”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Хятадын цахим худалдаа эдийн засгийн хүч нэмэх болно

Хятадын цахим худалдаа эрчимтэй хөгжиж, эдийн засгийн хүч нэмэх болно.

Саяхан Үндэсний шуудангийн хэрэг эрхлэх газар 2022 оны эцэс гэхэд нөхцөл хангасан тосгон бүрд буухиа шуудангийн хүргэлтийг нэвтрүүлнэ гэж мэдэгдсэн байна.

Ингэснээр гэр бүлийн тариалангийн талбай, хоршоолол зэрэг шинэ хэлбэрийн аж ахуй эрхлэгчдэд хөгжлийн боломж хангасан байна. Хувийн аж ахуй эрхлэгчид зохих хэмжээнд эрхлэн үйлдвэрлэл боловсруулалт, борлуулалтыг нэгэн цогц болгож, цахим худалдааны давуу талыг хамгийн ихээр харуулж болно.

Саяхан болсон Хятадын "Хоёр чуулган"-ы үеэр төлөөлөгч, гишүүд ч энэ бодлогыг дэмжиж, буухиа шууданг тосгон бүрд аль болох хурдан нэвтрүүлж, цахим худалдааны давуу талыг хөдөө орон нутагт нэвтрүүлэн ард олонд ашгийг хүртээхийг санал болгосон.

Хятадын Аж Үйлдвэр Мэдээлэлжүүлэлтийн Яам энэ оны нэгдүгээр улиралд Хятадын хөдөлгөөнт холбооны дата ашигласан байдал өнгөрсөн оны мөн үеийнхээс 39.3 хувиар нэмэгдэж, 03-р сард хэрэглэгч нэгбүр 9.5 GB гигабайт дата ашигласан нь сүүлийн 12 сарын хамгийн өндөр үзүүлэлт болсныг мэдэгджээ.

Хятадын интернэт сүлжээний мэдээллийн төвийн нийтэлсэн тайлангаас үзвэл, БНХАУ-ын интернэт хэрэглэгчдийн тоо 900 сая давж, өргөн олон интернэт хэрэглэгчид Хятад улсын хэрэглээний зах зээлийг бүрдүүлж, дижитал эдийн засагт бат бэх үндэс суурийг тавьсан байна. 03-р сар гэхэд Хятадад бараа бүтээгдэхүүнээ цахимаар худалдан авч буй хүмүүсийн тоо өнгөрсөн оноос хойш 16.5 хувиар нэмэгдэж, 710 саяд хүрч нэмэгджээ.

Цар тахал бүхий л худалдааны салбарыг нөлөөлж, гуанз ресторан, кино театр, дэлгүүр худалдаа, зочид буудал зэргийг зогсонги байдалд оруулсан байна. Гэвч интернетийн салбарт харьцангуй багаар нөлөөлөгдөн, хүмүүсийн интернет ашиглалт огцом нэмэгдэн, цахим худалдаа түргэн өгч, цахим сургалт, цахим эмнэлэг, онлайн шууд нэвтрүүлэг зэрэг олон салбарын шаардлага хурдацтай өсөн нэмэгджээ. Эдгээр нь хүмүүсийн өдөр тутмын амьдралын тал талд нэвтэрсэн байна.

Хүмүүсийн эдгээр шаардлагыг даган аж ахуйн нэгжүүд ч үйлчилгээндээ өөрчлөлт хийж, онлайн үйлчилгээ хангаж, онлайн хурал, гэрээсээ ажиллах, онлайнаар бичиг баримт хамтаар бэлдэх, үүлэн санах ой гэх мэт үйлчилгээ бий болж, интернетийн хэрэглээг нэмэгдүүлэн, мэдээллийн хэрэглээг тогтвортой нэмэгдүүлж байна. Интернетийн үйлчилгээний салбар ч зарим уламжлалт салбарын зах зээлийг орлож эхэлсэн ч гэж хэлж болно.

Дэлхий нийтэд тархаад байгаа цар тахал хүмүүсийн амьдралыг интернет хэрэглээтэй улам нягт болгосон байна. Хятадад цахимаар хийсэн жижиглэнгийн худалдаа нэгдүгээр улиралд 1.8 их наяд юаньд хүрч, нийт хэрэглээний 1/4 хувийг эзэлсэн байна. Үүнээс өмнө ч олон хүн цахим худалдаанд дасаж эхэлсэн юм. Хятадын хаа газаргүй хүмүүс цахимаар төлбөр тооцоо хийж, цахим худалдааг илүү ашиглах болсон юм. Энэ цар тахлын үеэр хүмүүс гэртээ хорогдон, гэрээсээ ажиллах болсноор цахим хэрэглээ улам эрчимжсэн байна.

Энэ тухайн Жек Ма хэлэхдээ, интернэт бол ирээдүйн технологи, интернэтийн эдийн засгаар тулгуур болгож байгаа бодит эдийн засаг, дижитал эдийн засаг нь улс орон болон дэлхийн ирээдүйн гол хандлага болно. Өнгөрсөн зуунд цахилгаан эрчим хүч ирээдүй байж, энэ зуунд интернэт ирээдүй байх болно. Ямарваа нэг улс орон, аль нэг аж ахуйн нэгж, аль нэг хүн интернэтээс салангид байж оршин амьдрах гэдэг байж болшгүй хэрэг юм.

Энэ удаагийн цар тахал дэлхийн эдийн засагт чанга тохио өгсөн. Мөн Хятад улсын аж ахуйн нэгж, үндэсний бодлого тогтоогчдод чанга тохио өгсөн байна. Бид ирээдүйгээ ойлгох хэрэгтэй, ирээдүйн технологиор, ирээдүйн үзэл баримтлалаар улс орны эдийн засгийн системээ боловсронгуй болгох хэрэгтэй. Хэрэв интернэтийг сайн ашиглахгүй юм бол илүү хоцрогдонгуй болно гэжээ.

Найруулагч:Т.Б
Эх сурвалж:cri
Мэдээ үзсэн:547
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой