”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Хятадад халдварын таван шинэ тохиолдол бүртгэгджээ

Хятадад халдварын таван шинэ тохиолдол бүртгэгджээ.

Эх газрын Хятадад 19-ний өдөр “COVID-19” халдварын таван шинэ тохиолдол бүртгэгдсэний нэг нь Өвөр Монголын өөртөө засах оронд зөөвөрлөгдөн иржээ.

Хятадын Үндэсний эрүүл мэндийн зөвлөлийн мэдээлснээр, дотоодод халдварласан дөрвөн тохиолдол бүгд Жи Линь мужид бүртгэгдсэн байна. Хятадад 19-ний өдөр халдварын улмаас нас барсан тохиолдол бүртгэгдээгүй бол халдвар авсан байх магадлалтай гурван тохиолдол шинээр бүртгэгджээ. Мөн тухайн өдөрт гурван хүн эдгэрэн эмнэлгээс гарч, биеийн байдал хүнд хүний тоо нэгээр буурч, ес болжээ.

Эх газрын Хятадад энэ сарын 19-ний байдлаар 82965 хүн халдвар авснаас 78244 хүн эдгэрч, 4634 хүн нас барсан байна. Мөн тухайн өдрийн байдлаар зөөвөрлөгдөн ирсэн халдварын тохиолдлын тоо 1708-д хүрснээс 1662 хүн эмнэлгээс гарсан бол хоёр хүний биеийн байдал хүнд байгаа ажээ. Үүнээс гадна халдвар авсан хүмүүстэй ойр байсан 4893 хүн эмнэлгийн хяналтад байгаа юм байна.

Үндэсний эрүүл мэндийн зөвлөлийн мэдээлснээр, эх газрын Хятадад 19-ний өдөр “COVID-19” халдварын шинж тэмдэггүй 16 шинэ тохиолдол бүртгэгджээ. Тухайн өдрийн байдлаар шинж тэмдэггүй 368 тохиолдлыг эмнэлгийн хяналтад оруулсны 26 нь зөөвөрлөгдөн иржээ.

Энэ сарын 19-ний байдлаар Хонконгт коронавирусний халдварын 1055, Макаод 45, Тайваньд 440 тохиолдол тус тус бүртгэгдэж, Хонконгт дөрөв, Тайваньд долоон хүн нас баржээ. Мөн Хонконгт 1025, Макаод 45, Тайваньд 401 хүн эдгэрсэн байна.

Найруулагч:Б.Сүлдээ
Эх сурвалж:Синьхуа агентлаг
Мэдээ үзсэн:423
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой