”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Амьдрал цэцэглүүлсэн бургасан гөрмөл

Амьдрал цэцэглүүлсэн бургасан гөрмөл

Өвөр Монголын Ордос хотын Хангин хошууны Шинэбалгасын Аманчирга тосгонд байрлах “Хангин хошууны Зүнван бургасан гөрмөлийн үзэсгэлэн худалдааны төв”-д намирч буй улсын туг, нисэж буй тогоруу, шумбаж буй загас, хүнсний ногооны сав зэрэг бургасаар гүрсэн олон төрлийн гар урлалын бүтээгдэхүүн харц булаан “цэцэглэнэ”.

Хангин хошууны Шинэбалгасын Аминчирга тосгон нь бургас тарьсан нутаг. Олон жилийн турш нутгийн хүмүүс бургасаар сагс, аяга, савхан хайрцаг зэрэг хэрэглээний зүйлийг гөрж, бургасан гөрмөлийн соёлын хөрстэй болжээ. 2018 онд тус тосгоны нам засгийн газар, тосгоны зөвлөл нь бургасны үйлсийг хөгжүүлэх, бургасны экологид үзүүлж буй ач тусыг илүү сайн харуулах үүднээс Хангин хошууны Зүнван тариалах ХХК-тай хамтран ажиллаж, бургасан гөрмөлийн гар урлалын бүтээгдэхүүнийг шинэ ахиц дэвшилтэй болгохоор шийдсэн юм. Энэ нь соёл аялал жуулчлалын үйлстэй зохицлоо олсон, малчин тариачдын орлогыг нэмэгдүүлсэн, экологийг хамгаалсан үр ашиг өндөр сайн үйл байлаа. Тус ажил нь гурван алхмаар биеллээ олов.

Нэг. Үндсэн ажлыг сайн хийв. Зүнван компани нь Аманчирга тосгонд бүрэн үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж суурьлуулж, 300 хавтгай дөрвөлжин метр талбайтай үйлдвэрийн тасаг, 130 хавтгай дөрвөлжин метр талбайтай бургасан гөрмөлийн үзэсгэлэн худалдааны төв, ойролцоогоор 1 га талбайтай шилдэг чанарын бургасан гөрмөлийн соёог бойжуулжээ.

Хоёр. Мэргэжлээ дээшлүүллээ. Уламжлалт гар урлалыг уламжлан залгамжлахын дээр бургасан гөрмөлийн аж үйлдвэрлэлийг илүү сайн хөгжүүлэх үүднээс Аманчирга тосгоны бургасан гөрмөлийн хоршоо нь үйлдвэрийн ажилтнаа зохион байгуулан Хятадын “Бургасан гөрмөлийн нутаг” хэмээгдсэн Шаньдүн мужийн Лин-Ид хүрч орчин үеийн бургасан гөрмөлийн мэргэжил хөгжлийн хэв загварыг суралцсан байна.

Гурав. Бургасны үнэ ханшийг тогтоов. Хөдөө орон нутгийн хүмүүс бургас тарихад урам зориг өгч, Зүнван компанийн талаас нутгийн бургасны чанар болон ургацаар нь килограмм бүрд 4.8 юань, 3.2 юань, 1.6 юань хэмээн үнэ тогтоожээ.

Бургасан гөрмөлийн бүтээгдэхүүний хүрээг өргөтгөж, эрчимжүүлэн гар урлалын шинэчлэл, бүтээгдэхүүний шинэчлэл хийх нь чухал байдаг. Хангин хошууны Зүнван тариалангийн ХХК нь бургасан гөрмөлийн гар урлалын гурван мэргэжилтэн урьж, тус тосгоны уламжлалт бургасан гөрмөлийн урчуудын мэргэжлийг дээшлүүлэн, бургасан гөрмөлийн гар урлалын төрөл зүйлийг нэмэгдүүлсэн байна. Одоогоор Аманчирга тосгоны хүмүүс ажлын зав чөлөөгөө ашиглан гэртээ бургасан гөрмөлийн бүтээгдэхүүн хийж зохих орлого олж байна. Энэ жилийн 05-р сараас хойш Итай групп зэрэг аж ахуйн нэгжүүд 20 мянган юанийн бургасан гөрмөл захиалан авчээ. Хангин хошууны Зүнван бургасан гөрмөлийн үзэсгэлэн худалдааны борлуулалтын төв нь аялал жуулчлалын цэгүүдтэй хамтын ажиллагаа байгуулж, бургасан гөрмөлийн гар урлалын бүтээгдэхүүний борлуулалтын цэг гарган интернэт худалдааг өргөтгөж байна.

Зохиогч:Нийтлэл: Зоригт, Хасбаяр, Тал
Найруулагч:Х.АРВИНТАЛ
Эх сурвалж:ӨМӨС
Мэдээ үзсэн:559
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой