”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

ДЭМБ-аас зөвлөж буй дархлаа дэмжих хүнсүүд

ДЭМБ-аас зөвлөж буй дархлаа дэмжих хүнсүүд

Халдварын үед сэтгэл тайван байх, унтаж амрах, шим тэжээлтэй хүнс хэрэглэснээр дархлаа дэмжигдэж, халдварын эрсдэлийг бууруулна хэмээн эрүүл мэндийн ажилтнууд зөвлөсөөр байна. 

Мөн ямар хүнсийг хэрэглэснээр дархлаа сайтар дэмжигдэх талаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас дараах зөвлөмжийг гаргажээ. 

- Шингэний хэрэглээ:

Өдөрт 8-10 аяга халуун бүлээн ус, нимбэг, зөгийн балтай ус, ногоон цай, кофе, жимсний жүүс уух
Чихрийн агууламж ихтэй шингэн зүйлээс татгалзах

- Өөх, тосны хэрэглээ:

Олив, наранцэцэг, эрдэнэ шишийн тос түлхүү хэрэглэх
Транс тос хэрэглэхгүй байх
Давс ихтэй даршилсан бүтээгдэхүүнээс татгалзах

- Мах, махан бүтээгдэхүүн:

Халуун шөлтэй хоол идэх
Өндөг
Шарсан хуурсан, хүйтэн болон түргэн хоол, пицца, чипс, хагас боловсруулсан бүтээгдэхүүнээс татгалзах
Давс багатай бүтээгдэхүүн хэрэглэх

- Жимс, хүнсний ногоо:

Нимбэг, чацаргана, аньс, хан боргоцой, жүрж, бэрсүүт жүрж, авакода, манго, нэрс, хар усан үзэм, хар чавга, улаан лооль, зэрэг витамин B, С, E агуулсан жимс, жимсгэнэ хэрэглэж хүчил, шүлтийг тэнцвэржүүлж дархлаагаа дэмжих
Бууцай, яншуй, хаш, хулуу, самар лууван, сонгино, сармис, брокколи, вандуй түлхүү хэрэглэх

- Гурил, гурилан бүтээгдэхүүн:

Бүхэл үрийн гурил, гурилан бүтээгдэхүүн хэрэглэх
Шар будаа, гурвалжин будаа хэрэглэх
Цагаан гурилан бүтээгдэхүүн, ялангуяа жигнэмэг, бялуу, шоколаднаас татгалзах

- Сүү, сүүн бүтээгдэхүүн:

Халуун сүү, сүүн бүтээгдэхүүн, аарц уух
Ааруул, ээзгий, бяслаг түлхүү хэрэглэх

Найруулагч:Д.МӨЧИР
Эх сурвалж:http://mongol.cri.cn
Мэдээ үзсэн:2837
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой