Хятад улсын дарга Ши Жиньпин саяхан Жэжян мужид ажиллав. Хятад улсад халдвараас урьдчилан сэргийлэх, хяналтдаа авах арга хэмжээ авч эхэлснээс хойш Ши Жиньпин дарга дөрөв дэх удаа ажил байдалтай танилцаж буй нь энэ юм. Цагаан сараас хойш Бээжингээс бусад газарт хоёр дахь удаагаа ажиллаж буй нь энэ билээ. Ши Жиньпиний энэ удаад Хятадын хувийн хэвшлийн эдийн засаг эрчтэй хөгжиж буй Жэжян мужид ажилласан нь халдвартай тэмцэх ажлыг сулруулахгүй нөхцөлд үйлдвэрлэл амьдралаа дэг журамтай сэргээх, эдийн засгийн хөгжлийг зөв голдрилд нь оруулах гэсэн эерэг дохио өглөө гэж шинжээчид үзэж байна.
Ажиллаж буй бүсээс үзвэл Ши Жиньпин дарга эхлээд Нинбө боомтод, дараа нь Нинбөгийн Бэйлүнь дүүргийн өндөр чанартай авто машины сэлбэгийн паркад ажиллав. Эдгээр хоёр бүс Хятадын гадаадад чиглэсэн эдийн засгийн төлөөлөл бүс юм.
Боомт нь эдийн засгийн хөгжлийн хэмжүүр. Тоо бүртгэлээс үзвэл Хятадын 90 хувиас дээших гадаад худалдааны бараа бүтээгдэхүүнийг боомтоор дамжуулан экспортолдог. 03-р сарын 26-нд Их 20-ийн бүлгийн удирдагчид “COVID-19”-ийн онц уулзалтаар хамтдаа дэлхийн үйлдвэрлэлийн гинжин хэлхээний тогтвортой байдлыг хамгаалах санаачилга дурдсан. 03-р сарын 27-нд Төв хорооны Улс төрийн товчооны хурлын үеэр олон улсын ложистикийн нийлүүлэлтийн системийн байгуулалтыг түргэсгэх тухай дурдаж, дараа нь Нинбө хотын Жөүшань боомттой танилцсан юм. Дараа нь Хятадын "Экспортын бараа бүтээгдэхүүнийг гаргах, импортын бараа бүтээгдэхүүн орж ирэх"-ийг дэмжихийг онцлох хүртэл Ши Жиньпин дарга дэлхийн үйлдвэрлэлийн гинжийн тогтвортой байдлыг чухалчлан үздэг, хариуцлагатай том гүрний төрийн тэргүүний хариуцлагатай байдал болон хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцын үзэл баримтлалыг биечлэн таниулж буйг харж болох юм.
“COVID-19”-ийн халдвар дэлхий дахинд хурдацтай тархаж, дэлхийн эдийн засаг хүнд хэцүү сорилтод тулгамдаад байна. Дарга Ши Жиньпиний Жэжян мужид ажиллаж буй нь Хятад улсын халдвараас урьдчилан сэргийлэх, хяналтдаа авах ажил үр дүнтэй болсныг, зогсонги байдалд орсон Хятадын эдийн засаг буцаад хурдтай хөгжиж буйг харуулж байна. Энэ нь Хятадын иргэдэд бэрхшээлийг даван туулах, илүү сайн сайхан хөгжлийг угтан авах итгэл өгч, мөн дэлхийн эдийн засгийг тогтвортой, тодорхой хүчин зүйлээр сэлбэж байна.