”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Говийн гүнд онлайн хичээл орно

Говийн гүнд онлайн хичээл орно

  

    Цэгээн 04-р сарын 01-ний өдөр хөдөө гэртээ эцэг эхдээ туслан хонин сүргээ хариулж явна. Энэ жил 9 настай тэрээр ӨМӨЗО-ы Алшаа Зүүн хошууны монгол үндэстний сургуулийн дөрөвдүгээр ангийн сурагч. Халдвараас сэргийлэн хөл хорьсон болохоор Цэгээнийд байдаг хөлсний хоньчин нь буцаж ирж чадсангүй. Тэднийхэн нэг гэрээрээ Алшаа Зүүн хошууны Өлзий сумын Өндөр мод багийн хөдөө гэртээ хонь малаа маллаж суух болжээ. Цэгээн аав ээждээ туслахын хажуугаар сүлжээнд нэвтэрч онлайнаар хичээлээ сурдаг. Тэднийх Алшаа нутгийн хойд бүсээр орших Хятад, Монголын хилийн шугамын ойролцоо байдаг. Алшаа Зүүн хошууны хотын дүүргээс машинаар 6 цаг гаруйн хугацаанд хүрдэг. Эргэн тойрон нь эзгүй бөглүү уултай учир гар утасны дохио нь тогтворгүй байдаг. Тэр тусмаа бүрхэг өдөр буюу их салхитай өдөр тохиолдвол гэрт гар утас огт сүлжээгүй болно. Зөвхөн ойр хавийн уулан газрын өндрөөс сүлжээ хайх хэрэгтэй болно. Цэгээний хичээл сурлагыг саатаахгүйн тулд цаг агаарын байдал тааруухан үед түүний аав ээж нь машинаа жолоодон өөрсдийн нутагтаа сүлжээ хайх гэж ажил болдог. Хаврын эхээр говь нутгийн цаг агаар хүйтэн гэдэг нь ч бас хэцүү. Заримдаа гэрийнхээ гадаа сууж сүлжээнд нэвтэрч онлайн хичээл ороход даарч бээрээд арга барагддаг. Ингэхэд аав ээж нь түүнд хань болж хамтдаа машиндаа хичээл ордог байна. Гэхдээ бяцхан Цэгээний онлайн хичээлийг дагаж монгол үндэстнийхээ шүлэг дууг сурч унших ба шинэ хятад үсэг сурч байгааг хараад аав ээж нь сэтгэл баясдаг. Байгалийн хатуу ширүүн нөхцөлийн өмнө ч гэсэн Цэгээн ерээс хичээл сурлагаасаа хожимдож байсангүй.

"Миний хамгийн том хүсэл бол эмч болох. Хоёр дахь хүсэл бол бүжигчин болно” гэж тэрээр гэнэн цагаан сэтгэлдээ бодсон сайхан хүслээ ярьж байлаа.

 

Найруулагч:Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж:Синьхуа агентлаг
Мэдээ үзсэн:3167
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой