”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

”COVID-19”-ийн эсрэг Хятадын туршлагыг өндөр үнэлж байна

Палестин улс ”COVID-19”-ийн эсрэг Хятадын туршлагыг өндөр үнэлж байна.

Палестины Эрүүл мэндийн сайд Май Кайра энэ сарын 10-ны өдөр хэлэхдээ, Палестины "COVID-19"-ийн эсрэг тэмцэх талаар Хятад улсын туршлага маш чухал ач холбогдолтой бөгөөд Хятад улс бол Палестин улсад эмнэлгийн мэргэжилтнүүдийн багийг илгээх хүсэлт гаргасан цорын ганц улс юм гэжээ.
Хятадын тахлын эсрэг эмчилгээний баг энэ сарын 10-ны өдрийн үдээс хойш Палестин улсын Иордан голын баруун эрэг дээрх Рамалла хотод хүрэв.
Хятадын эмчилгээний багт зориулж хийсэн хүндэтгэлийн ёслолын үеэр Кейра хэлэхдээ, Хятад улс Палестины хүсэлтийг хүлээн авч яаралтай хариу арга хэмжээ авсан нь хоёр орны түүхэн чанартай найрсаг харилцааг харуулж, хариуцлагатай том гүрний хувьд Хятад улс Палестины ард түмнийг хатуу дэмжиж байгааг харуулж байна. Мөн Палестин нь Хятадтай тахлын эсрэг ажлын талаар туршлагаа  солилцож, хоёр орон, хоёр ард түмний хоорондын нягт харилцааг ахиулахад бэлэн байна гэжээ.
Палестин дахь Хятадын албаны захирал Гүө Вэй ёслол дээр хэлэхдээ:- Хятадын эмчилгээний баг Палестинд солилцоо, хамтын ажиллагаа явуулж байгаа нь хүн төрөлхтний эрүүл мэндийн хамтын цогцын үзэл баримтлалыг бодитоор хэрэгжүүлж байгаа явдал болно. Цар тахал дэгдэж эхэлснээс хойш хоёр улс бие биенээ дэмжиж байгаа нь Хятад, Палестины шинэ эрин үе дэх чин сэтгэлийн нөхөрлөлийг харуулав.  Палестинд тахал дэгдсэнээс хойш Хятадын тал Палестинд эмчилгээний баг илгээн, халдварт тахлын эсрэг туршлага солилцох ба олон төрлийн хамгаалалтын материал хангасан юм. БНХАУ-ын засгийн газраас эмчилгээний багийг  Палестинд илгээсэн нь Хятад, Палестины эмчилгээний болон эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааны чухал үйл хэрэг бөгөөд Хятад, Палестин хоёр бие биедээ тусалж, хүндрэл бэрхшээлийг даван туулах найрсаг нөхөрлөлийг харуулж байна гэжээ.

Эмчилгээний багийн дарга Хү Пэн хэлэхдээ:- тахал,вирус нь хил хязгааргүй бөгөөд арьс өнгөөр ялгаварлахгүй тул хүн төрөлхтөн тархалтыг даван туулахын тулд нэгдэх ёстой. Хятад улс тархалтыг үр дүнтэй хянаж, тархалттай тэмцэх чиглэлээр олон арвин туршлага хуримтлуулсан болохоор дэлхийн бусад улс орнуудтай туршлага солилцож, бусад улс орнуудад тархалтыг даван туулахад туслахад бэлэн байна. Мөн Хятад, Палестины эмнэлгийн мэргэжилтнүүд хамтран ажиллаж Энэхүү халдварт тахлын дэгдэлтийн хүндрэлтэй үеийг даван туулж чадна гэдэгт би итгэж байна гэжээ. 
Палестинд томилсон тахлын эсрэг эмчилгээний багийн 10 мэргэжилтнүүдийг Хятад улсын эрүүл мэндийн үндэсний комиссоос зохион байгуулан, Чүнчин хотын ардын засгийн газраас сонгон томилсон юм. Тэд бол амьсгалын, мэс заслын, лабораторийн, халдвар, Хятадын уламжлалт анагаах ухаан, эпидемиологи, сувилахуйн зэрэг мэргэжлийн чиглэлийн хүмүүс юм.

Эмчилгээний баг Палестин улсад нэг долоо хоног байх бөгөөд Палестинд тахлаас урьдчилан сэргийлэх, хянах арга хэмжээ, бодит эмчилгээний арга технологи, лабораторийн шинжилгээ зэрэг талаар туршлага, мэдээлэл солилцож, мөн Палестинд байгаа Хятадын иргэдэд тахлаас урьдчилан сэргийлэх, хянах талаар заавар зөвлөгөө өгөх болно.

Найруулагч:Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж:www.chinanews.com
Мэдээ үзсэн:5111
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой