”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Хүүхдийн шүд угаах арга

Хүүхдийн шүд угаах арга

Шүд цоорох өвчнөөс сэргийлэх гол арга нь амны эрүүл ахуйг сайтар сахих буюу шүдийг өнгөрөөс цэвэрлэж, угаах арга юм. Тиймээс бага насны хүүхдийн шүдийг хэрхэн зөв арчилж, эрүүл амьдралын хэв маягт сургах талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газраас эцэг эхчүүдэд зориулан гаргасан энэхүү зөвлөмжийг сонирхоорой.

Хүүхдийн өсөлт-хөгжлийн үе шат бүрт хийгдэх шүд угаах арга:

1. СҮҮН ҮҮДЭН ШҮД ШҮДЛЭХ ҮЕ /1-2 нас/.
Хүүхдийн сүүн шүд дөнгөж шүдлэх үед асран хамгаалагч нь хөвөн самбайгаар хуруугаа ороон буцалсан бүлээн усанд норгон үүдэн шүдний өнгөрийг цэвэрлэж өгнө. Хөвөн савх хэрэглэх арга ч бас бий. Үүний дараа шүдний сойзыг аманд бага багаар хэрэглэх байдлаар хүүхдийг дасгаж эхэлнэ.

2. СҮҮН АРАА ШҮД ШҮДЛЭХ ҮЕ /2-3 нас/

Асран хамгаалагч нь хүүхдийн толгойг өвөр дээрээ байрлуулан сууж, сойзоор шүдийг нь угааж өгнө /хэвтүүлэн угаах арга/. Энэ байрлал нь шүд амыг бүрэн харж хянах боломжтой, хүүхдийг шүдний эмчид үзүүлэх байрлалд дасгах сайн талтай.

3. СҮҮН ШҮДНИЙ ЭГНЭЭНИЙ ҮЕ /3-5 нас/

Хүүхэд өөрөө шүдээ угаах дадал хэвшилтэй болно. Унтахын өмнөх угаалт үр дүнтэй болдог. Асран хамгаалагч нь угаалт бүрийн дараа хянаж, дутуу бол гүйцэд угааж өгнө. Хүүхдийн фтортой шүдний оогоор өдөрт 2 удаа угаана. Ооны хэмжээ: /0.25 гр/

4. БАЙНГЫН ШҮД ШҮДЛЭХ ҮЕ /6-8 нас/

Ялангуяа шүдлэж байгаа 1 дүгээр их араа шүдийг угаах арга чухал ач холбогдолтой. Сургуулийн бага ангийн хүүхдийн хувьд асран хамгаалагч хянаж, дутуу хэсгийг гүйцэд угааж өгөх нь чухал юм. Өнгөр илрүүлэх будагч бодис хэрэглэх нь зүйтэй. Хүүхдийн болон гэр бүлийнхэний фтортой шүдний оогоор өдөрт 2 удаа угаана. Ооны хэмжээ: /0.25 гр/

Хүүхдийн насны онцлогт тохирсон аргаар шүдийг цэвэрлэх болон угаах нь өнгөрийг арилгах буюу цоорол үүсгэгч нянг хянахад маш чухал. Мөн шилэн аяганд ус хийж, сойзоо дүрэн шүдийг цэвэрлэснээр шүдний бохирдлыг хянах, хүүхдэд амны хөндийн эрүүл ахуйг ойлгуулах сайн арга болдог. Эхлээд шүдний өнгөрийг сайтар цэвэрлэж угаасны дараа фтортой оог хэрэглэх нь хамгийн үр дүнтэй.

Найруулагч:Д.МӨЧИР
Эх сурвалж:people.com.cn
Мэдээ үзсэн:1505
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой