”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Манжуур боомтын төмөр замын тээврийн импортын хэмжээ 6 сая тонныг давлаа

Хятадын хамгийн том эх газрын замын боомт болох Манжуурын төмөр замын тээврийн импортын хэмжээ 6 сая тонныг давлаа.

Хятад улсын Төмөр замын Харбинь товчооны ХХК-ийн Манжуур өртөөнөөс сурвалжлагч мэдээлэхдээ 05-р сарын 29-ний өдрийг хүртэл Хятадын хамгийн том эх газрын замын боомт болох Манжуурын төмөр замын тээврийн импортын хэмжээ 6.496 сая тоннд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 292 мянган тонноор буюу 5 хувиар нэмэгдсэн байна.
Энэ он гарснаас хойш Манжуур боомтоор импортолсон нүүрс, төмрийн хүдэр нийт импортын 40 хувийг эзэлж байсан бөгөөд тэдгээрийг голдуу Хар Мөрөн мужийн  Ичүнь хот, Гирин, Ляо Нин зэрэг газруудад зөөвөрлөж байсан юм.

05-р сарын 29-ний өдрийг хүртэл Манжуур боомтоор дамжин өнгөрсөн нүүрсний импортын хэмжээ 1.678 сая тонн байсан нь өнгөрсөн оны мөн үеэс 25 хувиар өсчээ. Төмрийн хүдрийн баяжмалын импортын хэмжээ 1.1007 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеэс 99 хувиар өссөн байна. Эдгээр нь аж ахуйн нэгжүүдийн ажил, үйлдвэрлэлийг сэргээн үргэлжлүүлэхэд үр дүнтэй нөлөө үзүүлжээ.

Ажил, үйлдвэрлэл хурдтай дахин сэргээн үргэлжлүүлэх явцад дотоодын төмөр, гангийн компаниудын импортын нүүрс, төмрийн хүдрийн эрэлт хэрэгцээ нэмэгдэж, улмаар импортын өсөлтийг ахиулж байна гэж салбарынхан үзэж байна.

Найруулагч:Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж:news.cn
Мэдээ үзсэн:490
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой