”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Өвөр Монгол амт дэлхий дахинаа

Өвөр Монгол амт дэлхий дахинаа

    Өвөр Монголчууд өвөг дээдсээсээ өвлөж ирсэн уламжлалт мал маллах баялаг туршлагаа орчин үеийн шинжлэх ухаанч аргатай маш сайн уялдуулдаг зон олон. Эрт үеэс эзэн Чингисийн “Цэргийн хүнс” гэгдэж ирсэн борц дайны талбарт баатруудын амин тэжээл болдог байв. Харин малчин түмэн маань өнгөрөгч зууныг хүртэл борцыг гол чухал хүнснийхээ нэг болгож ирсэн түүхтэй. Өнөөдөр Өвөр Монголын үхрийн мах улаан идээний “Гол асуудал” болж, Өвөр Монгол амтыг дэлхий дахинд хүргэж байна.

       Орон нутаг болон харь гүрний охийг шингээсэн Өвөр Монголын үхэр

    Өвөр Монгол орон угаас сайн үүлдрийн махны үхэртэй. Хорьдугаар зууны тавиад оны эхээр орчин тойрон, экологийн хувиралтыг дагаад Ляохэ голын сав газрын хорчинчууд үе улиран маллаж ирсэн монгол үхрээ Нидерланд үхэр, гурван голын үхэр, симментал үхэр зэрэг харь гүрнээс оруулсан сайн үүлдрийн үхрээр эрлийзжүүлэн, нутгийн үхрийнхээ үүлдрийг сайжруулж эхэлсэн байдаг. Хамгийн анх Хорчин зүүн гарын хойд хошууны Багатал сумын өмнө Багабулаг багт монгол үхрийн үүлдэр сайжруулах ажлыг эхлүүлсэн байна

Багабулаг багийн намын нарийн бичгийн дарга асан Эрхэмбаяр:

- Тухайн үед симментал үхрээр гол болгон үүлдэр сайжруулж, олон жилийн туршлага, судалгаагаар дамжин мах болон сүү ихтэй сайн үүлдрийн үхрийг бойжуулсан байдаг. Энэ бол гүн улаан үстэй, өргөн цээж тэгш нуруутай, сээр нурууны бүтэц сайн, мах булчин өөх нь тэнцүүхэн “Хорчины улаан үхэр” юм. Дараа нь “Хятад улсын симментал үхэр” гэж нэрлэгдсэнээр Хятад улсын нэрт брэнд болох “Хорчин KERCHIN”, “Хорчины улаан үхэр”, мөн дэлхийн “Улаан идээ”-ний зохион байгуулалтад орсон Хятад улсын цор ганц аж ахуйлал болох “Хорчин үхрийн үйлсийн компани” зэрэг нэрт брэндүүд удаа дараалан гарч ирсэн байна. Тунляо хотын “Хорчины улаан үхэр” брэндийн өртөг 10 тэрбум юаниас давав.

    Үүлдэр сайжруулах мэргэжлийн шинэчлэл хөгжилд суурилан, Өвөр Монголын үхрийн махны чанар тасралтгүй сайжирч, Улаанхадын үхэр, Хянган аймгийн үхэр, тал нутгийн Япон үхэр, Хорчины улаан үхэр болон Өвөр Монголын симментал үхэр зэрэг нь Шинжяны хүрэн үхэр, Ляонингийн цагаан үхэртэй эн зэрэгцэж Хятад улсын нэрт малын үүлдрийн нэг болж улс даяар алдаршсан байдаг.

Усны тунгалаг өвсний соргогоор торнисон Өвөр Монголын үхэр

    Өвөр Монголын мал аж ахуй, газар тариалангийн орны ус нь тунгалаг, хөрс нь цэвэр, өвс нь соргог. Энэ бол үйлдвэрлэлийн хүч, өрсөлдөх хүч юм.

    Хөлөнбуйрын тал нутаг, Хорчины тал нутаг, Гүнгэрийн тал нутаг, Улаанбутангийн тал нутаг зэрэг бол тэр чигээрээ байгалийн мал аж ахуйн талбай. Түүгээр барахгүй, басхүү эрдэнэ шиш ба шар буурцгийн гол гаралтын орон бөгөөд үхэр тэжээх үйлсэд элбэг дэлбэг тэжээл бордооны эх баялгаар хангаж байна. Хятад улсын хамгийн их тал нутаг Өвөр Монголд байдаг. Хиаг, хялгана, ерхөг, царгас зэрэг 120 гаруй төрлийн өвс ургамалтай, өн шимтэй бэлчээрт үхрийн сүрэг тавтай бэлчиж, усны тунгалаг өвсний соргогийг дагуулан бэлчээх уламжлалт арга болон тэжээл бордоогоор малаа хооллох орчин үеийн маллах аргыг уялдуулсан өвөрмөц онцлогтой, махны үхрийн аж үйлсийг хөгжүүлэх давуу талтай орон болсон.

    Өвөр Монголын зүүн бүс нутаг махны үхрийн тоо, үхрийн махны гаралт, борлуулалтын хэмжээгээрээ Хятад улсад алдартай.

- Би онлайнаар Хорчины улаан үхрээ зарж эхэлснээс хойш өдөр бүр хэдэн арван үхэр худалдаж байна гэж Хорчин зүүн гарын хойд хошууны баруун Багатал багийн Юн Шэн хэлж байна. Онлайнаар зарагдаж байгаа үхрийг нь хараад Шаньдүн, Шанхай, Шиньжян, Гуандүн зэрэг орны гаднах тариачид болон наймаачид түүний тарга хүч сайтай Хорчины улаан үхрийг бахархан шагшиж, булаалдан худалдаж авцгааж байна.

    Өвөр Монголын махны үхэр болон үхрийн махны бүтээгдэхүүн улсын дотоодын зах зээлд борлуулалт сайтай бөгөөд Исламын шашны улс, Зүүн өмнөд Азийн улс ба Хонконг, Макао зэрэг газруудад борлуулагддаг.

              Шижир алтан бүсээс мандсан шим сайтай үхрийн мах

    Умард өргөргийн 40 — 45 градусын хооронд оршдог ӨМӨЗО бол Европ, Өмнөд Америк, Шинэ Зеландтай ижил нэгэн өргөрөгт байрладаг “Махны үхэр маллах шижир алтан бүс юм. Үхрийн мах нь амттай бөгөөд шимтэй байдаг гэж дэлхийн мал аж ахуйн мэргэжилтнүүд үнэлж байна.

    Эдийн засгийн хөгжлийг дагаад хүмүүсийн идээний бүтцэд хувиралт гарч, уураг ихтэй өөх багатай, шим сайтай идээг эрхэмлэх боллоо. Үүнд үхрийн мах хүмүүсийн санаанд нийцсэн идээ хүнс болж, Өвөр Монголын үхрийн махны үйлсийн хөгжилд олдошгүй аз тохиол болж байна.

    Гуандүн муж симментал үхрийн гол гаралтын орон биш боловч Гуандүний Чаошань үхрийн махны халуун тогоо үнэр амт сайтай, үхрийн мах нь шинэ соргог гэдгээрээ алдаршсан. Гуандүн мужийн бизнес эрхлэгч Гао Хүймин үхрийн махны чанар нь халуун тогооны үнэр амтыг тогтоодог гэдгийг гүн мэдэрсэн нэгэн. Тэрээр 2014 оноос хол ойрдоо алдаршсан Хорчины улаан үхрийг худалдан авахаар Хорчин зүүн гарын хойд хошууны Их тал үхрийн худалдааны захад очсон байна. Тэнд унаа тэрэг сүлжилдэн, төмөр сараалжин хашаанд тугал бяруу, шүдлэн зэрэг янз бүрийн насны улаан алаг үхрүүд хашсан байв. Худалдагч, худалдан авагчид өндөр дуугаар үнэ хаялцахыг хараад Гао Хүймин ихэд гайхсанаа хэлсэн юм.

- Энд үхрийн арилжааны том зах байдаг сургаар хайж ирлээ. Харин ийм хөл хөдөлгөөнтэй байх юм гэж огт санасангүй гэж ярих тэрээр захаар хагас өдөр явж хэдэн арван үхэр худалдаж авчээ. Харьсныхаа дараа бас Хятад улсын бусад газруудаас өөр үүлдрийн улаан үхэр оруулж, Өвөр Монголоос авсан улаан үхрүүдтэйгээ адилтгаж үзсэн гэх.

- Өвөр Монголын үхрийн мах зөөлөн мөртөө соргог, өөх, хар мах нь сайхан алагласан үнэр амт маш сайтай. Зочид халуун тогооны өрөөгөөр минь дүүртэл сууж амтархан зооглож байдаг нь хамгийн сайн гэрч шүү дээ гэж Гао Хүймин урамтай ярина. Арилжаа наймаа нь сайжрахын хэрээр Өвөр Монголоос оруулах үхрийн тоогоо улам ч нэмэгдүүлэв. Өнгөрсөн жил Түнляо хотоос 5000 гаруй Хорчины улаан үхэр худалдан авчээ.

    Түнляо хот Өвөр Монголын үхрийн махны гаралтын орны нэг. Одоо Өвөр Монголд Тунляо хот, Улаанхад хот, Хянган аймаг зэрэг үхрийн махны гурван том гол гаралтын орон болон Хөлөнбуйр хот, Шилийнгол аймаг зэрэг хоёр том үхэр маллах орон бүстэй болсон. Сүүлийн жилүүдэд Өвөр Монгол махны үхрийн тоо, гаргалтын тоо болон үхрийн махны гаралтаар Хятад улсын тэргүүн эгнээнд орсон. Өнгөрсөн жил Өвөр Монголын үхрийн махны гаралт нь 630800 тоннд хүрч, Хятад улсад хоёрдугаар байранд орсон байдаг.

Зохиогч:ГОО
Найруулагч:Saraa
Эх сурвалж:www.solongonews.mn
Мэдээ үзсэн:2848
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой