”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Хятад улс ажил, үйлдвэрлэлээ эмх цэгцтэй сэргээж байна

Халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг сайтар хийхийн зэрэгцээ Хятад улс даяар ажил үйлдвэрлэлээ сэргээн, эдийн засгаа тогтворжуулан, хөгжлийг дэмжиж байна.

    Чао Ян-Линхай чиглэлийн 105 км урт төмөр замын Жян Жягөү туннелийг 04-р сарын 08-ны өдөр амжилттай барьж дуусгав. Энэхүү туннелийн 70-аас дээш хувь нь хурдны галт тэргэнд зориулж барьсан бөгөөд ирэх оны 06-р сард товлосон хугацаандаа ашиглалтад орох болно. Хятадын Төмөр замын компаний Шанхай дахь хуваарь компаний ахлах инженер Чэн Жедүн:
- Ажил үйлдвэрлэлээ сэргээсэн 12 цэгт аюулгүй үйлдвэрлэл явуулж, халдвараас урьдчилан сэргийлэн, хяналт шалгалт хийн ажиллаж байна. Газар дээр нь ажиллаж буй ажилтнуудын биеийн эрүүл мэндийг баталгаажуулах болно гэж хэллээ. 

Мөн өдөр Шанхайн авто машин үйлдвэрлэгч компаний Үхань дэх баазын үйлдвэрлэсэн эхний бүлэг 216 авто машиныг Үхань хотын Дахуалин төмөр замын ложистикийн баазаас галт тэргээр хилийн чанадад экспортолж, 18 хоногийн дараа Узбекстанд хүрэх болно. Эдгээр авто машин нь 03-р 11-нд Үхань хот дахь үйлдвэрийн бааз үйлдвэрлэх эрхийг авснаар 200 гаруй нийлүүлэлтийн компаниуд үйлдвэрлэлээ зэрэг сэргээжээ. Шанхайн авто машин үйлдвэрлэгч компаний Үхань дахь салбар компаний менежер Да Шэньшэнь:

- Нийлүүлэгчдийн халдвараас урьдчилан сэргийлэх ажилд нь туслан, ажилчдын ажиллах, ажлын байрандаа буцах зэрэг асуудлыг шийдэж өгсөн. Одоогийн байдлаар үйлдвэрлэлийн чадавх хэвийн түвшиндээ орсон гэж мэдэгдлээ.

04-р сарын 08-нд биоанагаах ухаан, хөдөө аж ахуйн технологи зэрэг салбарыг хамарсан 31 хил дамнасан аж ахуйн нэгжийн төв байр болон судалгааны төв Шанхайд нээгдэв. Мөн Тяньжинь хотын захиргаа 12 улс орон, бүс нутаг болон дотоодын 15 муж, хоттой ойролцоогоор 90.4 тэрбум юаний хөрөнгө оруулалт бүхий 116 төсөлд цахимаар гарын үсэг зурсан байна.

Мөн өдөр Бээжин хотын баруун дүүрэг эдийн засгийг тогтворжуулах, эрч хүчээр сэлбэх 3 цогц арга хэмжээ нийтэлж, хэрэглээг ахиулах, амьжиргааг сайжруулах, компанийг дэмжих, бүтцийн өөрчлөлтийг урагшлуулах ажилд 5 тэрбум юаний санхүүжилт хийхээр болжээ. Бээжин хотын баруун дүүргийн байнгын орлогч дарга Юй Хуафэн:

- Бид 5.1 тэрбум юаний санхүүжилт хийж, халдварын эсрэг шинжлэх ухаанд суурилсан үнэлгээ хийсний үндсэн дээр нийгэм эдийн засгийн хөгжлийг дэмжин ажиллаж байна гэж хэлэв.

Жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийн үйлдвэрлэлийг хурдтай сэргээхийн тулд Гуандүн мужийн Дүнгуань хот аж ахуйн нэгжүүдийг дэмжих цогц бодлого боловсруулан, татвар, хуримтлалын сан, төлбөрийг хорогдуулах зэрэг арга хэмжээ авч, цохилтод өртсөн аж ахуйн нэгжүүдэд туслалцаа үзүүлж байна. Гуандүн мужийн Чипай технологийн компаний ерөнхий захирал Лян Дажүн:

- Бодлогын дэмжлэгээр нийгмийн даатгал, орон сууцны хуримтлалын сангийн төлбөрөөс хэлтрүүлэх буюу хорогдуулах, мөн банкны зээлийн хүүг бууруулах, банкнаас зээл авахад дэмжлэг үзүүлэх зэрэг арга хэмжээ авсан нь үйлдвэрлэлээ сэргээхэд маш чухал үүрэг гүйцэтгэсэн гэж хэллээ.

Одоо ид хаврын тариалалтын оргил үе бөгөөд Төв хороо болон орон нутаг нэгдсэн журмаар үйлдвэрлэл явуулахыг түргэсгэн, тариачдын орлогоо нэмэгдүүлэхэд нь тусалж байна.

Хятад улсын далан хувийн газар тариаланг тариачид эзэн мэдэж тариалдаг. Тариачин өрхийн хаврын тариалалт цохилтод өртөхөөс сэргийлэх, ялангуяа тэднийг дагуулан орчин үеийн хөдөө аж ахуйн тариалах үйл явцад оролцуулахын тулд Төв хороо үйлдвэрлэлийн хэлбэрт шинэчлэл хийж, тариачдын дааж авсан газар тариаландаа үйл ажиллагаа явуулах эрхийг баталгаажуулсны үндсэн дээр үйлчилгээний байгууллагад найдаж, мэргэжлийн туслалцаа авах болсноор тариачдын орлого нэмэгдэж байна.

Шаньши мужийн Тайюань хотын Сьжяпин тосгоны тариачин Сү Рүньжүнь энэхүү шинэ арга хэлбэрийг ашиглан, түүнд тулгамдаад байгаа асуудлаа зохицуулсан хүний нэг юм.

Өнгөрсөн жилүүдэд хаврын тариалалтаас өмнө Сү Рүньжүнь тариалах ажилд туслуулах ажилтантай холбогддог байсан. Энэ жил халдварын улмаас туслуулах ажилтан авах аргагүй болсон. Санаа зовж байхад тухайн нутгийн захиргаа түүнд тариалах бүх ажлыг үйлчилгээний байгууллагад найдахыг зөвлөснөөр зэрэг зардал гарган үйлчлүүлж, ургацын бүх орлого нь өөрт ногдох болно. Сү Рүньжүнь:

- Нэг га талбайг 4 юаниар хаврын тариалалтаас зуны арчлилгаа, намрын ургац авах хүртэлх бүх ажлыг дааж байна. Бүх ургац хураалт биднийх гэж мэдэгдлээ.

Энэ оны хаврын тариалалтад Төв хорооноос 4.5 тэрбум юаний санхүүжилт хийж, 29 муж хотод 3 сая га талбайг үйлчилгээний байгууллагад найдан тариалах ажлыг дэмжив. Хятадын хөдөө аж ахуй, хөдөө тосгоны яамны нэгдсэн үйл ажиллагаа явуулах ажлыг удирдах хэлтсийн дарга Жан Тяньзүө:

- Тариачдын үйлдвэрлэлд тулгамдсан хүндрэлийг зохицуулахын зэрэгцээ тариачдыг орчин үеийн хөдөө аж ахуйн хөгжлийн замд оруулж, энэ оны тариалах ажлыг тогтвортой, элбэг хураалт олохыг баталгаажуулж чадлаа гэсэн байна.

Тариалах байдалд хийсэн сүүлийн үеийн тоо баримтаас үзвэл хаврын тариалалтын талбай 12 хувьд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеэс эрт үзүүлэлт байж, тариалах ажил урагштай явагдаж байна. Өвлийн улаан буудай нэгэнт үрлэн цэцэглэж, цаашид гамшигт өртөхгүй бол зундаа элбэг ургац авах нь тодорхой байна.

Найруулагч:ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж:ХОУР
Мэдээ үзсэн:1481
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой