”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Улс орнууд байр сууриа илэрхийлэв

Улс орнууд байр сууриа илэрхийлэв.

XIII сонгуулийн БХАТИХ-ын III чуулганаар баталсан “Хонконгийн засаг захиргааны онцгой бүс үндэсний аюулгүй байдлыг хамгаалах тухай хуулийн тогтолцоо болон түүний гүйцэтгэх механизмыг боловсронгуй болгох тухай БХАТИХ-ын шийдвэр” нь олон улсын хамтын нийгэмлэгийн анхаарлыг татсан бол саяхан БНАСАУ, Пакистан, Вьетнам, Орос зэрэг олон орон байр сууриа илэрхийлэв.

Орон нутгийн цагаар 30-нд БНАСАУ-ын Гадаад харилцааны яамны хэвлийн төлөөлөгчийн орлогч төв цахилгаан мэдээний агентлагтаа ярилцлага өгөхдөө, “БХАТИХ Хонконг эх орныхоо аюулгүй байдлыг хамгаалах тухай хуулийн тогтолцоо болон түүний гүйцэтгэх механизмыг боловсронгуй болгох тухай шийдвэр гаргаж байгааг дэмжиж байна” гэжээ.

Пакистаны Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч 29-нд “Хонконгийн асуудлаарх Пакистаны байр суурь ерөөс өөрчлөгдөхгүй мөртөө маш тодорхой. Хонконгийн асуудал бол Хятад улсын дотоод засаглал. Тиймээс олон улсын хуулийг хамгаалж, бусад орны дотоодын үйл хэрэгт оролцохгүй байх үндсэн хэм хэмжээг баримтлах нь маш чухал юм” гэв.

Вьетнамын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч, “Хятад улсын нэг улс хоёр системийг Вьетнам хүндэтгэн дэмжинэ” гэжээ.

Венесуэлийн засгийн газар 28-нд сонсгол мэдээндээ, “БХАТИХ Хонконгийн засаг захиргааны онцгой бүс эх орныхоо аюулгүй байдлыг хамгаалах тухай хуулийн тогтолцоо болон түүний гүйцэтгэх механизмыг боловсронгуй болгох тухай шийдвэр баталж буйг Венесуэлийн засгийн газар хэлбэрэлтгүй сайшаан дэмжиж байна” гэжээ.

Камбожийн дэд ерөнхий сайд Хор Нам Хонг 27-нд хэлэхдээ, “БХАТИХ үндэсний түвшинд боловсруулж буй уг хууль нь Хонконгийн аюулгүй, тогтвортой байдал болон хөгжил цэцэглэлтэд маш чухал баталгаа хангах болно. Камбож улс БХАТИХ-ын баталж буй тус хуулийг бүрэн дэмжиж байна” гэв.

05-р сарын 26-нд Лаосын Гадаад харилцааны яам мэдэгдэл нийтэлж, “Лаос улс нэг Хятадын бодлого дээрээ тууштай зогсоно” гэжээ.

Орон нутгийн цагаар 05-р сарын 26-нд ОХУ-ын Гадаад харилцааны сайд Сергей Лавров, “Хонконг эх орныхоо аюулгүй байдлыг хамгаалах тухай хууль боловсруулах бол Хятад улсын дотоод засаглал, энэхүү асуудлаар Америк Хятад улсад дарамт шахалт үзүүлэхээ мэдэгдэж буй нь урьд өмнө байгаагүй хачин тохиолдол юм” гэжээ.

Ираны Гадаад харилцааны яам 24-нд мэдэгдэхдээ, “бусад орны дотоодод оролцохгүй байх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтнийг хамгаалах, дэлхийн улс орнуудын бие даан эзэн мэдэх эрхийг хүндэтгэх бол Ираны дипломат бодлогын маш тодорхой, хэзээ ч өөрчлөгдөхгүй зарчим юм” гэв.

Найруулагч:т.б
Эх сурвалж:cri
Мэдээ үзсэн:471
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой