”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Хүсэн хүлээсэн “Хоёр чуулган”

Хүсэн хүлээсэн “Хоёр чуулган”

Жил бүрийн 03-р сард уламжлал болгон зохион байгуулагддаг БНХАУ-ын “Хоёр чуулган” энэ жил онцгой нөхцөл байдлаас болон хойшлоод 05-р сард Бээжин хотноо хуралдсан билээ. Синьхуа агентлаг гадаадаас БНХАУ-д суугаа элчин сайдуудаас “Хоёр чуулган”-ы эргэн тойронд байнгын чанартай ярилцлага хийж, тэдний үзэл бодлыг олон түмэнд хүргэдэг. Энэ дугаарт Коста Рика, Малайз, Бразил болон ОХУ-аас БНХАУ-д суугаа Элчин сайдтай хийсэн ярилцлагыг хүргэж байна.

Коста Рикагаас БНХАУ-д суугаа Элчин сайд Родриго Делгадо Сото:

Зөвхөн эв нэгдэл, хамтын ажиллагаа л цар тахлын тархалтыг даван туулж чадна.

Одоогийн байдлаар цар тахалтай тэмцэх нь хамгийн тулгам байгаа юм. Зөвхөн эв нэгдэл, хамтын ажиллагаа л цар тахлын тархалтыг даван туулж чадна.

Коста Рика, Хятад хоёр улсын харилцааны хөгжил сайн байгаа бөгөөд сүүлийн саруудад хоёр орны харилцаа хурдацтай сэргэв. Хоёр улсын харилцаа холбоо, солилцоог бэхжүүлж, цаашдын хамтын ажиллагааны боломжийг бүрдүүлж байна. Тэрээр улс орон бүр өөрийн хэрэгцээ, хөгжлийн чадавхын дагуу яриа хэлэлцээ, зөвлөгөө хийж, энгийн хүмүүс үүнээс ашиг хүртэх ёстой гэж элчин сайд Делгадо онцоллоо.

- Коста Рика, Хятад хоорондоо нягт харилцаатай, ялангуяа “СОУID-19”-ийн халдвартай тэмцэх хамтын ажиллагаанд хоёр улс нь бие биенээ ойлгож, тусалсан гээд Хятад улсын тусламж болон хоёр орны найрамдалт харилцаа нь Коста Рикад маш их ач холбогдолтой юм. Цар тахалтай тэмцэхэд хоёр орон эв нэгдэлтэй хамтран ажилласан нь цаашдын хоёр талын худалдааны хамтын ажиллагаанд эерэг нөлөө үзүүлнэ гэлээ. Тэрээр мөн:

Энэ удаагийн цар тахлын дэгдэлт нь олон улсын дэмжлэг дутагдаж буй эдийн засгийн нэгжүүдийн хувьд “хор хөнөөлтэй” юм. Тиймээс бүх талуудын эрх ашгийг хамгаалах, цар тахлын дэлхийн эдийн засагт үзүүлэх нөлөөллийг бууруулах зорилгоор олон улсын хамтын ажиллагааг чангатгах хэрэгтэй гэлээ.

Ядуурлыг бууруулах чиглэлээр гаргасан амжилтад Делгадо Хятад улсыг сайшаав.

- Хятад улс ядуурлыг бууруулахын тулд ядуурлыг бууруулах урт хугацааны тогтвортой төлөвлөгөөг ашигладаг. Хятадын ядуурлыг бууруулах ажил нь тодорхой бодлого, тодорхой зорилттой. Олон улсын хамтын нийгэмлэг нь илүү сайн амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд Хятадтай хамтран ажиллаж, сайн сайхан ирээдүйг нээх болно гэлээ.

Технологийн шинэчлэлийн талаар Делгадо ярихдаа:

- Технологийн дэвшил нь технологийн шинэчлэлийг өдөөх болно. Илүү хурдан, илүү үр дүнтэй холбооны үйлчилгээ нь хүмүүсийн өсөн нэмэгдэж буй харилцааны хэрэгцээг хангахаар зогсохгүй эдийн засаг, худалдааны үйл ажиллагааг илүү үр дүнтэй болгодог. Хятад улс технологийн шинэчлэлд түшиглэн, дэлхийн анхаарлыг татсан эдийн засгийн ололт амжилтад хүрсэн. Хятад улсын амжилт нь дэлхийн бусад улс орон, бүс нутгуудад ашигтай туршлага хуримтлуулдаг гэлээ.

Коста Рика, Хятадын цаашдын хамтын ажиллагааны талаар Делгадо ярихдаа: - Аж үйлдвэр, худалдаа, технологи, боловсрол болон бусад салбарууд нь хоёр орны цаашдын хамтын ажиллагааны анхаарлын төвд байх болно гэлээ.

Малайзын БНХАУ-д суугаа Элчин сайд Ража Датук Нохван Зайна Абидин:

Хятад улс чинээлэг нийгмийг байгуулах нь дэлхийн эдийн засгийн хөгжилд илүү том боломж олгоно.

- Хятад улсын ядуурлаас ангижруулах, бүх талаар чинээлэг нийгмийг байгуулах зорилт харалт нь Хятад улсын хэрэглээний асар их боломжийг нээж, дэлхийн эдийн засгийн хөгжилд илүү том боломжийг бий болгоно гэж Малайзын БНХАУ-Д суугаа элчин сайд Ража Датук Нохван Зайна Абидин хэллээ.

Хятад улсын ядуурлыг бууруулах ажлын дэлхийд гаргах ач холбогдол, цар тахалтай тэмцэх чиглэлээр хоёр улсын хамтын ажиллагаа, технологийн шинэчлэлийн салбарт хамтран ажиллах хэтийн төлөв зэрэг сэдвүүдээр Хятадын “Хоёр чуулган”-ы үеэр элчин сайд Ража Датук Нохван Зайна Абидин өөрийн санал бодлоо дэлгэсэн байна.

Энэ жил Хятадын чинээлэг нийгмийг бүх талаар байгуулах, ядуурлаас гаргах ажилтай тэмцэх болон “Арван гуравдугаар таван жил”-ийн төлөвлөгөөний эцсийн жил тохиож байгаа юм. Нохиван Заина Абидин:

- Хятад улсын ядуурлыг бууруулах чиглэлээр гаргасан ололт амжилт нь магтууштай. Энэ нь хэдэн зуун сая хүнийг ядуурлаас ангижруулж дахин ядуурахгүй боломжтой болгосон. Хятад улсын ядууралтай тэмцэхэд ялалт байгуулсан нь Хятадын түүхэн дэх томоохон ололт төдийгүй дэлхийн түүхэн дэх томоохон ололт юм гэв. Мөн:

Хятад улс ядууралтай тэмцэхэд ялалт байгуулсан нь Хятадын нийгэм байгалийн гамшигт илүү тэсвэртэй байгааг харуулж байна. Дэлхийн хамгийн олон хүн амтай орны хувьд Хятад улсын ололт амжилт нь дэлхийн тогтвортой байдалд хувь нэмэр оруулсан гэлээ.

Хятад улсын чинээлэг нийгмийг бүх талаар байгуулах талд олсон ололт амжилтын талаар Нохиван Заина Абидин ярихдаа:

- Хятад улс инновац, шинжлэх ухаан, технологийн салбарт хийж буй дэвшил нь гайхалтай юм. Хятадын патентын өргөдлийн тоо дэлхийд тэргүүлсээр байна гэв.

- Хятад улсын ололт амжилт нь Малайз, Хятад улсын хамтын ажиллагаанд шинэ боломжийг нээж өгч байна. Бид хоёр орны шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагааны хэтийн төлөвт маш их итгэлтэй байгаа бөгөөд энэ чиглэлээр харилцаа холбоогоо бэхжүүлэх хэрэгтэй. Малайзын Засгийн газар нь Ниаwеi зэрэг Хятадын компаниудын 5G-ийн бүтээн байгуулалтад оролцохыг дэмжиж, үргэлж нээлттэй байдаг. Малайз нь мөн Хятадын шинэлэг компаниудыг Малайзад суурьшуулахыг уриалж байна гэлээ.

Хоёр орны цар тахалтай тэмцэхэд хамтран ажилласан талаар Нохиван Заина Абидин хэлэхдээ: - “СОУID-19”-ийн халдвар нь Малайз, Хятад хоёр орны харилцааны гүнзгий суурийг харах боломжийг олгосон. Цар тахал дэгдсэнээс хойш Хятад улсын Засгийн газраас томилсон халдвартай тэмцэх эмчилгээний мэргэжилтний баг Малайзын олон эмнэлгийн байгууллага, улсын их сургууль, судалгааны байгууллагуудад газар дээр нь шалгалт хийсэн ба цар тахалтай тэмцэх ажлын талд онлайнаар олон удаа туршлага солилцож, Малайзын халдвартай тэмцэх ажилд системтэй, эмх цэгцтэй арга хэмжээ авахад тусалсан гэжээ.

Малайз нь Хятадын чанга шалган хянах, хорио цээрийн ажиглалт, хөл хорио барих зэрэг халдвар тархалтын эсрэг олон туршлагаас суралцсан гэж Нохиван Заина Абидин хэлсэн бөгөөд Хятад бол улсын дотооддоо халдварт өвчнийг тасалж чадсан улс орны нэг юм. Хятад улсын халдварт өвчний эсрэг туршлага нь Малайз зэрэг орнуудад онцгой ач холбогдолтой юм.

- Энэ хүнд хэцүү үеийг даван туулах явцад Малайз, Хятад хоёр орны харилцаа ч улам ойртсон гэж Нохиван Заина Абидин онцолсон бөгөөд хоёр улсын харилцаа энэ онд илүү өндөр түвшинд хүрэх төлөвтэй байна. Энэ зорилгодоо хүрэхийн тулд шинэ нөхцөл байдлаас үүдэлтэй боломжуудыг бид бүрэн ашиглах ёстой гэлээ.

Тэрээр мөн онцлохдоо, халдварын эсрэг тэмцэж буй энэ онцгой үед “Бүс ба зам”-ыг хамтран байгуулж буй улс орнууд харилцан бие биедээ тусалж байна. “Бүс ба зам” санаачилга нь дэлхийн эдийн засгийн сэргэлт, цар тахлын улмаас үүссэн ноцтой асуудлуудыг шийдвэрлэх нөхцөлийг бүрдүүлж чадна гэв.

- Шинжлэх ухаанд суурилсан цар тахал халдварын эсрэг арга хэмжээ нь хамгийн сайн арга юм. Дэлхий даяар халдварын тархалт үргэлжилж байгаа энэ үед хамтран халдварын эсрэг тэмцэх нь хамгийн сайн арга зам юм.

Бразилын БНХАУ-д суугаа Элчин сайд:

Бразил, Хятад хоёр орны эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаанд асар их орон зай бий.

Хятад улсын эдийн засгийн өсөлт нь дэлхийн эдийн засагт эерэг нөлөө үзүүлж байна. Бразил, Хятад хоёр улс эдийн засаг, худалдааны нягт харилцаатай бөгөөд харилцан нөхөх цаашдын хамтын ажиллагааны өргөн боломж байна гэж Бразилын БНХАУ-д суугаа Элчин сайд Пол Валейс хэлэв.

Бразил, Хятад хоорондын солилцоо, хамтын ажиллагааны талаар Валейс ярихдаа: - Бразил, Хятад улс нь 2019 онд ойр дотно, найрсаг айлчлалууд хийсэн нь хоёр улсын бат бөх суурь, идэвхтэй солилцоо хийж байгаагийн тод илрэл юм хэмээн онцоллоо. Мөн тэрээр:

- Хятадын нийгэм, эдийн засгийн хөгжил дэвшил нь дэлхий нийтийг гайхшруулж байна. Сүүлийн хэдэн арван жилийн хугацаанд Хятад улсын эдийн засаг өсөж 700 сая гаруй хүнийг ядуурлаас гаргав. Энэ нь Хятадын ард түмэн болон дэлхийн бусад бүс нутагт эерэг нөлөө үзүүлсэн юм гэлээ. Валейс:

- Хятадын ард түмэнд шууд нөлөөлөхөөс гадна Хятадын эдийн засгийн хөгжлийн үйл явц нь дэлхийн эдийн засагт эерэг нөлөө үзүүлдэг. Олон улсын валютын сангийн мэдээллээр дэлхийн эдийн засгийн өсөлтөд Хятадын эдийн засгийн өсөлтийн хувь хэмжээ 30 орчим хувьд хүрэх төлөвтэй байна гэлээ.

- Бразил, Хятад улс нь эдийн засаг, худалдааны харилцааг үргэлж нөхөж, харилцан ашигтай байлгаж ирсэн. Бразил улс нь худалдааны цар хүрээг өргөжүүлэх, худалдааны бүтээгдэхүүнийг олон төрөлжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих зэрэг чиглэлд хоёр орны эдийн засаг, худалдааны харилцааг улам бүр хөгжүүлэхийг зорьж байна гэв.

 “СОУID-19”-ийн халдвар нь Хятадын эдийн засагт болон Бразил, Хятад хоёр орны эдийн засаг худалдааны харилцаанд нөлөөлсөн байна. Энэ жилийн “Хоёр чуулган”-аар Хятад улсын зарлах эдийн засгийн арга хэмжээг Бразил маш их анхаарч байна. Хятад улс бол Бразилын түүхий эд, хүнсний томоохон импортлогч учраас Бразил улс нь Хятадын эдийн засгийн өсөлтийн сэргэлт, дотоодын эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх чиглэлээр Хятад улсын бодлогын хүрээнд гаргаж буй хоёр талын хамтын ажиллагааны шинэ боломжуудад ихээхэн анхаарал хандуулж байна.

  Валейс хэлэхдээ: - Хятад улс нь Бразилын хөрөнгө оруулалтын чухал түнш байсаар ирсэн бөгөөд хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх асар их нөөцтэй. Энэ нь хоёр улсын хувьд сайн талтай юм гэлээ.

Хоёр улсын эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах талаар Валейс хэлэхдээ, Бразил улсад “СОУID-19”-ийн халдвар дэгдсэнээс хойш Хятад улсаас хувийн хамгаалалтын хэрэгсэл, агааржуулагч, вирус илрүүлэх урвалж ханган тусалж, хоёр орны цаашдын хамтын ажиллагаагаа бэхжүүлсээр иржээ. Хятад улс “СОУID-19”-ийн халдвартай тэмцэх байсан онцгой цаг үед Бразилын олон компани, байгууллагууд Хятадад тусламж үзүүлсэн байна. Мөн Бразил улс цар тахалтай тэмцэж байгаа хэцүү үед ч Хятадын олон байгууллагууд Бразил улсад эмнэлгийн эмийн хандив тусламжийг зохион байгуулжээ. Тэрбээр хоёр тал эв нэгдэлтэй байж, хамтын ажиллагааг ил тод, бүтээлч байдлаар бэхжүүлэх ёстой гэлээ.

Шинжлэх ухаан, технологийн салбарт хоёр улсын хамтын ажиллагааны тухайд Валейс илэрхийлэхдээ, Бразил улс одоогоор 5G-ийн тендерийн бэлтгэл ажлыг хийж байгаа бөгөөд ирэх саруудад ажиллуулахаар төлөвлөж байна. 2021 оны сүүлч буюу 2022 оны эхэнд Бразилд 5G арилжааны үйл ажиллагаа эрхлэх боломжтой. Бразил, Хятад улсын гарааны бизнес, технологийн паркуудын хамтын ажиллагаа нэмэгдсэн байна. Бразил улс цаашид санхүү технологи болон хиймэл оюун ухаан зэрэг салбарт хоёр улсын хамтын ажиллагааг ахиулна гэлээ.

ОХУ-аас БНХАУ-д суугаа Элчин сайд Денисов:

“Хоёр чуулган”-ыг хуралдуулж байгаа нь Хятад улсын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах нөхцөл байдал сайжирч байгаагийн эерэг дохио юм.

Энэ жилийн хувьд “Хоёр чуулган” өндөр ач холбогдолтой юм. Хятад улсын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах нөхцөл байдал сайжирч байгаа тул улс төрийн ийм чухал шийдвэрийг гаргах шаардлагатай гэж ОХУ-ын Хятадад суугаа Элчин сайд Денисов хэллээ. Мөн:

- Хятад болон дэлхийн улс орнуудын хувьд энэ бол түүхэн ач холбогдолтой үйл явдал. Өнөөгийн нөхцөл байдалд “Хоёр чуулган”-ы бүх асуудал илүү чухал юм. Эдгээрийн дотор нийгэм, эдийн засгийн салбарт тулгамдсан асуудал нь онцгой анхаарал татаж байна гэлээ.

Хятад улс өөрчлөлт нээлт хийснээс хойш 40 гаруй жилийн хугацаанд гаргасан маш чухал ололт амжилтын нэг бол ядуурлыг устгах болно. Хөдөөгийн 700 сая гаруй ядуу иргэд ядуурлаас амжилттай гарлаа. Энэ нь маш том тоо, маш их амжилт.

Энэ жил Хятад улсын бүх талаар чинээлэг нийгмийг байгуулах, ядууралтай тэмцэх эцсийн жил. Денисов:

- Миний бодлоор энэ жилийн “Хоёр чуулган” эдгээр хоёр асуудлын талаар хэлэлцэнэ. “Хоёр чуулган”-ыг хүсэн хүлээж байгаа гэлээ. Мөн:я

Тахал, үл мэдэх өвчний эсрэг тэмцэх – Энэ нь мэргэжлийн ажил, шинжлэх ухааны нарийн судалгаа, эмнэлгийн байгууллагуудын нухацтай хүчин чармайлт шаарддаг. Энэ чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэхийн тулд харилцан итгэлцэл зайлшгүй шаардлагатай. Энэ жилээс эхлэн Орос, Хятад улсын эрүүл мэндийн болон халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах байгууллагууд нягт харилцаатай, хамтран ажиллаж ирсэн нь бие биедээ итгэж байгаагаа нотолж байна гэлээ. Денисов:

- Орос, Хятадын харилцааны таатай уур амьсгал нь хоёр улсын эмнэлгийн салбарт хамтран ажиллахад тусалдаг. "Бид судалгааны үр дүнг хуваалцаж, арилжааны хамтын ажиллагаа явуулдаг. Орос улс Хятадаас их хэмжээний эмнэлгийн бүтээгдэхүүн худалдаж авдаг. Энэ чиглэлээр хамтын ажиллагаа цаашид үргэлжлэх болно гэжээ.

Денисов хэлэхдээ, одоо хоёр тал юу хийх хэрэгтэй вэ гэвэл үр дүнтэй эм олж, халдвараас урьдчилан сэргийлэх, вакциныг боловсруулж хамтарч ажиллах шаардлагатай байна гэлээ. Тэрээр мөн:

- Ямар ч улс орон “СОУID-19”-ийн халдварыг бие даан даван туулж чадахгүй. Зөвхөн хамтын хүчин чармайлтаар л улс орнууд бэрхшээлийг даван туулж чадна гэжээ.

- Энэ тал дээр олон улсын хамтын ажиллагаа чухал. Олон улсын байгууллагуудын хэвийн, утга учиртай ажлыг дэмжих нь илүү чухал юм. Хэсэг улс орнууд өөрсдийн улс төрийн зорилгоор шүүмжлэлийг улс төрийн тэмцлийн хэрэгсэл болгон ашиглаж байгаад би их харамсаж байна. Тэрээр Хятад, Орос болон бусад орнуудад одоо байгаа зохицуулалтын механизмыг хамтдаа хамгаалж хөгжүүлэхэд хүчээ нэгтгэхийг Денисов уриалав. Тэрээр:

- Хоёр талын худалдааны хэмжээ багасч байгаа ч тийм ноцтой зүйл биш бөгөөд бид үүнийг богино хугацаанд нөхөж чадна гэж найдаж байна. Би энэ талаар өөдрөг үзэлтэй байна.

- “СОУID-19”-ийн халдвар нь ОХУ, Хятад улсын эдийн засаг худалдааны харилцаанд тодорхой нөлөө үзүүлсэн боловч тийм ч ноцтой биш. Дараа нь хоёр орны эдийн засгийн харилцааг цаашид хөгжүүлэхийн тулд хоёр тал илүү хүчин чармайлт гаргах шаардлагатай байна гэлээ.

Тэрээр онцлохдоо, “СОУID-19”-ийн халдвар дэгдсэн хэдий ч Орос, Хятад улс 2024 он гэхэд хоёр улсын худалдааг 200 тэрбум ам.долларт хүргэх зорилгоо орхихгүй гэлээ.

Найруулагч:Х.АРВИНТАЛ
Эх сурвалж:Синьхуа сайт
Мэдээ үзсэн:3118
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой