”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Соёл иргэншлийг өгүүлэх зураг дүрсүүд

Соёл иргэншлийг өгүүлэх зураг дүрсүүд

        Тал нутгийн хүмүүс түүхэн гарал үүсэл, соёлын өв, өвөрмөц онцлог, өлзий бэлгэ бүхий зураг дүрсийг урлагийн хэлбэрээр илэрхийлж, тэдний гоо үзэсгэлэнгийн тухай дотоод мэдрэмжээ харуулж байдаг. Удаан хугацааны хувьсан хөгжих явцад үндэстний өвөрмөц онцлог шинж чанар бүхий зураг дүрс бий болсон. Энэ нь өнөөг хүртэл ашиглагдаж, өнө удаан цаг хугацааг элээсэн хувцасны соёл болж хувирсан байдаг.

        Үндэсний хувцасны хээ угалз зураг дүрс нь тууль, тэмдэг, чимээгүй хэл мэт ардынхаа дунд өвөрмөц биет бус соёлын өв болон үлдэж, үндэсний үлгэр түүхийг өөртөө шингээн, үндэстний гоо зүйг харуулна.

          Өнгөт зураг дүрсээс нь нутгийн үнэрийг ялгаруулна

        Хувцас загварын зураг дүрс нь үндэсний соёл, итгэл үнэмшил, гоо зүй, сүр сүлдийг дамжуулан, үйлдвэрлэл, амьдрал дунд аажмаар өөрсдийн загварын зураг дүрсийг бий болгосон байдаг. Эрхэмсэг гоё хувцас загварын хээ угалз зураг дүрс нь тал нутгийн үндэстний эгэл жирийн зан араншин, хүсэл эрмэлзэлтэй, эерэг оюун санааны эрэл хайгуулыг агуулж байдаг,

        Онгинууд хошууны хатгамалчин Ван Хуа зургаа, долоон настайгаасаа ээжээсээ цэцгийн иш, мөчир, цэцгийн навч зэрэг хатгамал хатгах аргыг сурч эзэмшсэн. Найман эрдэнийн зургийг нэг амьсгаагаар зурахын тулд олон удаа дасгал хийж, нойр хоолгүй явж байсан үе ч бий.

        Өвөр Монголын хувцсыг судалж, үйлдвэрлэж ирсэн бөгөөд ихэвчлэн зүлгэн дээр цэцэглэж буй цэцгүүдийг ажиглан, хувцас дээр амилуулахыг хүсдэг нэгэн.

Шаазгайн зураг дүрс

        Өвөр Монгол үндэсний хувцас загвар бол ихэвчлэн бүс, малгай, гутал өмсдөг. Энэ нь өргөн уудам нутаг устай нь холбоотой. Хөрснийх нь үнэр ч үнэртэх шиг болж, урьд өмнө хэзээ ч байгаагүй өвөрмөц, ойр дотно санагдах сайхан сэтгэгдэл төрүүлж байдаг. Эдгээр нь мөн хөдөлмөрч хүмүүсийн хамгийн эгэл даруу үзэл бодол, оюун санаа, сэтгэхүйн арга хэлбэр, гоо зүйн сэтгэл татам байдлыг илэрхийлдэг. Эдгээр хувцсыг өмссөнөөр аргагүй мах цусаараа холбоотой гэх сэтгэлийн мэдрэмж төрүүлдэг гэхэд хилсдэхгүй.

        Эдгээр хээ угалз зураг дүрс хэдийгээр хувцас дээрх чимэглэл, хэрэгслүүд боловч тэдний үүргийг үл тоомсорлож болно. Загварыг янз бүрийн сэдвээр загварчлах замаар илэрхийлж, хэтрүүлэн илэрхийлэх аргаар илтгэж байдаг. Хувцасны ихэнх зураг дүрсийг гаргахад хатгамал урлал ашигладаг. Хатгамлын утас нь даавуу, амьтны янз бүрийн арьсан дээр тодорч төрөл бүрийн хэв маяг бүхий оёдол нь хээ угалзыг олон янзын бүтэцтэй, барзгар, энгийн эсвэл нарийн бөгөөд тод гарч, тал нутгийн иргэдийн мэргэн ухаан, хязгааргүй бүтээлч чанарыг харуулж байдаг.

        Хувцасны хээ угалз, зураг дүрсийн онцлог нь түүний динамик утгаар илэрхийлэгддэг. Өмссөн хувцасны зураг дүрс нь хүний биеийн хөдөлгөөнтэй уялдан өөрчлөгдөж, шууд ажиглагдаж, мэдрэгддэг. Үүний зэрэгцээ эдгээр хувцаснуудын бүрдэл хэсгүүд нь хүмүүсийн харааны сэтгэл зүйд нөлөөлж, зүрхэнд синестезийн нөлөө үзүүлдэг "хөдөлгөөн" -ийг бий болгодог. Бас нэгэн төрлийн мэдрэмж бол босоо шинж чанартай, цаг хугацаа өнгөрөх тусам хувцасны хээ угалз зураг дүрс нь өөрчлөгдөн шинэчлэгдэж байдаг. Эдгээр зураг дүрс динамик явцад хувьсан өөрчлөгддөг. Энэ нь зөвхөн илэрхийлэл, LOGO төдийгүй, бие даан орших оршихуй болж болно.

Шувуу, араатны зураг

        Өргөн уудам, үзэсгэлэнтэй нутагт түүх соёл, хүрээлэн буй орчинд нөлөөлөгдөн, тал нутгийн овог аймгуудын хувцаслалтын хэв маягт тодорхой ялгаа бий. Жишээлбэл, Шилийнголын Үзэмчин монголчууд дээл хувцсандаа ихэвчлэн өвсний долгиолсон шугам, үүлэн хээ зэрэг уламжлалт угалз ашигладаг. Түнляо хотод амьдардаг Хорчин монголчууд хувцасныхаа загварт ихэвчлэн цэцгэн болон загасан хээ ашигладаг. Тэдний хатгамал хийх үйл явц тансаг байдлаараа алдартай. Гэхдээ соёлын үүднээс тэд нэг төрлийн, өөрөөр хэлбэл байгаль, амьдрах орчин, уул, гол, шувуу, амьтан, чамин цэцэг, өвс ургамал зэрэгт үндэслэн гарын аяар хувцасны зураг дүрсэд амархан нийлүүлдэг.

Үргэлжлэл: Соёлын үнэ цэн, гоо зүйн үнэлэмжийг тодруулна

        Өвөр Монголд ерөнхийдөө үндэстний хувцас дээрх зураг дүрсийг гурван төрөлд хувааж болно. Тухайлбал, итгэл үнэмшил, байгалийн зураг дүрс, өлзий бэлгэдлийн зураг дүрс.

        Итгэл бишрэлийн зураг дүрсэд ихэвчлэн нар, сар, од, гал зэргийг хэрэглэх. Хаяа нь харагдахгүй хээр тал, нар, сар, од гараг нь хүмүүст байгалийн хүчийг шүтэх сэтгэлийг төрүүлдэг. Тэнгэр бурханд итгэснээр байгалийг хүндлэн дээдлэх, баярлан талархаж, үүнээсээ улбаалан итгэл бишрэл, тотем сүлдийн зураг дүрс нь дээл, малгай, хантааз, гутал, гоёл чимэглэл дээр эрхэс байгалийн төлөөлөл болсон нар, сар, од, хагас тойрог хулуу хээ, усан хээ, алхан хээ, зуузай хээ зэргийг оёдог. Эдгээр нь бүгд амьдралын тухай ойлголттой болох анхны хэлбэр бөгөөд бичээс тэмдэглэлгүй эрин үед үйлдвэрлэгдсэн уламжлалт зураг дүрсийн урлаг юм.

        Байгалийн зураг дүрсэд цэцэг, мод, уул, ус зэрэг нь харьцангуй түгээмэл байдаг. Умардын үндэсний нүүдэлчин ахуй амьдралын хэв маягийн онцлог болон "Ургамал өвс бол бурхад, бүх амьтад сүнстэй" гэсэн ойлголтын нөлөөллөөс шалтгаалан хүмүүс хамт оршин амьдрах ургамал амьтанд хайр сэтгэлтэй болсон байдаг. Жишээлбэл, үхэр, адуу, хонь, тэмээ, нохой. Анчин амьтан, бар, чоно, бүргэд, буга, гахай, туулай, могой, нугас, шувуу, шавьж, загас гэх зэрэг. Хүмүүс эдгээр амьтан, ургамлын зураг дүрсийг хувцас, хоол хүнс, орон байр, явдал мөр дундаа илрүүлэн сайн сайхны бэлгэдэл болгодог. Хүмүүс аз жаргал, үзэл бодлыг илэрхийлэх үүднээс олон өнгийн торгон утсаар чимэглэж бүтээсэн байна. Мөн өвсний долгио хээ, бадамлянхуа хээ, цана цэцгийн хээ, тоорын хээ зэрэг олон тооны ургамлын хээ байдаг. Эдгээр олон жилийн ур ухааны бүтээл болсон ургамлын төрлийн загвар нь урлагийн болон ашиглах үнэ цэнтэй түгээмэл хээ угалз зураг дүрс болж байна.

  Гутал дээрх хээ угалз

        Өлзий бэлгэдлийн хээ угалз, зураг дүрс бас элбэг байдаг. Тэр нь тал нутгийн соёлыг илэрхийлэх бичил элемент болж байна. Чандмань гурван эрдэнэ, ланз пүүзэн хээ зэрэг хээ угалз энэ ангилалд багтдаг. Урад монгол хувцаснуудад үүлэн хээг хамгийн их ашигладаг. Хүмүүс хожим нь өөрчлөлт оруулснаас тэдний хэлбэр, дүр төрх нь улам үзэсгэлэнтэй болсон байна. Энэ нь ямар ч хослолоор зохицуулагдах боломжтой уян хатан онцлогтой болдог учир хувцасны эмжээр, даавууны зах болгон ашигладаг. 

Соёлын элемент агуулсан үндэсний хувцас

        Эдгээр хувцасны зураг дүрс, хээ угалзыг үйлдвэрлэх, хөгжүүлэх нь түүхэн өв уламжлал, шашны итгэл үнэмшил, гоо зүйн сэтгэл татам байдал, зан заншил, зуршил, тэдний амьдарч буй байгалийн орчинтой салшгүй холбоотой. Өвөрмөц хэв загварыг өнөөг хүртэл хадгалсаар ирсэн. Соёлын нандин өв нь хувцас загварыг улам амилуулж, гоо зүйн үнэ цэн улам бүр нэмэгдэж, дэлхийн тайзыг чимж гайхшруулан хүчин төгөлдөр болгодог.

        Нэгдэл: Олны дундаас онцгойг нь өвлөн залгамжлахуй

        Үндэснийх бол дэлхийнх. Сүүлийн жилүүдэд олон тооны дорнын зураг дүрс болон өлзий бэлгэдлийн зураг дүрс дизайны сэдэвт сонгогдон орж, Өвөр Монголын уламжлалт хувцас нь олон улсын тайзанд өвөрмөц онцлогоороо гайхшруулах болов.

        2004 оны эхээр монгол үндэсний хувцас загварыг улсын хамгаалалтын төслийн туршилтын хөтөлбөрт оруулсан. Түүнээс хойш жил бүр Өвөр Монголын үндэсний хувцасны олон арга хэмжээ, хувцас загварын уралдаан, хувцасны брэндийн хэвлэлийн бага хурал зохион байгуулагдах болов. 2018 оны 08-р сарын 13-ны өдөр Монгол хувцас загварын анхны шоу, Малгайн дизайны анхны уралдаант үзэсгэлэн амжилттай болж өндөрлөлөө. Тайзан дээр үзүүлсэн хувцас нь зөвхөн угсаатны элементүүдтэй төдийгүй Европ, Америкийн чиг хандлагыг хослуулан дизайнерын өвөрмөц сэтгэлгээ, ойлголтыг харуулж чадсан.

        2018 оны 10-р сард Өвөр Монголын Урлагийн сургуулийн оюутан Ван Вэйянь тансаг, эрхэмсэг монгол дээлээрээ гангаран Парисын Намрын загварын долоо хоногийн шоунд оролцож, дэлхийн тайзыг чимээд амжив. Тэрээр нутгийнхаа үндэсний хувцас загварыг олон улсын загварын тайзанд гаргаж хүмүүсийн хүртээл болгосондоо сэтгэл өндөр, бахархан буйгаа илэрхийлсэн юм.

        Цаг үе хөгжиж байгаа нь Өвөр Монголын үндэсний хувцаслалтад маш их өөрчлөлтийг хийсэн. Загварын дизайны илүү олон элементүүдийг стиль, хэв маягаар нэмж, агуулгыг нь баяжуулан хувцас дээрх хээ угалз, зураг дүрс нь уламжлалт онцлог төрхийг хадгалаад зогсохгүй бусад нутгаас зоригтойгоор суралцаж, шинэ, шилдэг хувцасны соёлыг хүлээн авч, орон нутгийн хувцсыг илүү өнгөлөг гайхалтай болгож байна.

        Одоогийн байдлаар Өвөр Монголд үндэстний хувцас загварыг танилцуулах, зохион бүтээх чиглэлээр үндэстний хувцас загварын сурталчилгааны ажилтан, залуу дизайнерууд оролцож, загварын элементүүдийг хослуулах, дахин бүтээх замаар үндэсний дээл хувцаснуудыг илүү том тайз шат руу түлхэж байна.

Байгалиас үлгэр авсан хувцас загвар

        Загварын эрэлт улам бүр өргөжих тусам орчин үеийн үндэстний хувцас загварын сэдэв илүү элбэг болж, уламжлалт санаа ахуйг агуулсан өлзий бэлгэдлийн зураг дүрс дээр орчин үеийн хүмүүсийн дуртай мода загвар, элементийг нэмэх болов. Жишээлэхэд, жинхэнэ мэт харагдах цэцэг, хүүхэлдэйн киноны дүр гэх зэрэг загварлаг элементүүдийг нэмж оруулсан. Шинжлэх ухаан, технологийн дэвшил нь шинэ технологи, шинэ материалыг ашиглахад түлхэц өгдөг. Хиймэл оюун ухааны хатгамал, дижитал хэвлэл, лазер сийлбэр, эсвэл даавууны дахин хуулбар зэрэг орчин үеийн технологийн процессын тусламжтайгаар хээг боловсруулж болно. Хувцасных нь хээ угалз, зураг дүрсийг илүү олон янзаар гаргаж, хувцасны шинэ дүр төрхийг бүтээж байна. Өвөрмөц гар урлал нь уламжлалт хэв маягийг загварлаг, шинэ төрлөөр өвөрмөц болгож, хязгааргүй шинэлэг орон зай, илэрхийлэх хүчийг харуулах болов.

        Хувцасны хээ угалз, зураг дүрс нь өмссөн хүний сэтгэл хөдлөл, сонирхол төдийгүй үндэстнийг илэрхийлж чаддаг. Өвөр Монголын үндэстнүүдийн дээл хувцаснуудын янз бүрийн хээ угалз, зураг дүрс нь хүмүүсийн аз жаргалтай амьдрахыг эрэлхийлж, байгалиа хайрладаг, тэднийг хүн болгосон энэ хэсэг нутаг усныхаа тухай хайр сэтгэлийн бэлгэдэл болж байна. Орчин үеийн хувцасны хувьд хичнээн шинэлэг зүйл байсан ч эдгээр зураг дүрс өөрчлөгдөхгүй. Харин ч түүний удаан аянд үеийн үед уламжлагдан дамжиж, үүнийг үзсэн хүн бүрт нөлөөлсөөр байна.

Зохиогч: Нийтлэл: ШЮЙ ЮЕ
Найруулагч: Ц. УРАНТУНГАЛАГ
Эх сурвалж: ӨМӨС
Мэдээ үзсэн:1510
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой