”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Цэгээ сэнгэнэсэн хот айл

Цэгээний үнэр сэнгэнэсэн хот айл

Чийг буухаар цэгээ амтагдана гэдэг. Үнэхээр тийм байлаа. Хаврын сүүл зуны эхээр Шил нутаг маань өгөөмөр хураар ивээгдэхээр малчид магнай тэнийн баясдаг. Энэ үеэс эхлэн адуутай айлууд ажил ихтэй болж, гүү сааж цэгээ исгэн цэгээний сайхан үнэр анхилан, адуутай нутгийн сайхан алдрыг авч явна. Сүүлийн жилүүдэд цэгээг хүний биеийн эрүүл мэндэд сайн, нөлөө хийгээд хэрэгцээг шинжлэх ухаанчаар тайлбарлан, олон хүнд ойлгуулж таниулснаас цэгээний зах зээл маш сайн хөгжиж, зарим үед зах зээлийн хэрэгцээг хангаж чадахгүй үе бий. Иймээс адуу олонтой малчид дөрвөн улирлаар гүү сааж цэгээ исгэн борлуулж ашиг орлогоо олж байгаа ба аж үйлдвэрийн арга хэлбэрээр цэгээг үйлдвэрлэх арга замыг эрэлхийлж байна.

Шилийнхотын Баяншил мал аж ахуйн талбайн малчин Болдбаатарынх дөрвөн улирлаар гүү барьж цэгээ исгээд таван жил болжээ.

Болдбаатар арван зургаан наснаасаа эмнэг сургаж, 1991 оноос эхлэн суурингийнхаа адууг хариулж, 1993 оноос гүү сааж цэгээ исгэж эхэлсэн гэдэг. Тэр үед хүмүүс цэгээний эмчилгээний нөлөөг мэдэхгүйн дээр айл бүр адуутайн дээр өөрийн цэгээний хэрэгцээгээ өөрөө хангадгаас борлуулалт муу байжээ. Цэгээ уудаг хүн ч цөөн байлаа. Болдбаатар өөрөө уух, ойр хөршдөө өгч байгаад 1997 оноос 2000 оны хугацаанд Шилийнгол аймгийн Монгол эмнэлэгт цэгээгээ кг бүрийг дөрвөн юаниар худалддаг болов. Тэр үед арав гаруй гүү сааж, өдөрт 50 гаруй кг цэгээ борлуулж байгаад 2000 он хүрэхэд нутаг бэлчээр муудсанаас цэгээ исгэх ажлаа зогссон байна.

Сүүлийн жилүүдэд цэгээний аж ахуй хөгжиж, цэгээ уух хүн олон болсноор цэгээний зах зээл хөгжиж эхлэв. 2015 оноос эхлэн Болдбаатар 40 гаруй адуу маллан 20 гаруй гүү саах болсон байна. 80 га газар нутаг бэлчээртээ зохицуулан цөөн малаас өндөр үр ашиг олохоор хөөцөлдөн, зун намрын улиралд цэгээ исгэдэг уламжлалт аргаа шинэчлэн дөрвөн улирлаар гүү сааж цэгээ исгэн борлуулав.

Жилийн дөрвөн улирлаар гүү сааж цэгээ исгэх нь орлого маш сайн. Өвөл хаврын улиралд зах зээлд шинэ цэгээ дутагддаг төдийгүй үнэ өндөр байдаг. Тэрээр:

- Өвөл хаврын улиралд гүү болон унагаа тэжээхэд нарийн хөдөлмөр шаарддаг төдийгүй өвс тэжээл нь цэвэр шинэ байхыг шаардана. Малын хашааны ариун цэврийг анхаарах хэрэгтэй. Хавар хорхой туух, зун халууныг нь хөөх ажлыг заавал сайн хийх хэрэгтэй. Жил бүр шинэ өвс нөөцлөн тэжээлээ өөрөө найруулдаг. Зун намрын улиралд гүүгээ бэлчээрлүүлж, намар өвс цайхад хашаалж тэжээн, хэнз унаатай гүүгээ ирэх хавар унагалтал нь саадаг. Өвөл хаврын улиралд өдөрт нэг гүүнд 2.5 кг тэжээл, 7.5 кг өвсний баримжаатай тэжээнэ. Ингээд нэг гүүнээс жилд 11000-12000 юанийн цэвэр орлого олдог гэв.

2018 онд Шилийнгол Ажил мэргэжлийн дээд сургуулиас Болдбаатарынд цэгээ судлах туршилтын газар байгуулж, Күнмингийн шинжлэх ухаан техник мэргэжлийн их сургуулийн Ирвэс профессор ирж судалгаа хийв. Ирвэс профессор цэгээний аж үйлдвэрийн арга хэлбэрээр үйлдвэрлэх талд оршиж байгаа асуудлыг шийдэж, бактерийг сонгох суурь судалгааны ажлыг хийн, ашигтай бактериар цэгээ исгэж, цэгээнд агуулагдах амьд бактерийн тоог батлах тухай судлав. Энэхүү судалгаагаар дамжин цэгээг удаан хугацаанд хадгалах, үнэр амт нь өөрчлөгдөхгүйгээс олон хэрэглэгчид хүлээн авч өндөр орлого олох болсон нь их амжилт болсон байна.

Болдбаатар: - Манайх уламжлалт аргаар цэгээ исгэхийг баримталсаар ирсэн. Чанарыг тэргүүнд тавьдаг. Машин төхөөрөмж хэрэглэхгүй. Зарим хүмүүс цэгээг хольцтой гэж хэлдэг. Цэгээ заримдаа өтгөн байгаа нь хольцынх биш харин цэгээ исгэхдээ саамын хүйтэн халуун, бүлэлтээс болсонтой холбоотой. Манай исгэсэн цэгээ 7-10 өдрийн дотор тараг шиг өтгөн болбол мөнгө авахгүй гэж өөрийнхөө олон жилийн туршлага болон цэгээг урт хугацаанд зах зээл дээр борлуулж байгаагаа ярилаа. 

Сүүлийн жилүүдэд Болдбаатарын цэгээний жилийн орлого 250 мянган юанийг давж, олон хэрэглэгчдийн таашаалыг олж байлаа. Шилийнгол аймгийн бүх хошуу, Бээжин, Хөххот зэрэг газрын хэрэглэгчдийн захиалгыг авах болсон нь малчин Болдбаатар хийгээд адуутай нутгийн ард түмэнд бахархам явдал болсон байна.

Зохиогч:ДАВАА, САРААНА
Найруулагч:Д.МӨЧИР
Эх сурвалж:Шилийнголын мэдээ
Мэдээ үзсэн:2417
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой