”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Ямаатай айлын баяр жаргал

Ямаатай айлын баяр жаргал

      Тэнэгэр талд таатай бэлчих ямаан сүрэг нь тансаг сайхан таван эрдэнийн нэг билээ. Гэвч хөдөө нутагт тор хүрээ олширсон зэрэг олон шалтгаанаас болоод ямаа нь саахалт айлынхаа бэлчээр, пин саравчыг эвдэж сүйтгэх үзэгдэл нийтлэг орших болсноор сүүлийн жилүүдэд хөдөө нутагт ямаа маллах өрх улам цөөрч, ямааны сүргийн тоо толгой ч нэг үе буурсаар л байв. Гэхдээ ямаан сүрэгтээ яахын аргагүй хайртай  хэсэг малчин өрх газар нутаг түрээслэх зэргээр арга бүхнийг эрэлхийлэн ямаагаа өсгөн үржүүлж ямааны үр ашгийг хүртсээр иржээ. Ийнхүү ямааны сүрэгтэй айлын ашиг орлого чухам хэр зэрэг байгаа тухай ойлгохоор Шилийнгол аймгийн Сөнид нутгийн хэдэн ямаа маллаж байгаа өрхүүдэд очиж сурвалжилсан  юм.

Сөнид Баруун хошууны Зүрх суурингийн Баянбулаг багийн малчин Цогжавхлангийнх гэж ямаа малжиж байгаа тусгай өрхийн нэг болно. Нутаг билчээр нь бутлаг ургамлаар голдож ямаа малжихад тохиромжтой байсан болохоор тэднийх газар орныхоо бодит байдалд зохицуулан хичнээн жилийн турш ямаагаа өсгөн үржүүлсээр ирсэн байна.

Шинэ мянганаас хойш Цогжавхлангийнх Ляонин мужаас тавь гаруй ноолуурын ямаа худалдан авчирч малласнаар орон нутагтаа хамгийн анх ямаа маллах замыг сонгосон өрхийн нэг болсон. Гаралт ихтэй шилдэг үүлдрийг сонгон малласнаараа ойр хавьдаа алдаршиж байсан юм. Сүүлийн жилүүдэд Цогжавхлангийн өөрийн нутаг бэлчээр нь ямаа маллахад арай хүрэлцэхгүй болсноор саахалт айлаасаа 70 мянган юаниар 466.66 га талбай бүхий нутаг түрээсэлжээ. Мөн нутгийнхаа байдал, сүргийнхээ байдалд тохирсон мал аж ахуйн шинэ арга барилыг тасралтгүй эрэлхийлж ирсэн болохоор энэ жил эдний ямааны тоо толгой  нь ишигтэйгээ ойролцоогоор 200-аад хүрсэн байна. Сүүлийн өдрүүдэд эднийх 130 гаруй ямаагаа самнаж 75 гаруй кг ноолуураа нэг килограмм бүрийг  нь 200 юаниар худалдаж 10 мянга гаруй юаний ашиг орлого олж сэтгэл дүүрэн сууна.

Цогжавхлангийнхтэй адил ямаа маллаж байгаа бас нэг өрх бол Сөнид Баруун хошууны Өргөнтал суурингийн Цантшил багийн малчин Мэргэнцогтынх. Хэдийгээр бэлчээр бага, ган гачиг үргэлжилж байсан ч ямаагаа мөн л маллаж, зун намартаа гадагш отор нүүдэлд явж, ямаагаа өсгөн үржүүлсээр иржээ. Эднийх одоогийн байдлаар 100 гаруй ямаа маллаж, өвөл хавартаа тэжээл бордоо нөхөж өгөдг болохоор ямааных нь тарга хүч ч сайн. Ойрын хугацаанд ямаагаа самнаад аядуулсан Мэргэнцогт:

- Манайх угаасаа ямаа арвин маллаж байсан. Байгалийн ган гамшиг, нутаг бэлчээрийн талбай  бага байдлаас болж арваад жилийн өмнө ямаагаа худалдаж тавхан эм ямаа авч хоцорсон юм. Ямаа гэдэг хурдан өсдөг, ихэрлэх нь олон болохоор хэдхэн жилийн дотор зууг давсан. Энэ жилийн ямааны ноолуурын үнэ өнгөрсөн жилийнхэд хүрэхгүй боловч бас ч 10 мянга гаруй юаний ашиг олчихно гэж баяртай ярьлаа.

Сөнид Баруун хошууны Өргөнтал суурингийн Цантшил багийн малчин Ширмийнх он удаан жил ямаа маллаж байгаа болохоор хашир туршлагатай өрхөд тооцогдоно. Бут боролжтой говь нутагтаа ямаа маллаж сүргийнхээ тоо толгойг гурван зуу давуулж байсан амжилттай түүхтэй айл. 2015 оны байгалийн ган гамшгаас болж ямаа нь цөөрсөн боловч сүүлийн жилүүдэд харин өсч тоо толгой нь энэ жил хоёр зууг давжээ.

Ширэм:

- Ямаа ер нь ган гачигт даацтай, өвс тэжээлд ч арвитай, тарга хүч нь амархан буурдаггүй их өлчир даацтай мал шүү дээ. Зуд шуурганд гэрийнхээ зүг чигийг сайн мэддэг, хонин сүргийг дагуулан салхи шуургыг сөрж явдаг сэргэг ухаантай амьтан шүү дээ гэж ярина.  Яямааны ноолуурынх нь жилийн орлого ойролцоогоор 20 мянган юаньд хүрч, жил болгон ишиг худалдаад 60 — 70 мянган юаний цэвэр орлого олж байгаа гэх.

Сөнид Баруун хошууны зүрх суурингийн Баянбулаг багийн Цогтынх ч бас ямаа голлон маллаж байгаа айл. Тэднийх үхэр маллахын хажуугаар хэдэн жилийн өмнөөс ямаа малжиж эхэлсэн болохоор одоо эдний ямаа нь өсөөд зууг давжээ. Цогт:

- Энэ жил наяад ямаагаасаа 80 шахам жин ноолуур самнаж 8000 гаруй юаний орлого олсон. Хаврын удиралд нолуурын оролготой болохоор гачиг цагийг дуулахад их тус болж буй. Энэ жилээс ноолуурын ухна худалдан авч ямааныхаа  ноолуурын гаралтыг дээшлүүлэх санаатай гэж ямаа малласан ашиг орлогынхоо тухай баяртай ярьлаа.

Найруулагч:Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж:Шилийнголын Өдрийн Сонин
Мэдээ үзсэн:2332
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой