”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Шилжилтийн насны хүүхдийн сурлагад нөлөөлдөг дөрвөн хүчин зүйл

Хүн 24 хүрээд насанд хүрдэг гэж хэлж болно.

Шилжилтийн нас сүүлийн үед залуужиж 9 наснаас эхэлдэг болсон бөгөөд 24 нас хүртэл үргэлжилдэг билээ. Бидний уураг тархи хойноосоо урагшаагаа чиглэн хөгждөг бөгөөд тархины хөгжил 24 нас хүртэл явагддаг тул тархины хөгжлөөр бол хүн 24 хүрээд насанд хүрдэг гэж хэлж болно.

Шилжилтийн насанд тархины хөгжил хурдацтай явагддаг бөгөөд тэдний хувьд насанд хүрсэн хүмүүсийнхтэй адилхан сэтгэн бодох тархины духны муж нь хараахан хөгжөөгүй байдаг тул аливаа зан үйлийн үр дагаврыг тооцохгүйгээр заримдаа сэтгэл хөдлөлөөр аливаад хандах нь түгээмэл тохиолддог билээ. Тиймээс дараах мэддэг, энгийн хирнээ тархины үйл ажиллагаанд чухал зүйлсүүд нь сурлагын амжилтад нөлөөлдөг юм шүү!

Сайн унтаж амрах 

Судалгаагаар шилжилтийн насныхан өдөрт 7 цаг түүнээс бага унтдаг гэсэн тооцоо гарчээ. Гэвч тэдний хувьд өдөрт дунджаар доод тал нь 9 цаг болон 9 цаг 30 минут унтах шаардлагатай байдаг байна. Нойр дутуу сурагчид хичээлээс хоцрох, таслах, сурлагын амжилт сайн үзүүлдэггүй гэсэн судалгаа байдаг.

Түүнчлэн анхаарал төвлөрөхгүй байх, хичээл дээр унтах, ой тогтоолт муудах, бүтээлч сэтгэлгээ буурах зэрэгт нөлөөлдөг. Үүгээр зогсохгүй сэтгэл санаа тогтворгүй уур уцаартай байх, хүний хэлсэн зүйлсэд эмзэг хандах гэх мэт нөлөөлдөг.

Зан үйлдэлд ч мөн нөлөөлж эрсдэлт зан үйл хийхэд хүргэдэг байна. Тиймээс унтлагын тогтмол хуваарьтай болох нь туслах бөгөөд амралтын өдрүүдээр хэтрүүлж унтахгүй байх нь чухал байдаг. Мэдээжийн хэрэг орой интернет утасны хэрэглээг хязгаарлах нь тусална. 

Эрүүл хоол хүнс идүүлэх

Шилжилтийн насны хүүхдүүдийн хоол идэх дуршил нэмэгддэг тул ялангуяа эрүүл бус хоол хүнс болон газтай ундаа, түргэн хоол, сахар ихтэй бүтээгдэхүүн гэх мэтэд дурлах хандлагатай байдаг.

Өглөөгүүр хичээлдээ явахаас өмнө өглөөний цайгаа уухгүй явах, өдөрт гурваас доош хооллох ба ус хангалттай уухгүй явах нь элбэг байдаг. Тиймээс хүүхдүүддээ эрүүл хоол хүнс хийж идэх талаар нь зааж сургах, хоолны дундуур жимс, самар идүүлэх, хангалттай ус уух зэргийг хэвшүүлэх нь амжилттай суралцахад нөлөөлдөг. Үдийн хоол хөтөлбөрийг зөвхөн бага ангиудад бус дунд ахлах ангиудад хэрэгжүүлэх нь зүйтэй.

Аль болох хөдөлгөөнтэй байлгах

Бид хэдий чиний хөдөлнө төдий чиний бидний тархинд бидний сэтгэл санааг өөдрөг байлгадаг серитонин мэдрэлийн эс дамжуулагч ялгарч байдаг. Улмаар хичээлдээ дур сонирхолтой байж зорилгодоо хүрэхэд тусалдаг. Сэтгэл санаа хэдий чиний тогтвортой өөдрөг байна төдий чиний хичээл сурлагадаа анхаарч гүйцэтгэл сайжирдаг.

Судалгаагаар долоо хоногт 3-4 удаа 45 минутаар алхах юм уу өөр дасгал хөдөлгөөн хийх нь сэтгэл гутралаас ангижруулдаг гэдгийг тогтоожээ. Сургууль нь алхахад ойрхон бол алхуулах, дугуй унах, найз нөхөдтэйгөө сагс хөл бөмбөг тоглоход нь дэмжих нь тустай. 

Харилцаагаа эрүүл байлгахад нь анхаарах 

Шилжилтийн насныхны сэтгэл санааг хамгийн их зовоож шархлуулдаг зүйл бол харилцаа, үерхэл нөхөрлөлийн асуудал байдаг. Энэ үед эцэг эх нь үглэж янших, заавар чиглүүлэг өгөх харилцаанаас илүү хүүхдийнхээ хийх дуртай зүйлийг хамтдаа хийх үүнд зөвхөн кино үзэх биш хамтдаа ямар нэгэн зүйл хийх тухайлбал: дугуй унах, алхах, рольк унах, агаарын теннис тоглох, хамт уран зураг зурах, шаазан хийх, хоолонд орох гэх мэт нь дотно яриа өрнүүлэх боломж олгодог.

Хүүхдэдээ хэдий чинээ сонсож ойлгох цаг гаргана төдий чинээ сэтгэл санаа тайван аливааг хийх дур сонирхолтой болоход нөлөөлдөг. Найз нөхөдтэйгөө хамт цаг өнгөрүүлэх боломжийг нь олгох нь чухал юм. Үерхэл нөхөрлөлийн харилцааны талаарх ойлголтыг өгч эрүүл харилцааг бий болгоход ямар хил хязгаар байдгийг ярилцах нь тустай. 

Найруулагч:ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж:ugluu
Мэдээ үзсэн:2122
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой