”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Үхань хотын 9899828 хүнд шинжилгээ хийлээ

Үхань хотын 9899828 хүнд шинжилгээ хийсэн байна.

   БНХАУ-ын төв нутгийн Хүбэй мужийн Үхань хотын 10 сая орчим оршин суугчийг 19 хоногийн дотор коронавирусын шинжилгээнд хамруулжээ. Тус хотод  тавдугаар сарын 14-нөөс зургадугаар сарын 01 хүртэл 9899828 хүнд шинжилгээ хийсэн байна.

  Хэвлэлийн бага хурлаар “Huazhong” шинжлэх ухаан, технологийн их сургуулийн профессор Лу Зушуний мэдээлснээр Үхань хотын оршин суугчдад хийсэн шинжилгээнээс “COVID-19”-ийн батлагдсан тохиолдол илрээгүй байна. 
Харин халдварын шинж тэмдэггүй 300 тохиолдол илэрснийг тусгаарласан байна. Мөн халдвар илэрсэн хүмүүстэй ойр байсан 1174 хүний шинжилгээ сөрөг гарсан бөгөөд тэднийг мөн адил тусгаарлажээ.

Үханьд олон нийтийг шинжилгээнд хамруулснаар оршин суугчдын “сэтгэл зүйн хөл хориог” арилгаж, хотыг аюулгүй болсон гэдгийг батлан харууллаа гэж  хотын эрх баригчид мягмар гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлсэн байна.

Энэхүү компанит ажлын үеэр Үханий өдөрт шинжилгээ авах хүчин чадал 300 мянгаас нэг сая гаруйд хүрч нэмэгдсэн. Хот тус үйл ажиллагаанд 900 сая юань буюу 126 сая ам.долларыг зарцуулжээ. Оршин суугчдын хувьд сайн дураараа, үнэ төлбөргүйгээр шинжилгээ өгсөн байна. 

Найруулагч:Б.СҮЛДЭЭ
Эх сурвалж:Синьхуа агентлаг
Мэдээ үзсэн:466
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой