”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Ямарваа хүнд бэрхшээлийг ялна

Ямарваа хүнд бэрхшээлийг ялна.

Төлөөлөгч Хөхбаатар /Өвөр Монголын Тариалангийн их сургуулийн мал эмнэлгийн дээд сургууль/: Амьтны тахлаас сэргийлэх ажлыг олон жил судалсан туршлагатай тэрээр цар тахлаас урьдчилан сэргийлэх талаар хэлэхдээ, "Дэлхий дахинд ховор тохиолдох цар тахалтай тэмцэх үед дарга Ши Жиньпин чиг хандлагыг удирдаж, бодлого тогтоож өгсөн байна. Хятадад гол тулгуур хүчин болж буй коммунис намын ард түмнийхээ төлөө гэсэн сэтгэлд бид бахархаж байна гэжээ.

"Эртний хууч үгэнд дэлхий дахинтай ашиг тусаа хувалцдаг хүнийг дэлхий дахин дэмжинэ" хэмээн үлгэр жишээ болгож хэлсэн нь дарга Ши Жиньпиний ард түмний сэтгэлд хоногшсон хөгжлийн үзэл бодлыг хүндэтгэн үзэж буйг харуулжээ.

"Насаар хэдий ахмад, яамр ч өвчтэй байлаа ч бид түүнийг орхихгүй" хэмээн дарга Ши Жиньпин хэлсний дагуу "Бид цар тахалтай тэмцэх хугацаанд 108 настай өвчтөнийг аварлаа. Өнөөдрийн төлөөлөгчдийн коридорт зарим төлөөлөгчид тайлбарлаж хэлэхдээ, Хүбэй мужид 80 наснаас дээш өндөр настнууд 3000 илүү байгаа. Цар тахлын үеэр 87 настай өвчтөнийг аврахын тулд арван хэдэн эмч нар хэдэн арван хоног ажиллав" хэмээн жишээ болгон хэллээ.

"Бүх Хятадын хэмжээнд хамгийн шилдэг эмч нар, хамгийн сайн эмчилгээний тоног төхөөрөмж, хамгийн хэрэгтэй эд материалыг цар тахлаас авран туслах газар дээр нь хүргэн өгч, зардал мөнгийг нь Төрийн санхүүгээс гаргалаа. Ард түмэн маань хамгийн эрхэм, амь нас маань хамгийн нандин, ард түмний амь насны аюулгүй байдал болон биеийн эрүүл мэндийг хамгаалахад бид аливаа бүхнээ зориулна" гэжээ.

Хятадын Коммунист нам байгуулагдсаны 100 жилийн ой болох гэж байна. Зуун жилийн хөгжлийн замд багагүй саад учирсан боловч бид ялан давсаар иржээ. Цар тахалтай тэмцэх ард түмний маань тэмцээн, байлдаан нь Хятадын Коммунист намын өгөөмөр сэтгэлийг бүрэн тайлбарлажээ.

"Хятадын Коммунист намын үндэс суурь нь ард түмний гарт байдаг". "Намаас ард түмний удирдан хувьсгал, бүтээн байгуулалт, өөрчлөлт шинэчлэлт хийсэн нь ард түмний сайн сайхан зол жагалтай амьдралын төлөө бөгөөд ямар өрсөлдөөн, бэрхшээл учирсан ч ямар үрэгдэл хорирол гарсан ч энэхүү түмнийхээ төлөө гэсэн сэтгэл маань өнөд хурирахгүй".

Найруулагч:hurtsaa
Эх сурвалж:Ардын өдрийн сонин
Мэдээ үзсэн:383
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой