”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

СҮҮН ЦАЦАЛ

СҮҮН ЦАЦАЛ
...

 

СҮҮН ЦАЦАЛ


Тун ч эгшиглэн шувуудын ганганаа дуу шиг    уянгархад 
Би  нутгаа сандаг
Толин тунгалаг сарны гэгээ сүү шиг асхарахад
Би ээжээ мөрөөддөг 

Амьдархуйн эрхээр нутгаасаа холдож 
Асар шугийрсан хотод оронносон ч  
Ажлын эрхээр ээжээсээ зайдаж 
Албан ширээндээ өнчөрж хоргодсон ч

Аяны хол зориход 
Ерөөл шингээж эрч өгдөг ч болохоор
Амьдралын бэрхийг туулахад 
Дөрөө мялааж хүч тэтгэдэг нь ч болохоор

Хан дэлхий хаа хүрсэн ч 
Хажууд минь чи л байсан цагт
Нутгийнхаа халуун элгэнд хэзээд би тоглодог юм
Ээжийнхээ саальтай энгэрт хэзээд би эрхэлдэг юм

Сүү гэж-
Санааны онгон бууц юм
Сүү гэж-
Сэтгэлийн ариун дээж юм
Сүү гэж-
Сүргийн захаас эгшиг нотлон 
Уяхан замбулигийг аргадан өртөөлдөг 
Ээжийн минь ерөөлтэй ариухан цацал юм 
Нутгийн минь үнэртэй хонгорхон салхи юм

 

Найруулагч:О.МЭРГЭНБИЛИГ
Эх сурвалж:solongonews.mn
Мэдээ үзсэн:7772
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой