”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Аж ахуйн нэгжүүдийн ашиг орлого 04-р сард мэдэгдэм сайжирлаа

Үндэсний статистикийн товчоо:

2020 оны 01-р сараас 04-р саруудад улсын хэмжээнд тогтоосон хэмжээнээс дээш аж үйлдвэрийн аж ахуйн нэгжүүдийн нийт ашиг 1259,79 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 27.4 хувиар буурч, 01-р сараас 03-р сар хүртэл 9.3 пунктээр буурсан байна.

01-р сараас 04-р сар хүртэлх хугацаанд 41 аж үйлдвэрийн  томоохон салбарын дунд таван салбарын нийт ашиг өнгөрсөн оны мөн үеэс нэмэгдэж, 36 салбарын нийт ашиг нь буурсан юм. Үүнд тамхины бүтээгдэхүүний нийт ашиг өнгөрсөн оноос 22.6 хувиар, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг боловсруулах үйлдвэрлэл 20 хувиар, компьютер, харилцаа холбоо болон бусад электрон тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл 15 хувиар нэмэгдэж, хар төмөр хайлуулах, боловсруулах үйлдвэрлэл өнгөрсөн оноос 60.4 хувиар, газрын тос, байгалийн хийн үйлдвэрлэл 56,4 хувиар, автомашины үйлдвэрлэлийн салбар 52.1 хувиар буурчээ. Нефть, нүүрс болон бусад түлш боловсруулах үйлдвэрүүдийн ашиг орлого нь өнгөрсөн оны мөн үеийн ашиг орлого ихтэй байснаас алдагдалд шилжлээ.   

04-р сард улсын хэмжээнд тогтоосон хэмжээнээс дээш аж үйлдвэрийн аж ахуйн нэгжүүд нийт 478.14 тэрбум юанийн ашиг орлого олж, өнгөрсөн оны мөн үеэс 4.3 хувиар буурч, 03-р сараас 30.6 пунктээр буурсан байна.

Тоо бүртгэлээс үзэхэд, 04-р сард салбарын 80 хувийн ашиг орлого нь сайжирч, талаас илүү салбарын ашиг орлого нь нэмэгдсэн төлөвтэй байв. 41 томоохон аж үйлдвэрээс 33 салбарын ашиг орлогын өсөлт нь 03-р сартай харьцуулахад илүү хурдтай байсан юм.

Автомашин, тусгай тоног төхөөрөмж, цахилгаан машин механизм, электроник зэрэг үндсэн салбарт томоохон ахиц дэвшил гарчээ. 04-р сард автомашины үйлдвэрлэлийн ашиг орлого өнгөрсөн оны мөн үеэс 29.5 хувиар нэмэгдсэн байна.

Өндөр технологийн үйлдвэрлэл, аж үйлдвэрийн стратегийн шинээр гарч ирж буй үйлдвэрлэлийн ашиг орлого нь мэдэгдэм өссөн юм.

Найруулагч:ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж:www.xinhuanet.com
Мэдээ үзсэн:524
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой