”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Хятад улс хилээр нэвтрэх менежментийг хуулийн дагуу хэрэгжүүлнэ

Хятад улс хилээр нэвтрэх менежментийг хуулийн дагуу хэрэгжүүлнэ.

   Төрийн зөвлөлийн халдвараас урьдчилан сэргийлж, хяналт тавих нэгдсэн механизм 06-ны өдөр Бээжин хотноо хэвлэлийн бага хурал хуралдуулж, хилийн чанадаас халдвар авч ирэхээс хуулийн дагуу хатуу чанга сэргийлж байгаа сүүлийн үеийн байдлын талаар танилцуулсан байна. Холбогдох хариуцлагатан:

- Хятад улс хилээр нэвтрэх менежментийг хуулийн дагуу хэрэгжүүлнэ. Үүнээс гадна, иргэний агаарын тээврийнхэн 11 түр зуурын нислэгээр Хятадын 1827 иргэдийг буцаан авчирсан юм.

Сүүлийн үед хилийн чанад дахь Хятад иргэд эх орондоо буцах хүсэлтэй энэ асуудал тулгамдаж байгаа боловч онгоцны тасалбар авахад маш хэцүү болсон байна. Үүнд хандуулан, Хятадын иргэний агаарын тээврийн газрын нислэгийн стандартын хэлтсийн орлогч дарга Хан Гуанзү 06-нд хэвлэлийн бага хуралд танилцуулж хэлэхдээ:

- Иргэний нисэхийн газар нь шаардлага төвлөрсөн, нислэгийн хуваарьтай, хүлээж авах баталгаатай хотуудад агаарын тээврийн үндсэн баталгааны механизмыг цаг тухайд нь ажиллуулж, хилийн чандад байгаа Хятад иргэдийг нутаг буцахад нь туслах зорилгоор түр зуурын нислэг зохион үйлдэж байна гэж мэдэгдлээ.

Тэрээр:

 - 03-р сарын 04-нөөс 04-р сарын 03-ныг хүртэл Иргэний нисэхийн газар Иран, Итали, Их Британид байгаа 1827 хятад иргэнийг эх оронд нь буцахад туслах зорилгоор түр зуурын 11 нислэг үйлдсэн юм. Үүнд Ираны түр зуурын 6 нислэг үйлдэж, 976 хятад иргэнийг буцааж авчирсан. Италид түр зуурын 4 нислэг үйлдэж, 670 хятад иргэнийг буцааж авчирсан. Их Британид түр зуурын 1 нислэг үйлдэж, 181 хятад иргэнийг буцааж авчирсан.

Цагаачлалын үндэсний газрын Хилийн хяналт шалгалт, менежментийн хэлтсийн дарга Лю Хайтао:

 - Өнөөгийн байдлаар Хятадын дотоодын цар тахлыг тогтоон барих нөхцөл байдал сайн хэвээр байна. Харин хилийн чанадаас халдвар авч ирсэн тохиолдол нэмэгдсээр 950-г давсан юм. Хилийн чанадаас халдвар авч ирэхээс сэргийлэх нь өнөөгийн цар тахлаас урьдчилан сэргийлэх, тогтоон барих чухал асуудал болсон байна. Иймээс хилээр нэвтрэх, гарах шаардлагагүй үйл ажиллагааг хатуу хязгаарлаж, хилээр орж гарах боомт, гарцуудыг хатуу хянах зэрэг арга хэмжээ авч эрсдэлээс сэргийлэх хэрэгтэй гэж хэллээ.

Эхнийх нь хилийн боомтуудаар гуравдагч орны хүмүүс орж, гарахыг хориглож, шаардлагатай бус шалтгаанаар хилээр нэвтрэх, гарах төрөл бүрийн бичиг баримтыг түдгэлзүүлж, хуурай замын боомтоор дамжин өнгөрөх зорчигч тээврийн функцийг түдгэлзүүлж, аялал жуулчлал, найз нөхдөө эргэн үзэх зэрэг чухал бус шалтгааны улмаас хилээр орж, гарахыг хориглоно. Урьд нь хаагдсан хилийн боомтуудыг үргэлжлүүлэн хааж, улирлын чанартай боомтуудыг нээх хугацааг хойшлуулж, хилээр гарах гэж буй эх газрын оршин суугчдад хилийн шалгалтын үеэр хамгийн сүүлийн хилээр нэвтэрсэн бүртгэлийг шалгах хэрэгтэй. Орцны ажилтнууд болон тээврийн хэрэгслийн хорио цээрийн үзлэгийг бэхжүүлэх зорилгоор Гаалийн хорио цээрийн газартай идэвхтэй хамтран ажиллаж, биеийн температур хэт өндөр байгаа гадаадын иргэдийг хуулийн дагуу хилээр нэвтрэхийг хориглоно гэсэн байна.

Үүнээс гадна, хилийн чанадаас халдвар авч ирж байгаад хандуулан Гаалийн ерөнхий газрын Эрүүл мэнд, хорио цээрийн хэлтсийн орлогч дарга Сүн Юечянь:

- Одоогийн байдлаар хилээр орж гарч буй дийлэнх хүмүүс гаалийн журмыг даган мөрдөж, эрүүл мэндийн байдлаа үнэнээр мэдүүлж байна. Гэсэн хэдий ч цөөнх хүмүүс аз завшаанд найдаж, эрүүл мэндийн мэдүүлгийн хуудсыг бөглөхдөө өвчний байдлаа нууж, шинж тэмдгээ далдалж, худал хэлж, хилээр өнгөрөхийг эрмэлзэж байна. Саяхан гаалийн шалгалтаар илрүүлсэн зургаан хэрэгт, зарим нь хилээр нэвтрэхээс 14 хоногийн өмнө цар тахлын нөхцөл байдал хүнд байгаа улс орон, бүс нутагт очсон боловч хилээр нэвтрэх үед үнэн байдлаа мэдүүлэхгүй, зарим нь Хятад руу нисэхдээ ханиадны эм хэрэглэсэн боловч хилээр нэвтрэхдээ мэдүүлээгүй. Зарим тээврийн хэрэгслийнхэн багийн гишүүдийн эрүүл мэндийн байдлыг худлаар мэдүүлж, халуурсан, ханиалгаж байгаа зэрэг шинж тэмдгүүд ирлэснийг нуусан байна. Эдгээр зөрчлүүдэд Гаалийн байгууллагаас хуулийн дагуу сэрэмжлүүлэг өгөх эсвэл 30,000 юанийн торгууль оногдуулна. Хэрэв үйл хэрэг нь ноцтой бол шүүхийн байгууллагад шилжиж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх болно гэж хэллээ.

Сүн Юечянь:

- Дараа нь гаалийн байгууллага шийтгэх зарчмыг нэмэгдүүлэх чиглэлээр олон арга хэмжээ авна. Түүний дотор шийтгэгдэж байсан хүмүүсийг "хар жагсаалт"-д оруулж, хилээр орж, гарахад нь ачаа тээшийг нь 100 хувь задалж, гар аргаар шалган, хамт аялсан хүн байвал мөн адил шалгах болно. Шийтгэгдсэн хүмүүсийн хилийн чанадаас ирж буй болон гарч буй имэйл, шууданг 100 хувь задлан шалгах зэрэг арга хэмжээг авах болно гэж мэдэгдлээ.

Найруулагч:Б.АРИУХАН
Эх сурвалж:cri
Мэдээ үзсэн:477
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой