”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Ши Жиньпин Өвөр Монголын төлөөлөгчдийн хэлэлцүүлгийн багийн хуралд оролцов

Ши Жиньпин Өвөр Монголын төлөөлөгчдийн хэлэлцүүлгийн багийн хуралд оролцов

 

Дарга Ши Жиньпин 22-ны үдээс хойш XIII сонгуулийн БХАТИХ-ын III чуулганы Өвөр Монголын төлөөлөгчдийн багийн хянан зөвлөх хэлэлцүүлгийн хуралд оролцохдоо хэлсэн үг нь нийгэмд ихээхэн нөлөө үзүүллээ.

Дарга Ши Жиньпин хэлэхдээ, ард түмнийг хамгийн өндөр байрад тавьж, ард түмэнд түшиж, ард түмэнд зол жаргалыг авчран, ард түмэнтэй ойртохыг баримтлахыг бодлогын хэрэгжилт, бодит ажлын хөтөлбөртөө оруулж, цар тахлаас урьдчлан сэргийлэх болон эдийн засаг, нийгмийн хөгжлийн ажлын хэсэгтээ багтаан ажиллах хэрэгтэй гэжээ.

Төлөөлөгч Хөхбаатар /Өвөр Монголын Тариалангийн Их Сургуулийн Мал эмнэлэгийн дээд сургуулийн профессор/: “Төр улсаас бүх салбарын хүчнийг уриалж цар тахлаас урьдчлан сэргийлэх ажилд оролцуулж, ард түмний амь насны төлөө аливаа бүхнээ татгалзалгүй зүтгэсэн юм. Цар тахлаас урьдчлан сэргийлэх ажил хэвийн байдалд орсны дараа ч гэсэн бид бүхэн эе эвтэй бүлгэмдэн, цар тахлаас урьдчлан сэргийлэх ажилын амжилтаа хамгаална” гэжээ.

Ардынхаа төлөө мэндэлж, ардынхаа төлөө хүчирхэгжинэ. Манай Коммунист Нам байгуулагдсан цагаасаа эхлэн бүх сэтгэл бүх зоригоороо ард түмэнд үйлчлэхээр зорилтоо болгож, ард түмэнд буян үйлдхийг хамгийн чухал ажлын үр бүтэмжээ болгосоор иржээ.

“2020 онд бидний хийх чухалтай ажил маш олон байна. Үүрэг хүнд бөгөөд цаг хугацаа ч тулгам байна” хэмээн дарга Ши Жиньпин онцоллоо.

Төлөөлөгч Жао Хүйже /ХКН-ын Өвөр Монголын Улаанхад хотын Сүншань дүүргийн Их сүм суурины Шяо Мяозы тосгоны хорооны дарга/ хэлэхдээ, "Ядуугаас ангижруулах ажил болон хөдөө орон нутгийг хөгжүүлэх ажлыг уялдуулан ажиллахыг ахиулах хэрэгтэй хэмээн дарга Ши Жиньпин онцоллоо. Манай тосгоны ард түмэн ноднин бүхгдээрээ ядуугаас ангижирсны дараа тосгоноо хөгжүүлэх төлөвлөгөөг хэрэгжүүлж эхэлжээ. Мөн байгаль орчноо хамгаалах ой, хятад эмийн төөхий материлын арилжааны ерөнхийлсөн зах дэлгүүр болон рашаан усны үйлдвэр байгуулах зэрэг аль олон шинэ төлөвлөөгөөг энэ онд багтаан биелүүлж, айл аймгийнхаа олон түмнийг нэн зол жаргалтай амьдруулах болно” гэжээ.

Дарга Ши Жиньпиний "Ард түмнийг зол жаргалтай амар түвшин амьдруулж, халуунд халахгүй, хүйтэнд даарахгүй байлгахыг сэтгэлийн гүндээ нутагшуулж, бүх сэтгэлээрээ ард түмэний анхаарлын төд орсон асуудлыг шийдвэрлэхээр үйлчлэх хэрэгтэй" гэдэг үг нь бидний зүрх сэтгэлд уяатай болжээ хэмээн БХАТ, Юньнань мужийн Нүжян Лисү үндэстний өөртөө засах жөүгийн дарга Ли Вэньхүй хэлээ.

"Хоосон нэр төр, алдар гавьяаг хөөцөлдөхгүй, орон нутагтаа буян үйлдэх дарга болохоор чармайн ажиллах хэрэгтэй" хэмээн дарга Ши Жиньпин онцоллоо.

5-р сарын Өвөр Монголд, Муу-Усын элсэрхэг газарт тарисан 66667 га талбай бүхий бургас нэгэнт үндэс хатган соёглож, цэнхэр хөх Бурзан нуур тал нутагт гэрэлт сувд мэт шигдэн харагдаж, Хархираа зэрэг шувууд усанд шумбан цэнгэнэ. Өдгөө “Нүүдлийн шувуудын диваажин” хэмэгдсэн Бурзан нуур нэгэн үе хатан ширгэсэн байдаг. 2015 оноос эхэлж, тухайн нутгийнхан олон төрлийн арга хэмжээ хэрэгжүүлж намаг газрын экологийн системийг сэргээснээр Бурзан нуурт амьдралын хүчин дахинтаа бялхсан аажээ.

“Хөхрөх ногоон уул усыг сахин хамгаалж, орон нутгийн ард түмэндээ буян үйлдэж, олон түмэндээ экологийн соёл иргэншлийн байгуулалтын үр өгөөжийг хүртээх болно. Бид энэ хэсэг намаг газрын экологийн системийг сайтар хамгаалж, үр хойчистоо хөх огторгуй, хөхрөх ус, ариун хөрсийг үлдээн өгч, цахлай болон бусад төрлийн нүүдлийн шувуудын өнөдийн цэнгэлийн орон болгоно” хэмээн Өвөр Монголын Ордос хотын Цахлайн улсын зэрэглэлийн байгалийн хамгаалалтын бүсний удирдлагын товчооны дараа Шин Шяожюнь урамтай ярина.

Найруулагч:hurtsaa
Эх сурвалж:ӨМӨС
Мэдээ үзсэн:442
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой