ДЭМБ-ын сүүлийн үед нийтэлсэн бүртгэлийн тоо баримтаас үзэхэд 200 гаруй улс орон, бүс нутаг дахь "COVID-19"-ийн халдвараар оношлогдсон тохиолдол нийт 700 мянгаас давж, 33 мянга гаруй өвчтөн нас барав. Халдвараас дэлхийн эдийн засагт хүнд ноцтой нөлөө учруулсны улмаас ОУВС 2020 оны дэлхийн эдийн засгийн өсөлтийг 2019 оны 2.9 хувиас доогуур байх болно гэж төсөөлсөн байна. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш:
- Дэлхийн эдийн засаг буурах нь “бүрэн лавтай” болсон бөгөөд “магадгүй рекорд тогтоосон цар хэмжээнд хүрч болзошгүй” гэсэн байна. Ийм нөхцөлд Хятад улс хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцын үзэл ойлголт баримтлан, нэг талаар улсын дотоод дахь тахлыг сайтар тогтоон барьж, сэргийлж буйн зэрэгцээ нөгөө талаар үйлдвэрлэлийг сэргээх ажлыг идэвхжүүлэн, “Алхам алхмаар зогсонги байдалд орсон дэлхийн эдийн засаг”-т шинэ гарааг эхлүүлж байна.
Өдгөө ядуурлыг бууруулах багц бодлогууд үр дүнтэй хэрэгжиж, цөөн бус орон нутгийн үйлдвэрлэл, амьдралын дэг журам эрчимтэй сэргэж байна. Хятадын Худалдааны яамны Олон улсын зах зээлийн судалгааны газрын дэд дарга Бай Мин:
- Хятад улс бол аж үйлдвэрийн том гүрэн, үйлдвэрлэлийг сэргээх нь нийгмийн үйл ажиллагааг эрчимтэй болгож, эдийн засгийн хөгжилд нэлээд их сэдэлт өгөх үүрэг гүйцэтгэх болно. Дэлхийн эдийн засгийн хувьд Хятад улс олон улсын үйлдвэрлэлийн болон нийлүүлэлтийн гинжин хэлхээнд чухал байр суурь эзэлдэг бөгөөд хооронд нь холбох үүрэг гүйцэтгэдэг. Хятад улс гадаадын цөөн бус автомашины компаниудыг нийлүүлдгийн зэрэгцээ бусад орнуудад үйлдвэрлэсэн хагас дамжуулагч чип зэргийг хэрэглэдэг юм. Хятад улс үйлдвэрлэлээ сэргээсэн нь аж үйлдвэрлэлийн гинжин хэлхээн дэх улс орон, бүс нутгуудад хөдөлмөр эрхлэлт, эдийн засгийн хөгжлийн боломжийг бүтээсэн юм гэж хэллээ.