”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Бээжингийн Зэрлэг амьтдыг хамгаалах журмын шинэ хувилбар 6-р сарын 1-нээс хүчин төгөлдөр болов

Бээжингийн Зэрлэг амьтдыг хамгаалах журмын шинэ хувилбар 6-р сарын 1-нээс хүчин төгөлдөр боллоо.


  "Бээжингийн ан амьтан хамгаалах менежментийн журам"-ын шинэ хувилбар 06-р сарын 01-нд албан ёсоор хэрэгжиж эхэлнэ. Сурвалжлагч Бээжин хотын Хот тохижилтын товчооны журам нь ан амьтныг хамгаалах, менежментийн ажлыг экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалтын  үнэлгээний системд оруулж, жилийн турш агнахыг хориглож, зөрчлийн шийтгэлийг нэмэгдүүлсэн байна.
01-ний үдийн өмнө мандарин нугас, бор шувуу зэрэг 11 улсын хамгаалалтын амьтдыг Бээжингийн Түн Жөү дүүргийн Да Юнхэ ойн цэцэрлэгт хүрээлэнд тавьжээ. Мөн өдөр тохижилт үйлчилгээний газраас зэрлэг ан амьтдыг хамгаалах тухай танилцуулга товхимлыг жуулчдад тарааж, иргэдийг ан амьтанд анхаарал тавихыг уриалав.
Сүүлийн жилүүдэд экологийн орчин сайжирч, улам олон зэрлэг амьтад Бээжин хотын ойр тойронд амьдарч, хамгаалалт, хууль сахиулах үйл ажиллагааг нэмэгдүүлэх нь нэн тэргүүний зорилт болж байна. "БНХАУ-ын зэрлэг амьтдыг хамгаалах тухай хуулийг хэрэгжүүлэх арга хэмжээний тухай"  дундаас "Жил бүрийн 03-р сараас 05-р сар, 09-р сараас 11-р сард ан агнахыг хориглох тухай"  агуулгыг хасан, Бээжин жилийн турш хориг тавина гэж заасан байна. Ан амьтан агнах, алах тохиодолд агнасан амьтдыг хурааж, торгууль ногдуулна. Төрийн хамгаалалтад байсан зэрлэг амьтдыг агнасан амьтны үнээс 5 дахинаас 20 дахины үнийн хэмжээгээр торгоно. Ан хийх гэж байгаа бол олз олсонгүй байсан ч 5000-20000 юаны торгууль ногдуулна.
Мөн энэхүү журамд ан амьтны худалдаа, ашиглалтыг чандлан хянах, зохиомол үржлийг хатуу хянах холбогдох зохицуулалтыг тусгасан байна. Иргэдийн санаа болж буй амьтдыг эх байгальд нь буцаах тухай асуудалд "Зөвшөөрөлгүй эх байгальд нь буцаах үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглоно" гэж заасан байдаг.  Зөрчсөн тохиодолд 2000- 10000 юаниар торгууль ногдуулна.
Түүнчлэн журамд экологи, шинжлэх ухаан, нийгмийн чухал ач холбогдолтой хуурай газрын ан амьтдыг хамгаалах хамрах хүрээнд хамруулж, ан амьтдын амьдрах орчныг хамгаалах үйл ажиллагааг бэхжүүлж, амьдрах орчныг хамгаалах чиглэлээр холбогдох менежментийн байгууллагууд эсвэл хариуцсан нэгжүүдийн үүрэг хариуцлагыг анх удаа тодруулсан байна. Бээжин хотын Зэрлэг амьтан хамгаалах газар холбогдох хэлтэстэй хамтарч анхны улсын хэмжээний ан амьтан, амьдрах орчныг хамгаалах төлөвлөгөөг боловсруулж, үүний үндсэн дээр хотын чухал ан амьтдын оршин амьдрах газрын жагсаалт
ыг гаргав.

Найруулагч: Ц. УРАНТУНГАЛАГ
Эх сурвалж:xinhuanet.com
Мэдээ үзсэн:391
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой