”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Ши Жиньпин Хятад Африкийн дээд уулзалтад илтгэл тавив

Ши Жиньпин Хятад Африкийн дээд хэмжээний уулзалтад илтгэл тавив.

Бээжингийн цагаар 06-р сарын 17-ний орой Хятад, Африк эв нэгдэн халдварын эсрэг тэмцэх дээд хэмжээний онцгой хурал хуралдав. БНХАУ-ын дарга Ши Жиньпин Бээжинд хурлыг даргалж, чухал илтгэл тавив.

Ши Жиньпин хэлэхдээ: Дэлхий нийтээр COVID-19-ийн халдварын эсрэг тэмцэж буй чухал цаг үед бид энэ удаагийн Хятад, Африкийн дээд хэмжээний онцгой хурлыг хуралдуулж, анд найзууд та нартай цахим хэлбэрээр уулзаж, эв нэгдэн халдварын эсрэг тэмцэх төлөвлөгөөг хамтаар зөвшилцөн, Хятад Африкийн ахан дүүсийн сэтгэлгээг хуучилж байна. Энэ удаагийн халдвар гэнэт үүсэж, дэлхийн олон орнуудад ноцтой түрэлт учруулж, хэдэн зуун мянган хүний алтан аминд хүрлээ. Бид халдварын улмаас зол бусаар нас барагсдад эмгэнэл илэрхийлж, тэдний дотнын хүмүүстэй сэтгэлээ нэгтгэж буйгаа илэрхийлж байна гэв.

Ши Жиньпин: халдварт тахалд хандан, Хятад улс болон Африк тив хатуу сорилтыг тууллаа. Хятад улсын ард түмэн шаргуу хатуужилтай хичээл зүтгэл, асар их үрэгдэл гаргаж, улсын дотоод дахь халдварыг тогтоон барьсан юм, гэтэл буцаад нэмэгдэх дарамтад ороод байна. Африкийн олон орнуудын засгийн газар болон ард түмэн эв сэтгэлээ нэгтгэн, Африкийн Холбоо бүх хүчээ дайчлан зохицуулалт хийж, хүчтэй арга хэмжээ хэрэгжүүлэн, халдварыг үр дүнтэй намдааж, хялбархан олдоогүй амжилт бүтэмжид хүрсэн юм. Халдварт тахалд хандан, Хятад улс болон Африк тив харилцан туслалцаж, мөр зэрэгцэн тэмцэв. Хятад улс халдварын эсрэг тэмцэж байсан хамгийн бэрхшээлтэй цаг үед Африк тив нандин дэмжлэг ирүүлснийг бид сэтгэлдээ бат санаж явах болно. Африк тивд халдвар гарснаас хойш Хятад улс хамгийн түрүүнд туслан дэмжиж, Африк тивийн ард түмний хамт гуйвшгүй бат зогссон юм. Халдварт хандуулан Хятад улс болон Африк тив нэн илүү эв нэгдэн, найрсаг итгэлцлээ улам бэхжүүлэх нь зүйтэй. Хятадын тал Хятад, Африкийн уламжлалт найрамдлыг нандигнан үзэж байгааг дахин онцлон тэмдэглэхэд таатай байна. Олон улсын чиг хандлага хэрхэн өөрчлөгдсөн ч Хятад Африкийн эв нэгтэй хамтын ажиллагааг эрчимжүүлэх Хятадын талын зориг шийдвэр  бол гуйвшгүй юм гэв.

Дээд хэмжээний онцгой хурлыг Хятадын тал болон Африкийн Холбооны ээлжит жижүүр дарга орон Өмнөд Африк, Хятад-Африкийн хамтын ажиллагааны форумын хамтаар даргалагч орон Сенегал улс хамтаар санаачилж, цахим хэлбэрээр явагдав. Африкийн Холбооны дээд хэмжээний уулзалтын тэргүүлэгчдийн багийн гишүүн орнууд, Африк тивийн чухал дэд бүсийн байгууллагын ээлжит жижүүр дарга орон зэрэг Африкийн орнуудын удирдагчид, түүнчлэн Африкийн Холбооны комиссын дарга урилгаар оролцов. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, ДЭМБ-ын Ерөнхий захирал онц урьсан зочноор хуралд оролцов.

Найруулагч:Д.МӨЧИР
Эх сурвалж:http://mongol.cri.cn
Мэдээ үзсэн:1623
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой