”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Хятадын “Yutu-2” сар судлах төхөөрөмж 424.455 метр аялав

Хятадын “Yutu-2” сар судлах төхөөрөмж 424.455 метр аялжээ.

     Хятадын “Yutu-2” буюу “Хаш туулай-2” нэртэй сар судлах төхөөрөмж Сарны дэлхийгээс харагддаггүй тал дээр шинжлэх ухааны судалгаа хийж, 424.455 метр аялсан гэж Хятадын Сар судлал, сансрын хөтөлбөрийн төвөөс мэдээллээ.

 Тус байгууллагын мэдээлснээр “Chang'e-4”, “Yutu-2” 16 дахь өдрийн судалгаагаа  дуусгаж, унтлагынхаа горимд шилжсэн байна. Сарны нэг өдөр дэлхийн 14 хоногтой тэнцдэг бөгөөд шөнө нь ч мөн ийм урттай үргэлжилдэг юм. Шөнийн цагаар Нарны эрчим хүчийг цуглуулахад хүндрэл учирдаг тул төхөөрөмжүүд унтлагын горимдоо шилждэг байна.

“Yutu-2”-ыг анх гурван сарын хугацаанд ажиллуулах зорилготойгоор бүтээсэн боловч үүнээс урт хугацаагаар ажилласнаар Саран дээр хамгийн удаан ажилласан төхөөрөмж болжээ. 2018 оны 12 дугаар сарын 08-нд хөөргөсөн “Chang'e-4” төхөөрөмж Сарны ар талын “Von Karman” тогоонд 2019 оны нэгдүгээр сарын 03-нд газардсан юм. 

Найруулагч:Б.СҮЛДЭЭ
Эх сурвалж:ССТV
Мэдээ үзсэн:617
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой