”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Буяннэмэх: Би аавынхаа урмаар жүжигчин болсон

Буяннэмэх: Би аавынхаа урмаар жүжигчин болсон

Тал хангай бүрхсэн хонин сүрэг, олон сайхан адуу, хараа алдам талын дундах монгол гэрүүд алсаас цайрна. Энэ бүхэн жүжигчин Буяннэмэхийн унасан нутаг угаасан ус.

1992 онд Буяннэмэх хошууныхаа бага сургуульд суралцаж байсан бөгөөд 06-р сарын 01-ний хүүхдийн баяраар хүүхдийн тоглолтод оролцсон байна. Буяннэмэх жүжигчний хувиар хошин шогийн тоглолтод оролцсон бөгөөд архичны дүрд тоглосон юм. Хүүхдийн баяраар малчин аав ээж нь тоглолтыг нь сонирхлоо. Тоглолтын дараа Буяннэмэх:

- Миний жүжиглэлтийг хараад аав минь юу гэх бол гэж санааширсаар аавынхаа дэргэд очиход:

- Миний хүү болж байна. Мундаг авьяастай байна, бодож байснаас сайн байлаа гэлээ.

Энэ нь Буяннэмэхийн анхны тоглолт байсан бөгөөд нандин дурсамж юм.

Буяннэмэхтэй уулзсан нэгэн түүнээс: - Зандан яасан бэ? Та эхнэрээ тэгж хардаж болохгүй гэж тоглох хүн ч байв. Энэ нь Буяннэмэх “Хөдөө шил” олон ангит киноны гол дүр болох “Ганган Дүүрэн”-гийн дүрийг бүтээснээр олсон нэр болно.

Энэ нутагт төрснөөрөө л Буяннэмэх үзэж, сонсож, учирч, сурч, ажиглаж жүжигчин болсон юм. Тэрээр Бээжин хотод аюулаас хамгаалагчаар ажиллаж байсан боловч аав, нутаг хоёр нь түүнийг монгол түмний бахархал болсон жүжигчин болгож билээ. Буяннэмэхийн аав үргэлж хүү минь ямар ажил хийсэн ч болно. Зөв хүн болоорой гэнэ. Энэ нь Буяннэмэхийн эргэцүүлэл.

“Хөдөө шил” олон ангит кино нь Өвөр Монголын Монгол Одон Телевизийн Соёл шинжилгээ сувгаар олон түмэнд хүргэсэн “Хүүрнэлтэй, сэтгэмжтэй, үзэгчийн сэтгэлийг олсон” гэх мэт өндөр үнэлгээтэй кино юм.

Зураг авах, түүх ярих, хүүрнэн тоочих, дүрслэх нь мэргэжил. Харин байгаа түүхээ хэрхэн олон нийтэд хүргэх, агуулга утгаа яаж дамжуулах нь үлгэр түүх сэтгэмжтэй үйл мөртэй уран бүтээлчдийн тамирыг шалгадаг аж. Өвөр Монголд монгол кино телевиз олон удаа бүтээгдсэн боловч хүн ардын сэтгэлд хүрсэн сонгодог бүтээл маш цөөн байдаг.

Буяннэмэх 2015 онд “Хөдөө шил”-ийн жүжгийн дэвтрийг уншин, тус жүжиг дэх Дүүрэнгийн дүрийг сайхан тоглож чаддаг болов уу хэмээн эргэлзэж байсан ч кино найруулагч түүнд Дүүрэнгийн дүрийг өгчээ.

Ингээд л нэрэлхүү, залхуу, хөдөлмөрлөхгүйгээр баяжихыг зүүдэлдэг, гэр бүлдээ хариуцлагагүй, өндөр хүүтэй зээл авдаг Дүүрэнгийн дүр дэлгэцэд гарлаа. Согтуугаар хүнийг машинаар мөргөж адуугаа өрөнд өглөө. Мөрийтэй тоглоом тоглож алаг үнээгээ алдсан, айлын авгайтай явалдаж эхнэрээ ч алдсан мэтээр “Ганган Дүүрэн”-гийн үлгэрийг яриад барахгүй. Харин “Хэчнээн их мөнгө төгрөг өгсөн ч би нутгаа худалдахгүй” хэмээн ярьсан нь үзэгчдийн сэтгэлд хүрчээ.

- Дүүрэнгийн дүрийг бүтээхэд нэлээд олон хүнд хэцүү давааг давсан гэж Буяннэмэх ярьж байлаа.

Аав, жүжигчин, малчин гэх гурван дүрд Буяннэмэх жүжиглэдэг. Үйл явдлын учир 1997 оноос эхэлнэ. Баруун Үзэмчин хошууны Баянхуа суурингийн Баяндүүрэгээр нутагтай Буяннэмэх Багшийн Их Сургуульд элсэж чадаагүй, хувийн сургуульд жил гаруй суралцан хөдөө нутагтаа буцсан гэнэ. Дараа нь Буяннэмэх Бээжин хотыг зорьж аюулгүйн хамгаалагчаар ажиллажээ. Тэрээр холыг харах, нүд нээх тавилантай нэгэн. Бээжин хотод явахыг нь аав нь хориглоогүй. Сарын 600 юанийн цалингаар Буяннэмэх хоёр жил ажилласан боловч нутгаа их л санадаг учраас Хөххотоос “Тунгалаг тамир”, “Сүмтэй будрын чулуу”, “Хурд” зэрэг монгол ном, дууны кассет захиалан авдаг байснаар номоо уншин, дуугаа сонссоор Хөххотод ирж хоолны газрын зөөгчөөр ажилласан байна. Хоолны газрын зөөгч болсон ч жүжигчин болох мөрөөдлөө хаясангүй. Буяннэмэхийн ажиллаж байсан хоолны газар нэг өдөр аз таарч “Бөх Дүүрэнзаан”-ы найруулагч Батцэнгэл, “Чингис хаан” дүрийг бүтээсэн Баасанжав нар ирсэн байна. Ингээд л Буяннэмэх тэднээс кино жүжгийн сургуулийн холбогдох утсан дуурийг авч жүжигчин болох аянаа эхлүүлсэн нь энэ байжээ.

2006-2016 оныг хүртэл “Тал нутгийн зуны өнгө”, “Эмнэг сургагч”, “Цэцэнханруу”, “Улаанцэцэг”, Тал нутгийн дуучин”, “Лам уулын хүүхдүүд”, “Хуульч Ян гуай”, “Элсэн цөл дэх төөрөл”, “Өнгөрсөн он жилүүд”, “Ээжийн амлалт”, “Норжмаа”, “Миний залуу нас, миний мөрөөдөл”, “Их нүүдэл”, “Тэргүүний анги”, “Хөдөө шил” гэх мэт нэлээд олон кино уран бүтээлд гол дүрийн жүжигчний дүрийг бүтээсэн байна.

 

 

 

Зохиогч:Нийтлэл: Соёмбо
Найруулагч:Х.АРВИНТАЛ
Эх сурвалж:ӨМӨС
Мэдээ үзсэн:1083
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой