”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Үүлдэр сайжруулснаар үр ашиг их болж буй

Үүлдэр сайжруулснаар үр ашиг их болж байна.

  Хөдөө нутгийн малчин өрхүүд сүргийн бүтэцдээ тохируулалт хийхийг онц эрхэмлэх болсноор шилдэг үүлдрийн үхэр маллах айл олон болж байна. Тэрчлэн зах зээл дэх малын үнэ ханш ч тасралтгүй өсч байгаа тул шилдэг үүлдрийн үхэр малласан малчин айлууд маань орлого сайтай болж, цөөн малаас өндөр үр ашиг хүртэж явна.

Малчин Сайнхувьтын 9 тугал нийт 216 мянган юаний үнэ хүрлээ

  Ойрын хугацаанд Хөвөөт Шар хошууны Баянтал суурингийн Ханын-Уул багийн малчин Сайнхувьтын энэ жилийн хүлээн авсан 9 тугалыг маллах хүмүүс тугал бүрийг нь 24 мянган юаниар авахаар тогтож, бүх үнэ нь 216 мянган юаньд хүрсэн сайхан мэдээ хол ойрынхондоо чихний чимэг болон уламжлагдаж байв.  

Сайнхувьтынх сүүлийн хэдэн жил бог малаа бүгдийг худалдан, үхэр маллах замаар замнаж, үүлдэр сайжруулж, суурь бүтээн байгуулалтаа чангатган, арчилж маллах арга барилаа сайжруулснаар үхэр сүргийнх нь чанар чансаа ихэд дээшлэн, 2014 онд Шилийнгол аймгийн зэрэглэлийн симментал үхрийн сүрэг малласан гол чухал өрхөөр шалгарав.

Энэ жилийн 24 мянган юаний үнэд хүрсэн тугалууд бол Хөдөө аж ахуйн  салбараас явуулсан хяналт шалгалтын стандартад нийцсэн эр тугалууд бөгөөд үхэр маллаж байгаа айлууд худалдан авахаар хэлэлцэн тохирсон байна. Мэдээгээр худалдаж авах айл нь 19 мянган юань гаргаж, засгийн газраас сайн үүлдрийн үхрийн нөхөн олговор 5000 юань олгох болохоор нэг тугал нь тэгшитгээд 24 мянган юаньд хүрсэн байна.

Сайнхувьтынх жилдээ 80 гаруй үхэр онд оруулдаг бөгөөд он гарснаас хойш одоог хүртэл 50 гаруй үнээ тугаллаад байгаа юм.

- Манай үхэр ер нь үнэд хүрдэг. Ноднин манай худалдсан 40 гаруй тугал, бяруу бүгд дунджаар 15 мянган юаньд хүрсэн гэж Сайнхувьт бахархалтай ярьж байлаа.

Сайнхувьтын үхрийн үүлдэр чанар сайтайгаараа хол ойрдоо алдартай. Хошууны зэрэглэлийн малын шалгаруулалтад олон удаа шагнал авсан бөгөөд 2018 оны бүх Шилиийнгол аймгийн малын адилтгал шалгаруулалтад эдний тугал симментал охин тугалын шалгаруулалтад тэргүүн байранд шалгарч, түүнийг тун их баярлуулжээ. Оюутан малчин Болорын анхны зохиомол хээлтүүлгийн 3 тугал 60 мянган юаньд хүрэв.

Шилийнгол аймгийн Шулуун Хөх хошууны Сангийн Далай суурингийн Энхийн Булаг багийн оюутан малчин Болор ойрын хугацаанд төрөөд хэдхэн сар болж байгаа зохиомол хээлтүүлгийн гурван эр тугалаа тэгшитгээд 60 мянган юаниар ойр саахалтын малчинд худалдчихаад баярлаж сууна. Тэрбээр 2019 оны хавар үхрийн сүргийнхээ арван үнээнд анх удаа биеэ даан зохиомол хээлтүүлэг хийсэн бол өнгөрөгч өвөл ба өнөө хавар тэдгээр үнээд нь тугалсан болохоор зохиомол хээлтүүлгийн ажил нь ийм сайн үр дүнд хүрч байгаад баярлаж суугаа нь энэ ажээ.

Болрынх нутаг бэлчээрийн талбай тун бага болохоор аав ээж нь эртээс цөөн малаас өндөр үр ашиг хүртэхээр симментал үүлдрийн үхэр малжих замыг сонгож, зохиомол хээлтүүлгээр үүлдрийг нь сайжруулсаар ирчээ. Гэхдээ тэднийх угаасаа хөрш айлуудынхаа хүмүүсийг гуйж, үнээндээ зохиомол хээлтүүлэг хийлгэдэг. Харин Болор сургуулиа төгсгөж, хөөдөөгөө харьсанаас хойш, энэ бүхнийг өөртөө бие дааж хийж сурахаар шийдэв. Тэрээр 2017 онд хошуунаас нь зохион байгуулсан малчин тариачны хэрэглээний мэргэжлийн сургалтанд оролцсон бол, 2018 онд хошууныхаа үүлдэр сайжруулах өртөөнөөс зохион байгуулсан үнээний зохиол хээлтүүлгийн мэргэжлийн сургалтанд оролцож, мал малжлын холбогдох мэргэжлийг эзэмшиж эхлэв. Болор 2014 оны Өвөр Монголын Хөдөө Аж Ахуйн Их Сургуульд дэвшин орж, амьтны шинжлэх ухааны чиглэлээр дөрвөн жил суралцаж төгсөөд хөдөөгөө буцаж малаа малжив. Өнгөрөгч өвөл эднийх арван таван симментал үнээ ондруулсан ба ердөө жил болгон арав гаруй тугалаа тэгшитгээд тугал бүрийг 15000 юанаас дээш үнэтэй худалддаг байлаа.

Малчин Түвшинжаргал хоёр тугалаа 34500 юаниар худалдав

        Сүүлийн өдрүүдэд Шулуун Хөвөөт Цагаан хошууны Ихнуур сумын Цайдам багийн малчин Түвшинжаргал хоёр тугалаа 34500 юаниар худалдсан таатай мэдээ дуулдаж байлаа. Түвшинжаргал энэ хоёр тугалаа өнгөрөх жилийн 10 сарын сүүлч ба 11 сарын сүүлчээр хүлээн авч, бүр улаан алаг зүсмийн охин тугал байлаа. Эхийнх нь тарга хүч сайн болохоор тугал нь сайн байж, ажилч эзнийхээ арчилгаар бойжилт сайтай ондорч байна. Ийнхүү Түвшинжаргал гэрийнхээ гадна ирсэн малын худалдаачинд хоёр тугалаа 34500 юаний өндөр үнээр худалдсан байна.

Малчин Түвшинжаргалынх нутаг бэлчээрийн талбай бага учраас цөөн малаас өндөр үр ашиг олох замыг сонгож, 20 үнээ, нэг бухтайгаа нийт 21 үхэр л малладаг. Нутгийн үхэртээ үүлдрийн бух тавьдаг бөгөөд жил бүр үрийн малаа сольдог болохоор үхрийнх нь ихэд сайжирчээ. Тэрчлэн Түвшинжаргал үхрийнхээ тэжээл бордоог сайхан зохицуулан өгдөг болохоор үхрүүд нь тарга хүч сайтай өвөлждөг байна.

- Энэ жилийн малын үнэ ханш их сайн байна. Манай нэг таван сар, нөгөө нь зургаан сар болж байгаа хоёр тугал тэгшитгээд 17250 юаний өндөр үнэд хүрлээ. Бидний хувьд мал нь үнэд хүрээд л өгвөл магнай тэнийлгэсэн баярт явдал юм. Манайх малын тоо толгойг нэг их хөөцөлдөхгүй боловч үрийн мал солих ажлыг сайн хийдэг. Хаана сайн бух байна, тэндээс худалдан авчирч үнээндээ тавьдаг. Үхрийнхээ тарга хүчийг заавал сайн байлгахыг их анхаардаг. Эдгээр шалтгаанаас байж мэднэ, хоёр тугалаа санамсаргүй ийм өндөр үнээр худалдчихлаа Түвшинжаргал баяртайгаар ярьж байлаа.

 

 

Найруулагч:Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж:Шилийнголын өдрийн сонин
Мэдээ үзсэн:2270
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой