”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Ази, Европын 7 орны мэргэжилтнүүдтэй туршлагаасаа хуваалцав

04-р сарын 02-ны үдээс хойш цар тахлын эсрэг тэмцлийн тэргүүн фронтод ажилласан БНХАУ-ын Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн харьяа нэгдүгээр эмнэлгийн долоон мэргэжилтэн алсын видео системээр дамжуулан, Энэтхэг, Пакистан, Польш, Швейцарь, Герман, Их Британи, ОХУ-ын 70 гаруй эмнэлгийн мэргэжилтнүүдтэй холбогджээ.

04-р сарын 02-ны үдээс хойш цар тахлын эсрэг тэмцлийн тэргүүн фронтод ажилласан БНХАУ-ын Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн харьяа нэгдүгээр эмнэлгийн долоон мэргэжилтэн алсын видео системээр дамжуулан, Энэтхэг, Пакистан, Польш, Швейцарь, Герман, Их Британи, ОХУ-ын 70 гаруй эмнэлгийн мэргэжилтнүүдтэй холбогджээ. Онлайн уулзалтаар, улс орнуудын анхаарал хандуулж буй шинэ коронавирусийн уушгины хатгалгаа өвчнөөс урьдчилан сэргийлж, хянах асуудлаар харилцан санал солилцов.

БНХАУ-ын Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Нэгдүгээр харьяа эмнэлгийн гүйцэтгэх захирал Лю Ляньшинь хэлэхдээ, халдварын тархалтад улс орны хил хязгааргүй бөгөөд цар тахал ч арьс өнгөөр ялгаварлан халдварладаггүй юм. Дэлхийн бүх улс орон хамтдаа зохицуулан хамтран ажиллаж, бие биедээ туслалцах нөхцөлд л цар тахлыг даван туулж, улс орны ард иргэдийн хэвийн амьдралыг сэргээж чадна. Хятадын эмч нар шинэ коронавирусийн уушгины хатгалгаатай тэмцсэн туршлагаасаа улс орнуудтай хуваалцан, цар тахлын эсрэг дэлхий нийтийн тэмцэлд хувь нэмэр оруулж, хүчин зүтгэл гаргахад бэлэн байна гэжээ.

Видео уулзалтын үеэр мэргэжилтнүүд шинэ коронавирусийн уушгины хатгалгааны халдвар авсан өвчтөнийг эмчилсэн хөтөлбөр, туршлагаасаа хуваалцан, Хятадын Шинжлэх ухаан технологийн их сургуулийн холбогдох судалгааны байдлаа танилцуулж, гадаадын мэргэжил нэгтнүүдийнхээ ажилд зөвлөгөө өгчээ.

Найруулагч:ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж:ХОУР
Мэдээ үзсэн:636
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой