэлтийн ажилтан. 01-р сарын 23-ны өдөр гэрийнхэн нь түүнийг гэртээ харихыг ятгасан боловч явсангүй. Харин ажлын байраа сахихаар болжээ. Тэр өдрөөс эхлэн нэг өдөр ч амрахгүй иргэдийн захиалгаар хүргэлтээ хүргэсээр.

Ванюүн өсөж төрсөн өлгий нутаг болох Ганьсү муждаа буцсангүй. Харин тэрээр эмнэлгийн автомашин жолоодох сайн дурын ажилтнаар бүртгүүлжээ. Цагаан сараас өмнөхөн авсан шинэ машинаа барин эмнэлгийн ажилтныг хүргэх, тосох ажлыг хүлээн авчээ. Өглөө бүр үнэгэн харангуйгаар босон шөнө дөлөөр амарч байлаа. Эмч, сувилагч нар машинаас буухад хамгийн түрүүнд хийх зүйл бол түүнд талархах явдал юм. Тэрчлэн төлбөр мөнгөө өгдөг ч тэрээр огт авдаггүй байна. Харин хамгаалалтын хувцас, маск, шил зүүсэн Ванюүн үргэлж инээмсэглэж хүмүүст баяр бахдал төрүүлнэ.

Ван-И бол мэргэжлийн сэтгэлзүйч.  “COVID-19”-ийн халдвар дэгдэж эхэлснээс хойш тэрээр тархалтын фронтын хэсэгт ажиллаж буй эмч сувилагч, халдвар авсан өвчтөнүүд, мөн тахал өвчний улмаас санаа зовж, сандрах энгийн иргэдэд үнэ төлбөргүй онлайнаар сэтгэлзүйн зөвлөгөө өглөө.

- Энэ онцгой үед сэтгэцийн эрүүл мэнд маш чухал ач холбогдолтой юм. Сэтгэл санаагаар унах юм бол бие махбод өвдөж шанална. Тэдэнд үйлчлэх нь миний үүрэг гэлээ.

 

 

 

 

Зохиогч:Бэлтгэсэн: Х.Арвинтал
Найруулагч:Х.АРВИНТАЛ
Эх сурвалж:Ардын сүлжээ
Мэдээ үзсэн:466
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой