”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Шилийнголд уурхай дахин нээхгүй

Тавдугаар сарын 27-ны өдөр Өвөр Монголын Өөртөө Засах Орны Шилийнгол аймгийн Засаг захиргааны албанаас мэдээлэхдээ, Шилийнгол нь 60 гаруй хувийн нутгийг экологийн хамгаалалтын улаан шугамд байрлуулж, тал нутагт шинэ уурхайн бүтээн байгуулалт хийхээ больсон, мөн тал нутгийн гол хэсэгт салхины эрчим хүч, фотовольтайк төслүүд барихаа больсон, нутаг бэлчээрт зөвшөөрөлгүй ухах ажлыг эрс зогсоно гэв.



         Шилийнгол аймаг нь нөөцийн баялагтаа тулгуурлан бүс нутгийн эдийн засгийн хөгжлийг ахиулахын зэрэгцээ экологийн орчны даацыг харгалзан үздэг. Бэлчээрийн даац хэтрэхээс урьдчилан сэргийлэхийн тулд Шилийнгол аймаг нь өвс тэжээлийн экологийн хамгааллын хөнгөлөлтийн урамшууллын бодлогыг хэрэгжүүлж, 270 сая мү (1 га=15 мү) бэлчээрийн 50 сая мү бэлчээрийг хэрэглэж болох бэлчээр болгон тогтоон, үлдсэн 220 сая мү бэлчээрийг өвс, малын тэнцвэрийн дагуу удирдана.
        Одоогийн байдлаар аймгийн хэмжээнд малын жилийн тооллого 12.98 сая толгой болж буурсан нь 2015 оныхоос 2.5 сая толгой буурсан үзүүлэлт юм. Мал аж ахуйн үйлдвэрлэлд малчид голчлон "байгалийн нөөц + гэрийн тэжээлийн нэмэлт" аргыг ашигладаг.
         Шилийнгол аймаг нь 2018 оноос эхлэн хаврын бэлчээрийг суллах ажлыг  эхлүүлэн жил бүр 220 сая мү бэлчээрийг нөхөн сэргээх ажлыг зохион байгуулж байна. Хяналт шинжилгээний үр дүнгээс харахад Шилийнгол аймгийн өвслөг ургамлын дундаж бүрхүүл 24.4 хувь, дундаж өндөр нь 8 см байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 0.5 хувь, 1.4 см-ээр ургасан байна.

Найруулагч: Ц. Урантунгалаг
Эх сурвалж:xinhuanet.com
Мэдээ үзсэн:613
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой