Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чүнь-Ин 04-р сарын 01-ний өдөр:
- Их Британий халдварын байдал болон тухайн бүсэд сурдаг оюутнуудад нүүрлээд буй олон бэрхшээлийг бодолцон ГХЯ Иргэний Агаарын Тээврийн компани зэрэг байгууллагатай холбогдож, маргааш буюу 04-р сарын 02-нд Их Британид түр нислэг томилон, оюутнууддаа улсдаа буцах тусламж үзүүлж байна гэж хэллээ.
Тэрээр мөн өдөр хэвлэлийн ээлжит бага хуралд:
- Намын төв хороо гадаадад суралцаж буй оюутнууддаа ихээхэн анхаарал хандуулж байна. COVID-19-ийн халдвар дэлхий нийтэд хурдацтай тархаж буй нөхцөлд ГХЯ Төвийн зохицуулалтыг үндэслэн, гадаад дахь ЭСЯ, Консулын газар арга хэмжээ авч, арга бүхнийг эрэлхийлэн, Нам болон Засгийн газрын халамжийн бодлогыг гадаадад суралцаж буй оюутнуудад хүргэхийг шаардсан гэж онцоллоо.