”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Усыг тогтсон цагт уух нь эмнээс илүү тустай

Усыг тогтсон цагт уух нь эмнээс илүү тустай

   Ус бол хүний цангааг тайлахаас гадна, арьс хуурайшихаас хамгаалах, биеэс хорт бодисыг гадагшлуулж цэвэрлэх, өвчин эмгэгийн эдгэрэлтийг түргэсгэх, жингээ барихад чухал нөлөө үзүүлдэг амьдралыг тэтгэгч чандмань эрдэнэ юм. Хүн хоолгүй 7 хоног болж чадах ч усгүй 3 ч хонож чадахгүй. Усыг доорх цагуудад уувал эдгээр эерэг дүн гардаг байна.   

06:30-07:00

Өглөө ус уух нь хүний биед хамгийн хэрэгтэй. 250 мл ус ууснаар элэг, бөөрийг цэвэрлэж өгдөг ажээ. Ус уусны дараа 30 минут юм идэхгүй байвал сайн.

08:00-09:00

Энэ цагт хүмүүс ажил руугаа яарч тэвддэг. Харин энэ үед 250 мл ус уувал биед сэргээш болж эрч хүч нэмэгддэг байна.

11:00

Энэ цагт хүний бие тасралтгүй 2-3 цаг ажилласнаас болж бага зэрэг сульдаж, тархи ядарсан байдаг. Та анзаарвал уруул тань хуурайшиж, ам чинь цангасан байна. Энэ цагт ус уувал стресс, ядаргаа багасч, биеийг чийглэж өгдөг.

12:30-13:30

Үдийн хоолондоо орсны дараа ус ууж хэвших хэрэгтэй. Ингэснээр хоолны шингэцэд сайнаар нөлөөлж, биеийн жинг барихад тусалдаг. Ус бага уух нь таргалах нэг шалтгаан болдог юм шүү.

15:00-16:00

Хүний бие организм энэ цагт идэвхгүй байдалд орж нозоорч эхэлдэг. Энэ үеэр ус уувал нозоорсон биеийг сэргээж өгнө.

17:30-18:30

Энэ цагт ус уух нь хоолны дэглэм барьдаг хүмүүст илүү зохимжтой.

22:00-23:00

Унтахаас 30 минутын өмнө нэг аяга ус уувал цус бүлэгнэхээс сэргийлдэг ажээ.

Найруулагч:Б.СҮЛДЭЭ
Эх сурвалж:garag
Мэдээ үзсэн:2590
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой