”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Хятадад 27-ны өдөр ”COVID-19”-ийн халдвар 17 шинэ тохиолдол бүртгэгдэв

Хятадад 06-р сарын 27-ны өдөр ”COVID-19”-ийн халдварын 17 шинэ тохиолдол бүртгэгджээ

    Хятадын Эрүүл мэндийн үндэсний хорооны 06-р сарын 28-ны "COVID-19"-ийн халдварын тухай мэдээллээр 27-нд Хятад улсын 31 муж, Шиньжяны үйлдвэрлэл бүтээн байгуулалтын группт "COVID-19" халдвар авснаар оношлогдсон тохиолдол 17 нэмэгдэж, эдгээрийн дотор тухайн нутагт халдвар авсан тохиолдол 14 нэмэгдсэн нь бүгд Бээжинд байна. Өвчний шинж тэмдэггүй халдвар авсан тохиолдол мөн өдөр 7 нэмэгдэв.

Эрүүл мэндийн үндэсний хорооны нийтэлсэн тоо бүртгэлээс үзэхэд 06-р сарын 27-ны 00:00 цагийг хүртэлх байдлаар 31 муж болон Шиньжяны үйлдвэрлэл бүтээн байгуулалтын группт "COVID-19" цар тахлын халдвар авсан тохиолдол нийт 17 нэмэгдэж, эдгээрийн дотор хилийн чанадаас орж ирсэн өвчтөн 3 байна. Халдвар авсан байж болзошгүй тохиолдол 1 нэмэгдсэн нь тухайн нутагт бүртгэгдсэн тохиолдол юм.

27-ны 00:00 цагийг хүртэлх байдлаар, 31 муж болон Шиньжяны үйлдвэрлэл бүтээн байгуулалтын группт одоогийн буй оношлогдсон тохиолдол нийт 415 байна. 8 өвчтөн эрчимт эмчилгээ хийлгэж байна. Нийт 83,500 хүн халдвар авснаар оношлогдож, нийт 78,451 өвчтөн эдгэрэн эмнэлгээс гарч, нийт 4634 өвчтөн нас барав. Өвчтөнтэй ойр байсан 761,721 хүнийг эрж олж, 7445 хүн анагаахын ажиглалтад байна.

Хятадын Хонконг, Макао, Тайваний бүс нутагт нийт 1690 хүн халдвар авснаар оношлогдсоны дотор Хонконгийн засаг захиргааны онцгой бүсэд нийт 1197, Макаогийн засаг захиргааны онцгой бүсэд нийт 46, Тайваний бүс нутагт нийт 447 тохиолдол бүтгэгдлээ.

Найруулагч:Д.МӨЧИР
Эх сурвалж:http://mongol.cri.cn
Мэдээ үзсэн:424
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой