”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Хөг нийлэн “Хөг” дээр танилцъя

Хөг нийлэн “Хөг” дээр танилцъя

        Хуучин юм ул болж шинэ юм зул болдог уламжлалтай. 05-р сарын 17-ны өдөр Хөххотын тэнгэрт хаврын сүүлийн салхи хамаг хүчээ шавхан байсан ч хурсан олны хөлийг хорьж чадалгүй “Хөг” аппликэйшиний нээлтийн ёслол болзоо ёсоор болов.
Монгол хэлний мэдээ мэдээлэл болон цахим ертөнцийн хэрэглээнд өнгө нэмж, нийгмийн харилцааг өргөтгөн тэлэхэд өөрийн хэмээх хүчээ өргөхөөр зорилгоо болгосон шинэ программ олны хараанд тодорчээ.


Үлгэр үнэндээ цар тахлаас эхэлнэ.
        Өвчин тахал хэнгэрэг цэгтэй ирдэггүй. Хулгана жилийн цагаан сард ийм нэгэн аймшигт халдвар хүн төрөлхтөнд аюулын манан нөмрүүлсэн билээ. Хүмүүс хөл хорионд орж хийх юмгүй уйтгарлана. Мөн цар тахлаас болон нэлээд олон хүн ажилгүй болжээ. Гэтэл тэд ажилгүй боллоо гээд зүгээр суугаагүй.
Соргог “Хөг” аппликэйшиний үүсгэн байгуулагч. Цагаан сарын шинийн дөрвөнд түүний гадаадад нисэх ээлжийн нисэх онгоц нь аяллаа цуцалсныг мэдэгдэв.
        Тэнгис “Хөг” аппликэйшиний үүсгэн байгуулагчийн нэг. Хөххотод ажилд орох төлөвлөгөө нь хоосон боллоо.
        Одонгоо “Хөг” аппликэйшиний мэргэжлийн инженер. Түүний Ханжүө хот дахь ажил нь ямар ч чимээ аниргүй.
Ингээд л хэдэн залуус “Хөг” нийлэхийн шидийг үзүүлжээ. Тэд цагаан сарын арванд вичат холбоо байгуулав. Энэ нь тэдний хамтын ажиллагааны эхлэл болсон бөгөөд энэ өдрөөр “Хөг” аппликэйшиний ажлын гараагаа эхлүүлсэн юм. “Хөг” аппликэйшин нь ажил эхэлсэн цагаасаа гурван сарын зайд хэрэглэгчийн алганд дэлгэгдсэн нь гайхалтай.
- Их сургуулиа дүүргээд хэдэн жил ажил хийж явсан. Орон аймаг, улсын дотно гадна ч олон өдөр хоногийг өнгөрүүлсэн. Гэхдээ нутаг гэдэг сэтгэлийн хөг бол бидний зүрхэнд шингэсэн мөнхийн сэдэв. Харь гадаадад хэдий зүтгэж тэмүүлсэн ч эх нутагтаа өөрийн гэх хүчээ өргөх шиг жаргал байхгүй. Энэ нь бид хэдийн хөг нийлж, энэхүү бүтээлийг хийсэн зорилго юм хэмээн Соргог ярилаа.


        “Хөг” аппликэйшин нь “Зураг + дуу”-ны хэлбэрийг ашиглаж, хүмүүсийн нийгмийн харилцааг бүрдүүлэхэд туслах шинэ загварын программ болно. Энэ нь зөвхөн үсгээр илэрхийлэх хэлбэрийг давж, хэрэглэгчдийн энгийн хэрэглээнд хялбар үйлчилгээг үзүүлсэн бөгөөд нийгмийн харилцааны дунд шинэ хэлбэрийг ашиглажээ.
- “Хөг” программ нь монгол хэлний утга урлагийн бүтээл, иргэдийн амьдрал, зөв талын мэдээ мэдээллийг хүмүүст дамжуулахаар гол зорилтоо болгож, хамгийн шинэ мэргэжилд суурилсан гэж Тэнгис ярилаа.
        Одоогийн байдлаар тус программыг гар утсанд суулгах боломжтой болсон бөгөөд мэргэжлийн талд шинэчлэл хийсээр байна. Соргог:
- Ирээдүйд бид гурван шатаар ажиллана. Харилцааны картын чадамж, соёл боловсролын агуулгын бүтэц, хэрэглээг сайжруулна гэлээ.
        “Хөг” компани нь 2020 оны 02-р сард байгуулагдаж, гурван сарын хугацаанд эзэмшил, удирдлага, бүтээгдэхүүн, мэргэжил, зах зээл гэх мэтийн салбарыг бүрэлдүүлж чадсан бөгөөд шинэ бүтээл болох “Хөг” программыг ашиглалтад оруулжээ. Цаг хугацаа, орон зайн хүлээслэлээс давсан шинэ хэлбэрийн ажлын зохион байгуулалт, хэв загвар нь уламжлалын сууринд тасралгүй шинэчлэгдсээр байгаа нь орчин цагийн хүн бүхний туршиж судлах хандлага юм.
“Хөг нийж, хөг дээр танилцъя” хэмээх уриатай “Хөг” аппликэйшинийг гар утсандаа суулгаарай.

 

Зохиогч:Нийтлэл: Мөнхбаяр
Найруулагч:Х.АРВИНТАЛ
Эх сурвалж:ӨМӨС
Мэдээ үзсэн:580
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой