”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Эв санаа нэгтэй байж коронавирустэй тэмцье

Коронавирустэй тэмцье.

Хятад улсын дарга Ши Жиньпин Дэлхийн Эрүүл Мэндийн 73-р чуулганы видео хурлын нээлтэд эв санаа нэгтэйгээр улс орнуудын ард түмний амь нас, эрүүл мэндийг баталгаажуулж, хамтын гэр орноо хамгаалан, хүн төрөлхтний эрүүл мэндийн хамтын цогцыг буй болгоё хэмээх уриалга гаргажээ. Шинэ коронавирустэй тэмцэх зангилааны үед Ши Жиньпин Дэлхийн Эрүүл Мэндийн чуулганыг тохиолдуулан Хятадын туршлагаас хуваалцан, 6 зүйлд санал дэвшүүлж, коронавирустэй тэмцэх хамтын ажиллагааны 5 арга хэмжээг зарласнаар дэлхий нийтийн итгэлийг нэмэгдүүлж, олон улсын хамтын ажиллагааг ахиулан, глобал засаглалын системийг төгөлдөржүүлэхийг урагшлуулж, Олон улсын хамтын нийгэмлэгийн халуун хариу тусгал олов.

Ши Жиньпиний зарласан 5 арга хэмжээнд 2 жилийн хугацаанд 2 тэрбум ам долларын олон улсын туслалцаа үзүүлэх, НҮБ-тай хамтран ажиллаж хүмүүнлэгийн онцгой байдлын агуулахыг байгуулах, Хятадаас Африкт туслах эмнэлгийн хамтын ажиллагааны 30 механизмыг байгуулж, коронавирусийн вакциныг бүтээж ашиглалтад оруулсны дараа олон нийтийн бүтээгдэхүүн болгож, Их Хорын гишүүдтэй "хэт ядуу орнуудын зээлийн төлөлтийг түр хойшлуулах санаачилга"-г хэрэгжүүлэх зэрэг багтаж байна.

Эдгээр арга хэмжээ нь өнөө болон хойшдын нэг хэсэг хугацаан дахь коронавирустай тэмцэх гол тал болно. Хятад улс дэлхийн улс орнуудтай хамтын ажиллагаагаа ахиулахад зорилт төлөвлөгөө тогтоож, үнэнч сэтгэл гаргаж ажиллана.

Хятадын арга хэмжээний талаар Европ, Америкийн орнуудыг багтаасан улс орнууд өндрөөр үнэлж байна.

Египетийн Каир дахь Америкийн их сургуулийн Улс төрийн шинжлэх ухааны профессор Ноха Бегайер Африкийн орнуудад дэмжих тухай Хятадын удирдагчдын санаачилгад гүн сэтгэгдэл төрлөө. Олон улсын хамтын нийгэмлэг Хятад улсаас сурч, дэлхийн эрүүл мэндийн байгууллага, коронавирусийн эсрэг олон улсын хамтын ажиллагаа түүнчлэн хөгжиж буй орнуудын коронавирустай тэмцэхийг дэмжих ёстой гэжээ.

"Эв нэгдэлтэй нөхцөл байдалд аливааг бүтээх боломжтой" гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын ерөнхий захирал Тедрос Адханом илэрхийлэв. Олон талт үзлийг дэмжиж, олон улсын зохицуулалт хамтын ажиллагааг эрчимжүүлэх ёстой гэж НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга мөн орнуудын удирдагчид илэрхийлцгээж байна.

Найруулагч:ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж:ХОУР
Мэдээ үзсэн:786
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой