”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Халдварын эсрэг тэмцэл нь олон улсын хамтын нийгэмлэгийн эв санаа нэгтэй байна

Халдварын эсрэг тэмцэл нь олон улсын хамтын нийгэмлэгийн эв санаа нэгтэй байна.

Германы Эрүүл мэндийн сайд Йенс Шпан, Францын эрүүл мэндийн сайд Оливье Веран нар 25-нд Женевт байрлах ДЭМБ-ын төв байранд ДЭМБ-ын ерөнхий захирал Тедростой хэлэлцээ хийв. Уулзалтын дараа болсон хэвлэлийн бага хурлын үеэр Герман болон Франц улс ДЭМБ-д санхүүгийн туслалцаа нэмж олгохоо зарлаж, ДЭМБ Коронавирисний халдвартай тэмцэх олон улсын хамтын ажиллагааны үйл явцад үргэлжлүүлэн чухал үүрэг гүйцэтгэхийг онцолсон байна.

Орон нутгийн цагаар 25-нд ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Германы эрүүл мэндийн сайд Йенс Шпан, Францын эрүүл мэндийн сайд Оливье Веран нарын хамт Женевт болсон хэвлэлийн бага хуралд оролцов. Германы эрүүл мэндийн сайд Йенс Шпан хэлэхдээ, хэд хоногийн дараа Герман улс 2020 оны эцсийн хагас жилийн Европын Холбооны жижүүр орны үүргээ хүлээнэ, дэлхий нийтийн эрүүл мэнд, ДЭМБ-аа дэмжих нь Герман улс ЕХ-ын жижүүр орны үүрэгт ажлын чухал сэдэв юм. Тиймээс Герман улс ДЭМБ-д санхүүгийн тусламж нэмж олгон, илүү олон амны хаалт, амьсгалын аппарат зэрэг эмчилгээний төхөөрөмжөөр туслах болно гэв. Тэрээр хэлэхдээ, "Германы Эрүүл мэндийн яам энэ онд ДЭМБ-д эмчилгээний төхөөрөмж зэргийг багтаасан 500 сая еврогийн санхүүгийн дэмжлэгийг үзүүлэх гэж байгаа нь Германы өнгөрсөн жилүүдэд ДЭМБ-д тусалж байсан санхүүгийн дэмжлэгийн шинэ рекорд юм. Энэ нь ДЭМБ-ын ажилд хувь нэмэр оруулах гэсэн тодорхой дохио юм. Өнөөдөр бидний өгөх гэсэн нэг мессеж бол бид хамтран дэлхийн эрүүл мэндэд тулгамдаж буй асуудлыг хамтдаа даван туулах явдал юм. "Ковид-19"-ийн цар тахал дэгдэж буй үед бид улс орныхоо хэмжээнд арга хэмжээ авахын зэрэгцээ олон улсын хэмжээнд болон хөрш орнуудтайгаа хамтран ажиллах хэрэгтэй байгаа. Олон улсад нүүрлэж буй асуудлын өмнө ганц л улс арга хэмжээ авахад ялагдал хүлээх нь гарцаагүй" гэжээ.

Тэрээр хэлэхдээ, Герман улс ДЭМБ-ыг дэмжигч, анд нөхөд нь байх болно. Герман улс бүх хүчин чадлаараа ДЭМБ-д шаардлага бүхий улс төр, санхүү, технологийн дэмжлэг үзүүлнэ. Энэ үед урьдыхаасаа илүү хүчирхэг, ил тод, хариуцлагатай ДЭМБ бидэнд хэрэгтэй юм, ДМЭБ дэлхий нийтэд тулгамдаад байгаа хямралыг олныгоо удирдан даван туулж чадна гэдэгт итгэлтэй байна гэжээ.

Францын Эрүүл мэнд сайд Оливье Веран хэлэхдээ, Франц улс ч ДЭМБ-д санхүүгийн тусламж нэмж олгох болно. Франц улс ДЭМБ-ын Лионд буй судалгааны төвт 90 сая евро, ДЭМБ-д 50 сая еврогийн санхүүгийн тусламж үзүүлнэ гэжээ. Тэрээр ДЭМБ-ын "Ковид-19"-ийн халдвартай тэмцэх явцад гүйцэтгэсэн үүргийг бүрэн үнэлж, ДЭМБ л халдвартай тэмцэх, цар тахалыг даван туулахад "тодорхой хариулт" өгч чадна гэдгийг онцолсон байна. Тэрээр хэлэхдээ, "ДЭМБ-ын бүтэц бүрэлдэхүүн, тус байгууллагын баримталж буй олон талт үзэл нь бид халдвартай тэмцэх, ялангуяа Ковид-19-ийн халдвартай тэмцэх чухал арга бодлого болж байна. Халдварт цар тахлаас болсон хямралын өмнө хамтран ажиллах нь юу юунаас ч чухал байна" гэжээ.

АНУ-ын Засгийн газар өнгөрсөн сард ДЭМБ-тай харилцаагаа тасалсан билээ. Тоо баримтаас үзвэл, Америк нь ДЭМБ-д хамгийн их санхүүжилт хийдэг байсан улс юм, 2019 онд ДЭМБ-д 400 сая ам.долларын санхүүжилт хийж байжээ. Америкийн энэхүү үйлдэл нь олон улсын хамтын нийгэмлэгийн шүүмжлэлд өртөв. ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос 25-ны өдөр хэвлэлийн бага хурлын үеэр Герман, Францын дэмжлэг, санхүүжилтэд баярлаж талархсанаа илэрхийлэв. Тэрээр хэлэхдээ, "Герман болон Францын эвтэй санаа нэгтэй байгаа, дэмжлэг туслалцаа үзүүлсэнд чин сэтгэлээсээ баярласан талархсанаа илэрхийлж байна. Бид өнөөдөр хэрэгцээ бүхий дэмжлэгээ авлаа, улс төр, санхүүгийн дэмжлэг авлаа. Европ тивийн хувьд, дэлхий нийт, ДЭМБ-ын хувьд одоо бол хамгийн чухал цаг мөч юм. Энэ үед дэлхий нийт урьд өмнөх аль ч үеэс эв нэгтэй байх хэрэгтэй. Дэлхий нийтэд одоо аль үеэс олон улсын хамтын ажиллагаа шаардлагатай болж байна" гэжээ.

Найруулагч: Ц.Урантунгалаг
Эх сурвалж:mongol.cri.cn
Мэдээ үзсэн:785
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой