ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин 04-р сарын 01-ний өдөр:
- Хилийн чанадад халдвар хурдацтай дэгдэхийг дагаад олон улсын худалдаа эдийн засгийн үйл ажиллагаа хүндрэлд өртөж, Хятадын эдийн засгийн хөгжил ч шинэ сорилтод тулгарч байна. Гэсэн хэдий ч шинжлэх ухаан технологийн хөгжлийг түргэсгэх, үйлдвэрлэлийн салбарыг ахиулах шинэ боломж нээгдэж байна. Жэжян муж чухал болон зангилаа салбарын өөрчлөлтийг гүнзгийрүүлэн, Хятадын өөрчлөлтөд зам нээж, хувь нэмэр оруулах хэрэгтэй гэж хэллээ.
Хятадын өөрчлөлт нээлтийн тэргүүлэх мужийн хувьд Жэжян мужийн эдийн засгийн хэмжээ нь улсдаа 4-рт ордог. 03-р сарын 29-нөөээс 04-р сарын 01-нийг хүртэл Ши Жиньпин дарга Жэжян мужийн Нинбө, Хүжөү, Ханжөү зэрэг газарт ажиллаж, боомт, аж ахуйн нэгж, хөдөө тосгон, экологийн намаг газартай биечлэн танилцав. 04-р сарын 01-ний үдээс хойш Ши Жиньпин дарга Жэжян мужийн ажлын тайланг сонсоод доорх зааврыг өгсөн юм.
Дарга Ши Жиньпин:
- Өнөөгийн нүүрлээд байгаа бэрхшээлээс боломжийг олж харах хэрэгтэй. Халдвараас урьдчилан сэргийлэх, хяналтдаа авах ажлыг сайтар хийсний үндсэн дээр ээлж дараатай бүх салбарын гинжин сүлжээний үйлдвэрлэлээ сэргээх ёстой. Цаг тухайд нь зорилтот бодлого арга хэмжээ боловсруулан, инновацийн арга хэмжээ авч, дижитал эдийн засаг, амь насны аюулгүй байдал эрүүл мэнд, шинэ материал зэрэг стратегийн шинээр хөгжиж буй салбар, ирээдүйн салбарын талаар даруй зохицуулалт хийх хэрэгтэй гэж онцоллоо.