Хятад улсын дарга Ши Жиньпин Ханжөү хотын "Их Тархи" үйл ажиллагааны төвийн "Дижитал Ханжөү" бүтээн байгуулалтын ажилтай 03 дугаар сарын 31-ний үдээс хойш танилцан, мөн Ханжөү нь эрүүл мэндийн код, үүлэн тооцооллын үйлчилгээ зэргийг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах ажил болон ажлаа эхлүүлж, үйлдвэрлэлийг үргэлжлүүлэхэд хэрхэн ашиглаж байгаатай танилцжээ.
Ши Жиньпин хэлэхдээ : - Хотын их тархи нь "Дижитал Ханжөү" байгуулах чухал арга хэмжээ юм. Том дата, үүлэн тооцоолол, хиймэл оюун ухаан зэргээр хотын засаглалын шинэчлэлийг ахиулснаар том хот ч илүү "ухаалаг" болох болно. Мэдээллийн технологиос ухаалаг хүртэл, ухаалгаас нэн ухаалаг хүрэх нь нэн ухаалаг хотыг байгуулахад заавал явах зам, маш их ирээдүйтэй юм гэжээ.