”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Хятадын эдийн засаг бэрхшээлийг хэрхэн хурдтай даван сэргэж байна вэ

Хятадын эдийн засаг бэрхшээлийг хэрхэн хурдтай даван сэргэж байна вэ.

       Хятадын соёл, аялал жуулчлалын яамны 06-р сарын 27-нд нийтэлсэн тоо баримтад  харуулснаар саяхан өнгөрөн одсон Луут завины баярын гурав хоногийн амралтын  хугацаанд Хятадын хэмжээнд давхардсан тоогоор 48 сая 809 мянган хүн жуулчилсан байна. Өнгөрсөн жилийн мөн үеийн 50.9 хувьтай тэнцэж, аялал жуулчлалын орлого нь 12 тэрбум  280 сая юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийн 31.2 хувьд хүрч сэргэсэн байна. Энэ бол  Хятадын эдийн засаг хурдтай сэргэн хөгжиж буйн шинж тэмдэг юм. Хэдийгээр Хятадын  эдийн засаг уналтын ихээхэн дарамтад нүүрлэж байгаа ч сайн зүгт хөгжиж байна. Улсын дотоодын их эргэлтээр гол болгож, дотоодын болон олон улсын хос  эргэлтээр харилцан ахиулсан хөгжлийн шинэ байдал бүрдэн тогтож байна.  

Энэ он гарснаас хойш шинэ коронавирус Хятадын хэрэглээний  зах зээлд нэлээд их цохилт учруулсан юм. Цар тахалтай тэмцэх ажил стратегийн  томоохон амжилтад хүрэхийг дагаад хэрэглээний зах зээл сэргэн хөгжих хандлага  ч өдрөөс өдөрт илэрхий болж байна. Жишээлбэл, Луут завины баярын хугацаанд  Шанхайд хүнсний хуучин Брэнд болох Шин Хуалоу дэлгүүр эрэлт хэрэгцээний дагуу 3  сая 800 мянган хулсны навчин боосон будаа үйлдвэрлэсэн нь өнгөрсөн жилээс хоёр  дахин нэмэгджээ. Цахим худалдааны Жин Дүн, Пин Дө Дө зэрэг дэлгүүрийн  хэрэглээний тоо баримтад харуулснаар баярын үеэр өргөн нэр төрлийн жимс, хонь  үхрийн махны борлуулалт өнгөрсөн жилийн мөн үеэс 150 хувиар нэмэгджээ. Баярын эхний хоёр хоногт банкны картаар тооцоо хийсэн хэмжээ 629 тэрбум 500 сая юаньд хүрч,  05-р сарын 01-ний амралтын үетэй зэрэгцүүлбэл 2.3 хувиар нэмэгдэж, ханшны амралтын эхний  хоёр хоногоос 11.7 хувиар нэмэгдсэн байна. Цар тахлын хэрэглээнд үзүүлсэн богино хугацааны сөрөг нөлөө аажмаар багасаж, иргэдийн хэрэглээний эрэл хүсэл тогтвортой нэмэгдэж  буйг харж болно. 

 Үүний зэрэгцээ Хятадын хэрэглээний шат өгсөн шинэчлэгдэж буй байдал цаашид үргэлжилж, бараа худалдан авах, гуанз ресторан зэрэг уламжлалт  хэрэглээний чанар сайжирч, аялал жуулчлал, соёл зэрэг шинэ хэлбэрийн хэрэглээ  тасралтгүй урган гарч байна. Хятадын засгийн газрын бүртгэлийн тоо баримтад  харуулснаар Луут завины баярын үеэр 92.4 хувийн жуулчид олон төрлийн соёлын арга  хэмжээнд оролцож, үүнд түүх соёлын гудамжтай танилцах ажиллагаанд оролцсон хүний  тоо хамгийн өндөр байж, 44.7 хувьд хүрчээ. Үүнээс харахад Хятадын иргэдийн хэрэглээ  нь зөвхөн мөр бүтэн гэдэс цатгалан байх төдийгүй нэн өндөр шатанд тасралтгүй  ахиж, хэрэглээний асар нөөцтэй байгааг харууллаа.  

Энэ нөөцийг тасралтгүй дайчилж буй нь олон зүйлийн хүчин зүйлтэй холбоотой. Жишээлбэл, Луут завины баяраар Хятадын олон газар цар тахлаас урьдчилан сэргийлэхийг батлахын зэрэгцээ хэрэглээний урамшууллын тэмдэгт тараах зэрэг  цуврал арга хэмжээ авсантай холбоотой. Үүний зэрэгцээ дэлгүүр хоршоонууд шууд  нэвтрүүлгээр бараагаа сурталчилж, тэтгэмж олгож хөнгөлөлт үзүүлэх зэргээр зам сувгаа өргөтгөж, ил тод үр дүнд хүрсэн юм.   /Орчуулсан Баатар/

Найруулагч:Б.АРИУХАН
Эх сурвалж:cri
Мэдээ үзсэн:394
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой