”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Ши Жиньпин Готабаяа нар утсаар ярив

Хятад улсын дарга Ши Жиньпин 05-р сарын 13-ны орой Шри Ланкийн Ерөнхийлөгч Готабаяа Ражапаскатай утсаар ярив.

Ши Жиньпин: Хятад улс “COVID-19”-ийн халдвартай тэмцэж байгаа үед Шри Ланкийн олон салбарынхан Хятадын талд дэмжлэг үзүүлж, олон сайхан үйл ажиллагаа нь сэтгэлд хүрч байв. Готабаяа Ражапаска ерөнхийлөгчийн удирдлагаар Шри Ланка халдварын тархалтыг үр ашигтай тогтоон барьж чадлаа. Хятадын тал Шри Ланкийн талын шаардлагад үндэслэн чадах хирээр дэмжлэг туслалцаа үзүүлэх болно. Шри Ланкийн ард түмэн халдварыг даван туулна гэдэгт итгэж байна. Шри Ланкийн засгийн газар болон ард иргэдийн халдварын үеэр Шри Ланкад буй Хятадын иргэдэд халамж үзүүлж байсанд баярлаж байна, Хятадын тал цаашид Хятад улсад буй Шри Ланкийн иргэдийн амь насны аюулгүй байдал, биеийн эрүүл мэндийг баталгаажуулан ажиллаж, Хятадын тал Шри Ланка зэрэг олон улсын байгууллагуудын хамт ДЭМБ-ын удирдах үүргийг дэмжин ажиллаж, олон улсын халдвараас урьдчилан сэргийлэх хамтын ажиллагааг урагшлуулан, улс орнуудын ард иргэдийн амь насны аюулгүй байдал, эрүүл мэндтэй шууд холбогдох хамгаалалтын дайнд ялалт байгуулахад бэлэн байна гэжээ.

Готабаяа Ражапаска: Ши Жиньпин даргын удирдлагаар Хятад улсын халдвартай тэмцэх ажил идэвхтэй үр дүнд хүрч, Хятадын ард иргэд оюун ухаан, хүчин чадалтай гэдгээ харууллаа. Урт хугацааны турш Хятадын тал Шри Ланкийн нийгэм эдийн засгийн хөгжилд ихээхэн дэмжлэг туслалцаа үзүүлсээр ирсэнд Шри Ланкийн ард иргэд баярлан талархаж явдаг. Миний бие Ши Жиньпин даргын дурдсан хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцын үзэл баримтлалыг дэмжиж байна, ДЭМБ-ын олон улсын халдвартай тэмцэх ажилд оруулсан удирдах үүргийг дэмжихийг сайшааж байна. Шри Ланкийн тал Хятадын талтай эдийн засаг, худалдаа, аялал жуулчлал, дэд бүтэц зэрэг салбарын харилцаа хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн, Коломбо боомын хот зэрэг "Бүс ба зам"-ын хамтын ажиллагааны томоохон төслүүдийг хэрэгжүүлэх болно. Хятадын талын аж ахуйн нэгжүүд Шри Ланкад хүрэлцэн ирж хөрөнгө оруулан хамтран ажиллахыг урьж байна. Шри Ланкийн тал Хятадын талтай хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг хамтран бүтээн байгуулахад бэлэн байна гэжээ.

Найруулагч:Д.МӨЧИР
Эх сурвалж:http://mongol.cri.cn
Мэдээ үзсэн:1765
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой