”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

”Банк оф Чайна”-аас Монгол Улсад ”COVID-19”-тэй тэмцэхэд зориулж хандив өгнө

”Банк оф Чайна”-аас Монгол Улсад ”COVID-19”-тэй тэмцэхэд зориулж хандив өгнө.

 Монгол Улсад шинэ төрлийн коронавирустай тэмцэх, эмнэлгийн хамгааллын хувцас хэрэглэлийн дутагдал үүссэн асуудалд дэмжлэг үзүүлэх зорилгоор "Банк оф Чайна"-аас эмнэлгийн хамгааллын хувцас хэрэглэл хандивлахаар болсон гэж тус банкны Улаанбаатар дахь төлөөлөгчийн газраас мэдээллээ. Хандивт эмнэлгийн зориулалттай амны хаалт, бээлий, хамгаалалтын хувцас, нүдний шил зэрэг нэн чухал шаардлагатай зүйлүүд багтсан байна. 

"Банк оф Чайна" нь дан ганц Монгол Улсад төдийгүй дэлхийн бусад улс оронд ч мөн адил тусалж хандивын үйл ажиллагаагаа зохион байгуулж байгаа юм. "Банк оф Чайна"-ын Улаанбаатар дахь төлөөлөгчийн газар "Хятад, Монголын хэл, соёл, боловсрол нийгмийн хөгжлийн сан"-тай хамтран тус банкны төв оффисын нэгдсэн зохион байгуулалт болон БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны дэмжлэг дор Монгол Улсын онцгой комисстой холбоо тогтоон хандивын тээвэрлэлт, хил гаалийн асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна. Дээр дурдсан хандивын бүтээгдэхүүнүүдийг "Банк оф Чайна"-ын Шанхай салбараас бэлтгэж дууссан ба Монгол Улс руу тээвэрлэлт хийхээр бэлтгэж байгаа юм байна. 

Олон улсын түвшинд үйл ажиллагаа явуулдаг Хятадын арилжааны банкны хувьд "Банк оф Чайна" нь нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хүн төрөлхтөний хамтдаа тэмцэж буй энэхүү аюулт өвчний эсрэг дотоодын бүхий л нөөц бололцоогоо ашиглан эрүүл мэндийн салбарт нэн яаралтай шаардлагатай байгаа хамгаалалтын хэрэгсэл, бүтээгдэхүүнүүдийг худалдан авч бэлтгэн, улс орнууд руу тусламжаар илгээн  ажилласаар байна. 

Хүн төрөлхтөн уул усаараа тусгаарлагдан салангид оршин амьдарч буй боловч нэг л нарны цацраг дор нийтээрээ хамт оршин тогтнож буй билээ. БНХАУ-д тохиосон хамгийн хүнд хэцүү цагт Монгол Улсын Засгийн газар болон ард иргэд шинэ төрлийн коронавирустай тэмцэх ажилд гүн туслалцаа дэмжлэг үзүүлсэн. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга албан ёсны айлчлал хийн томоохон сэтгэлийн дэм өгсөн нь зовох цагт нөхрийн чанар танигдахын жишээ болж хоёр орны бат бөх эв найрамдалт харилцааг илтгэсэн томоохон үйл явдал болсон юм.

Тиймээс Монгол Улсад "COVID-19" илэрснээс хойш Хятад улсын зүгээс тусламжийн гараа сунган бүх төрлийн хандивын үйл ажиллагаа зохион байгуулж, хоёр орны эрүүл мэндийн салбарын харилцааг улам бүр бэхжүүлсээр байгаа бөгөөд дэлхий даяар тархсан энэхүү аюулт өвчинтэй хамтдаа тэмцэж, даван туулж чадна гэдэгтээ итгэлтэй байна. 

Найруулагч:Б.СҮЛДЭЭ
Эх сурвалж:montsame
Мэдээ үзсэн:609
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой