”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Тахианы махыг хамгийн амттайгаар шарах 3 жор

Тахианы мах нь олдоцтой, хямдхан, амттай бөгөөд тэжээлтэй.

Энэ шувууны махыг чанаж, шарж, хуурч, гриллдэж гэх мэт олон янзаар хоол хийж болно. Тиймээс та бүхэнд 3 амтат жорыг хүргэж байна.

1.Бүтнээр нь шарах

Орц:

Тахиа
Майонез - 2-3 цайны халбага
Хатаасан саримс, паприка
Турмерик, сунель амтлагч - хагас цайны халбага
Давс, перц 

Хийх арга:

Тахиагаа угааж, арчина. Дотор болон гадна талыг давс, перцээр амтална.
Тахиагаа амраах зуур соусаа бэлдээрэй. Аяганд майонез, саримс, паприка, турмерик болон сунель амтлагчаа хийгээд хутгаарай. 
Тахиандаа соусаа түрхээд, хүнсний уутаар ороон хөргөгчид 1 цаг байлгаарай. Энэ нь амтлагчуудыг маханд шингэж, таатай үнэртэй болгоход тусалдаг.
Тахиаг хөргөгчөөс гаргасны дараа мөнгөлөг цаасанд боож, шарах шүүгээнд 250°С температурт 50 минут жигнээрэй. Хэрвээ дутуу болсон мэт санагдаж байвал мөнгөлөг цаасыг аваад дахиад хэдэн минут жигнэж болно.

 

2.Төмс, саримстай тахианы гуя

Орц:

Тахианы гуя - 3 ширхэг
Төмс - 1 кг
Майонез - 4-5 цайны халбага
Хагас аяга ус
Саримс - 1 ширхэг
Амтлагчууд (сонголтоор)
Давс, перц - өөрийн хүссэнээр

Хийх арга:

Тахианы гуяа цэвэрлэн, сармис, давс, перцээр үрээрэй.
Төмсөө 4 хэсэгт хувааж хэрчинэ.
Аяганд майонез, ус, амтлагч мөн сармисаа бяцлан хийж, холино.
Соусныхаа хагасыг махан дээрээ, хагасыг төмсөн дээрээ асгана.
2 цаг амраагаад, шарах шүүгээндээ хийж, 180°С-д 1 цаг болгоно. Гадаргууг шаржигнууртай болгохын тулд зуухнаас гаргахаас 10 минутын өмнө температурыг 200°С болгон нэмээрэй.

 

3.Ногоотой тахианы гуя

Орц:

Тахианы гуя - 5 ширхэг
Лууван - 3 ширхэг
Зуккини, чэс(жижиг) - тус бүр 2 ширхэг
Төмс, улаан лооль(дунд зэрэг) - тус бүр 5 ширхэг
Саримс - 10 хумс
Оливийн тос - 3-4 халбага
Давс, перц, эмийн ургамал

Жор:

Сармисны хумс, давсаа бяцалж, холиод тос, перцээ нэмж соусаа бэлтгэнэ.
Тахианы гуяа угаагаад, хэд хэд зүсэж, соустай аягандаа хийж, хагас цаг байлгана.
Листээ мөнгөлөг цаасаар бүрээд, тосоор шүршинэ. Тахианы мах, ногоонуудаа листэндээ хийнэ.
Тос, давс, эмийн ургамлаа цацаад, мөнгөлөг цаасаар бүтээгээрэй. 180°С-д 40 минут болгоно.

Найруулагч:Д.МӨЧИР
Эх сурвалж:http://mongol.people.com.cn/
Мэдээ үзсэн:1436
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой