”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Хэдэн наснаас хойш үрчлээ үүсэхийг хэвийн гэж тооцох вэ?

20 дөнгөж гарч яваа бүсгүйчүүл ч үрчлээтэй болох шалтгаанууд байдаг ажээ.

30 насны босго давсны дараа ихэнх бүсгүйчүүлийн арьс байгалийн жамаар суларч эхлэн, эхний хялгасан үрчлээнүүд үүсэж эхэлдэг. Гэвч тодорхой хэдэн шалтгааны улмаас 20 дөнгөж гарч яваа бүсгүйчүүл ч үрчлээтэй болох шалтгаанууд байдаг ажээ. Нүүрээ хөдөлгөн ярих дуртай-Харилцан яриан дундаа өөрийнхөө сэтгэл хөдлөлийг нүүрэн дээрээ үзүүлдэг зуршилтай, хөмсгөө өргөх, хөмсгөө зангидах, духаа үрчийлгэх, нарны өөдөөс нүдээ онийлгож харах зэрэг зуршлууд нь эрт үрчлээ үүсэх үндсэн шалтгаанууд болж өгдөг. Нэг үгээр хэлбэл нүүрний булчингаа хэт их ачаалуулах нь үрчлээ үүсэхийн эхний том шалтгаан. Мөн дээр нь нэмээд хуурай болон хэт хуурай арьстай ч нарны тосыг төдийлөн ойшоож үздэггүй бүсгүйчүүл маань мөн эрт үрчлээтэй найзлах аюултай байдаг ажээ. Нэгэнт бий болчихсон үрчлээгээ илүү гүн болгохгүйн тулд, өшөө нэмж үрчлээ гаргаж ирэхгүйн тулд бид одооноос юу хийх хэрэгтэй вэ?

Зовхины тос худалдан авах: Оройн арьс арчилгаандаа зовхины тосыг алгасдаг явдал нь 25-аас доош насны эмэгтэйчүүлийн арьс арчилгаандаа гаргадаг түгээмэл алдаануудын нэг. Зовхины арьс маш нимгэн бөгөөд тосны булчирхайгүй байдаг тул хуурайшиж, үрчлээтэх, бүлцэн уут үүсэх, унжих магадлал өндөр байдаг. Зовхины тос худалдан авахдаа найрлагадаа каффейн, пептид, гиалуроны хүчил агуулсан эсэхийг нь нягтлан хараарай. Эдгээр найрлага нь арьсыг тайвшруулж, чийгшүүлдэг. Харин зовхины хар хүрээ үүсэж, арьсанд нь уут үүссэн бол Витамин С, ниациамид орсон найрлагатай тос илүү сайн нөлөөтэй байх болно шүү.

Нарны тос тогтмол түрхэх: Үрчлээтэй тэмцэх аян дайнд зовхины тостой эн зэрэгцэхүйц чухал бүтээгдэхүүн бол өнөөх л нарны тос. Нарны тос хэрэглэх нь хэчнээн чухал тухай залхмаар олон нийтлэл, зөвлөгөө уншсаныг чинь мэдэлгүй яах вэ. Гэхдээ үнэхээр цаг хугацааг жаахан ч атугай хойшлуулмаар байгаа л бол яг одоо гараад гоо сайхны бүтээгдэхүүний тасгаас өөртөө таарах нарны тосоо худалдан ав. Нартай, бороотой, цастай шуургатай аль ч өдөр алгасахгүй нарны тос түрхэх нь дөнгөж үүсээд буй үрчлээгээ илүү гүн болгохгүйн төлөө, өшөө нэмж хүсээгүй зочдыг арьсан дээрээ буулгахгүйн төлөө чиний хийх хамгийн эхний алхам юм. Гоо сайхны ширээн дээрээ “нарны тос түрхэх” гэсэн жижигхэн наалт наасан ч болно шүү дээ. Хэрвээ нарны өөдөөс онийж харах зуршилтай бол аль болох нарлаг өдрүүдэд нарны шил тогтмол зүүж явах хэрэгтэй. Хэдий чинээ хамгаалалтгүй нарны гэрэлд удаан байна, төдий чинээ арьсанд хөгшрөлтийн үйл явц хурдацтай үүсэж, нөсөө толбо, үрчлээ үүсэх шалтгаанууд бий болж байдгийг огтхон ч мартаж болохгүй шүү.

Найруулагч:ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж:ugluu
Мэдээ үзсэн:506
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой