”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Хятадад халдварын шинэ тохиолдол бүртгэгдсэнгүй

Хятадад халдварын шинэ тохиолдол бүртгэгдсэнгүй.

Эх газрын Хятадад 05-р сарын 28-ны өдөр “COVID-19”-ийн халдварын шинэ тохиолдол бүртгэгдсэнгүй гэж Хятадын Үндэсний Эрүүл Мэндийн Зөвлөл өнөөдөр мэдээллээ.

Тухайн өдөрт халдвар авсан байх магадлалтай хийгээд халдварын улмаас нас барсан тохиолдол бүртгэгдээгүй гэж Үндэсний эрүүл мэндийн зөвлөлийн өдөр тутмын тайланд мэдээлжээ. Мөн гурван өвчтөн эдгэрч, эмнэлгээс гарсан бол дөрвөн хүний биеийн байдал хүнд байна.

Эх газрын Хятадад энэ сарын 28-ны байдлаар 82995 хүн халдвар авснаас 78291 хүн эдгэрч, 4634 хүн нас барсан бол 70 өвчтөн эмчлүүлж байна. Мөн тухайн өдрийн байдлаар халдварын 1734 тохиолдол зөөвөрлөгдөн ирснээс 1688 нь эдгэрч, үлдсэн 46 нь эмчлүүлж байгаа ажээ.

Үндэсний эрүүл мэндийн зөвлөлийн мэдээлснээр, 28-ны өдөр эх газрын Хятадад “COVID-19”-ийн халдварын шинж тэмдэггүй таван шинэ тохиолдол бүртгэгджээ. Тухайн өдрийн байдлаар шинж тэмдэггүй 409 тохиолдлыг эмнэлгийн хяналтад оруулсны 25 нь зөөвөрлөгдөн иржээ.

Энэ сарын 28-ны байдлаар Хонконгт коронавирусний халдварын 1066, Макаод 45, Тайваньд 441 тохиолдол тус тус бүртгэгдэж, Хонконгт дөрөв, Тайваньд долоон хүн нас баржээ. Мөн Хонконгт 1035, Макаод 45, Тайваньд 420 хүн эдгэрсэн байна.

Найруулагч:Б.Сүлдээ
Эх сурвалж:Синьхуа агентлаг
Мэдээ үзсэн:511
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой