”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Жижиг, дунд үйлдвэрүүдэд олгосон зээлийн эргэн төлөх хугацааг хойшлуулна

Жижиг, дунд үйлдвэрүүдэд олгосон зээлийн эргэн төлөх хугацааг хойшлуулна

   “Хятад улс жижиг, дунд үйлдвэрүүдэд олгосон зээлийн үндсэн төлбөрийн болон хүүгийн эргэн төлөлтийн хугацааг хойшлуулж, жижиг аж ахуйн нэгжүүдэд үзүүлж буй зээлийн дэмжлэгийг нэмэгдүүлэх болон аж ахуйн нэгжүүдийн тогтвортой үйл ажиллагаа явуулах, ажлын байрыг хадгалахад зориулсан санхүүгийн дэмжлэгийг нэмэгдүүлэх” арга хэмжээ авах болсон байна.

Засгийн газрын тайланд тусгагдсан аж ахуйн нэгжүүдийн тогтвортой үйл ажиллагааг дэмжихэд зориулсан санхүүжилтийг нэмэгдүүлэх шаардлагын дагуу санхүүжилтийн шууд хүртээмжийг нэмэгдүүлэх бодлогыг хэрэгжүүлэхээр болсон байна.

Тодруулбал, Хятад улсын банк, даатгалын хамтарсан хяналтын хороо, Сангийн яам, Хөгжил шинэчлэлийн хороо, Аж үйлдвэр мэдээллийн технологийн яам хамтран “Зээлийн үндсэн төлбөр болон хүү төлөх хугацааг хойшлуулах мэдэгдэл”, “Зээлийн дэмжлэг үзүүлэх мэдэгдэл”-ийг 06 дугаар сарын 01-ний өдөр гаргасан талаар Ардын банкны цахим хуудаст мэдээллээ.

Дээрх арга хэмжээг хэрэгжүүлснээр жижиг, дунд үйлдвэрүүдэд олгох банк, санхүүгийн байгууллагын зээлийн хэмжээг нэмэгдүүлэх, үндсэн зээлийн төлбөрөөс чөлөөлөх, тэдгээрийн санхүү, мөнгөний урсгалын тогтвортой байдлыг хадгалж, зээлээс хүртэх хүртээмжийг нэмэгдүүлэн, санхүүгийн ерөнхий зардлыг бууруулах зэрэг ач тустай гэж үзэж байна.     

“Зээлийн үндсэн төлбөр болон хүүг төлөх хугацааг хойшлуулах мэдэгдэл”-д зааснаар энэ оны сүүлчээс өмнө хугацаа нь дуусаж буй энгийн зээл, зээлийн хүү хамаарах юм. Банк, санхүүгийн байгууллагууд аж ахуйн нэгжээс гаргасан өргөдлийн дагуу эргэн төлөлтийг хойшлуулах бөгөөд хамгийн цаад талын хугацаа нь 2021 оны 03-р сарын 31-ний өдөр байх юм. Мөн энд алданги тооцохгүй байхаар заасан байна.

Түүнчлэн энэ оны сүүлээс өмнө хугацаа нь дуусаж буй бусад аж ахуйн нэгжийн болон томоохон хэмжээний олон улсын үйлдвэрлэлийн гинжин хэлхээний /гадаад худалдааны/ онцгой хүндрэл бэрхшээл тулгарсан аж ахуйн нэгжүүдийн зээлийг ч талуудын хэлэлцээний үндсэн дээр мөн хойшлуулах боломжтой болж байна.   

“Зээлийн дэмжлэг үзүүлэх мэдэгдэл”-д зааснаар 2020 оны 06-р сарын 01-ний өдрөөс эхлэн Хятадын Ардын банк мөнгөний бодлогын шинэ хэлбэрүүдийг ашиглан 400 тэрбум юаний хөрөнгө гаргаж, 2020 оны 03-р сарын 01-нээс энэ оныг дуустал хугацаанд шинээр жижиг, дунд үйлдвэрүүдэд олгогдсон энгийн зээлийн 40 хувийг худалдан авч, банкнаас жижиг, дунд үйлдвэрүүдэд үзүүлэх зээлийн дэмжлэгийг нэмэгдүүлэх юм.

Найруулагч:Б.СҮЛДЭЭ
Эх сурвалж:Синьхуа агентлаг
Мэдээ үзсэн:383
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой