”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Гуравдугаар сард үйлдвэрлэлийн салбарын PMI сэргэв

03-р сард үйлдвэрлэлийн салбарын PMI сэргэв

   Үндэсний статикийн товчооны Үйлчилгээний судалгааны төв, Хятадын Ложистик, худалдан авагчдын нэгдсэн нийгэмлэгээс 03-р сарын 31-нд  нийтэлсэн тоо бүртгэлээс үзэхэд 03-р сард Хятадын үйлдвэрлэлийн салбарын худалдан авагч менежерийн индекс буюу PMI 52 хувьтай байж, өмнөх сарынхаас 16.3 нэгжээр сэргэн нэмэгджээ.

Компаний цар хэмжээний хувьд том, дунд, жижиг оврын компаний PMI тус тус 52.6, 51.5 болон 50.9 хувьтай байгаа бөгөөд өнгөрсөн сарынхтай харьцуулбал 16.3, 16 болон 16.8 нэгжээр тус тус нэмэгдсэн байна. Төрөл зүйл хуваасан индексийн хувьд үйлдвэрлэлийн салбарын PMI индексийг бүрдүүлэгч 5 зүйлийн индекс дотор, үйлдвэрлэх индекс, шинэ захиалга болон тухайн салбарын хөдөлмөр эрхлэгчдийн индекс бүгд дээшилж, түүхий материалын нөөцийн индекс, нийлүүлэгч бизнес нэгжийн хүргэж өгөх цагийн индекс 50 хувиас доогуур байна.

Үндэсний статистикийн товчооны Үйлчилгээний судалгааны төвийн албан тушаалтан:

- Гуравдугаар сарын PMI үзүүлэлт 02-р сарынхаас илэрхий дээшилсэн нь өдгөө олон компаниудын үйлдвэрлэлээ эмх цэгцтэй сэргээхийг нь дэмжихийг дагаад компаний үйлдвэрлэл, бизнес эрхлэлтийн байдал өмнөх сараас зохих хэмжээгээр сайжирсныг харуулж байна. Гэтэл энэ нь компаниудын бодит үйлдвэрлэл, бизнес эрхлэлт сэргээд өвчин тахал гарахаас өмнөх үеийн төвшинд хүрсэн явдал биш юм гэж хэллээ.

 

 

Найруулагч:Д.МӨЧИР
Эх сурвалж:CRI
Мэдээ үзсэн:642
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой